U MANDALA Таны дотоод чинад дахь дүрслэл
5 жил, 7 сар өмнө

Гэр бүл, хүүхдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Ундраа "энэ зуныг өөртөө зориулж өөрийнхөөрөө урлан бүтээхэд тань зориулж" U MANDALA- Таны дотоод чинад дань дүрслэл номоо танилцууллаа.

Ундраагийн бүтээл нь гэр бүл, хүүхэд, хүсэл мөрөөдөл, эвтэй дөрөв сэдэвт 40 зурагтай бүх насныханд зориулагдсан ном. Мандала төрлийн ном нь хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн өнгө будгийг илэрхийлж, өөрийнхөө сэтгэл зүрх рүү өнгийх, оюун бодлоо төвлөрүүлж цэгцлэх боломж олгохоос гадна ӨӨРИЙГӨӨ НЭЭХ нэг боломж болдог юм байна. Мөн гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамтдаа будаж, хүүхдүүддээ цаг гаргах боломжийг өгдөг.

Өөрөө урлан бүтээсэн зурагаа номоос салган авч жаазлан гэр орчноо чимэглэн, тохижуулах боломжтой юм.

Зурагаа хурдан удаан, гоё будахдаа гол нь биш будах үйл явц нь хамгийн чухал юм байна. Харандаагаа сонгохдоо зөөлөн балтай, тод гардаг харандааг сонгох бөгөөд STAEDTLER, LOTORY брэндийн харандаа илүү тохиромжтой байдаг.


БУДАХ АРГАЧЛАЛ

- Гадна талаас нь дотогш будах нь тайвшруулж, дотоод ертөнц рүүгээ нэвтрэх боломж олгоно

- Дотор төв зургаас гадагш чиглэж будах нь дотоод ертөнцөө нээж, оюун бодлоо төвлөрүүлэхэд тусална

- Телевиз, гар утас, интернэт зэрэг зүйлээс түр холдож аль болох чимээгүй нам гүм орчинд будвал сайн. Энэ цаг хугацааг зөвхөн өөрөө өөртөө зориулах хэрэгтэй.

Ундраа номыг худалдан авахыг хүсвэл Интер ном, Аз хур, Мажестик номын дэлгүүр болон Нисдэг ном 333-444 утсаар шууд хүргүүлээд авах боломжтой юм байна.

ӨӨРИЙНХӨӨРӨӨ УРЛАГ ЦАГ
#МandalaBook #UMandala
https://www.facebook.com/undraav/