MCS- Тотал дистрибьюшн 15 жилийн ойн Багийн тоглолт өдөрлөг
4 сар, 1 долоо хоног өмнө

MCS- Тотал дистрибьюшн 15 жилийн ойн баярт зориулан "Багийн тоглолт" багаар ажиллах чалленж буухиа өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа. Өмнө нь бид 10 жилийн ойн үйл ажиллагаанд мөн хөтөлбөр нийлүүлж байсан бол энэ удаа Squid game сэдвээр чалленж даалгаваруудыг бэлтгэж хамтран ажиллаа.

Бид сүүлийн 10 жилийн хугацаанд орчин үеийн багийн тоглоом, даалгавар, идэвхитэй оролцоог хангасан үйл ажиллагаанд суурилсан хөтөлбөрүүдээрээ байгууллагын соёлын хөтөлбөрийг эрс шинэчилж, шинэ дэвшлийг авчирж чадлаа.

Спорт, урлагт хэн чаддаг нь л оролцож бусад нь үзэгчийн байр суурьруу шилждэг бол харин багийн тоглоом бол хүн бүхэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их эв дүй шаардсан, багийнхаа үнэ цэнийг ойлгосон, мартагдашгүй дурсамжийг бүтээсэн хөтөлбөр байж чаддаг.

Тиймээс баг хамт олноо оролцуулсан багийн тоглоом, баг болж ажиллах, буухиа тэмцээнийг мэргэшсэн байгууллагуудад хариуцуулсанаар үр бүтээлтэй, оролцоотой шинэлэг болж чаддаг.