БИДНИЙ ТУХАЙ

"НЭГ ҮНДЭСТЭН НЭГ БАГ"
ЭРХЭМ ЗОРИЛГО
Үндэсний нөөц, давуу талд тулгуурласан өрсөлдөх чадамжтай байгууллага, бүтээгдэхүүн, төслийг дэмжин хөгжүүлэх замаар Монгол хүн Монголдоо элэг бүтэн, эрүүл энх, эрдэм мэдлэгтэй элбэг хангалуун амьдрах орой зай нөхцлийг бий болгоно.
БИДНИЙ ТУХАЙ
Менежмент, хүний нөөц, маркетингийн зөвлөх үйлчилгээ, байгууллагын сургалт хөгжлийн компани. Бид 2006 онд Бүтээлч Монгол нэгдлийн хэвлэл мэдээлэл, сургалт хөгжлийн салбарт ажлаа эхлүүлж 2018 оноос Үндэстэн Баг компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн түүхтэй. Бид тухайн ажлын онцлогт тохируулан салбартаа туршлагатай, мэргэшсэн зөвлөх, эксперт, сургагч багш, мэргэжилтэнүүдтэй хамтран багаа бүрдүүлэх хамтын ажиллагааны эко систем хэлбэрээр ажилладаг онцлогтой.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч @Creative Mongolia тэргүүлэгч суваг, багийн хөгжлийн тоглоом, экстрийм тоноглолоор тоноглогдсон @Creative Camp кэмпийг хөгжүүлэн ажиллаж байна.
Багийн сургалт хөгжлийн чиглэлээр “Багийн тоглолт”, TEAM eXtreme, TEAM Manager, TEAM Art зэрэг TEAM брэндийн сургалт хөгжлийн багц хөтөлбөр, жижиг дунд бизнес эрхлэгчидэд зориулсан “Бизнес нүүдэл” сургалтыг зохион байгуулж байна.TEAM олон улсын хөтөлбөр нь сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын топ 100 гаруй байгууллагад 3,000 гаруй цагийн сургалт зохион байгуулсан түүхтэй.
Зөвлөх үйлчилгээгээр ТASO хэв хашмалын үйлдвэр, BEKH Багануурын цахилгаан механикийн үйлдвэр, “Талх чихэр” ХК, Сонгомол буйдан үйлдвэр, World Organic Foods Mongolia, ENICA organic үйлдвэр, Dr Baatar Одь Тан үйлдвэр, Хүнс экспресс ЛУКА брэнд, G7 брэнд, KAWAI брэнд, Угалз арьс нэхий эдлэлийн үйлдвэр, Дүдү шинжлэх ухааны музей, HR DAY Үндэсний чуулган зэрэг үйлчилгээ бүтээгдэхүүн, байгууллагын менежмент, маркетинг, брэндингийн хөгжүүлэлт, зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажилласан түүхтэй.
Байгууллагын сургалт хөгжлийн чиглэлээр Хаан банк, Таван богд групп, Интерактив BI, АПУ, Хүннү ресурсес, MSM, Макс Молл, Мастер групп, Талх чихэр, Блью Мон групп, Макс эксим, Петровис, MCS- Тотал дистрибюшин, Зиг Заг трейд, БОСА Холдинг, Хүнс экспресс, ТАСО үйлдвэр зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ДЭМЖИЖ ӨРНҮҮЛСЭН АЖИЛ ҮЙЛС
2019 он "Монгол мөрөөдөл" үндэсний давалгаа | C Channel TV
2019 он Creative Gallery соёлын бүтээлч үйлдвэрлэлийн урлан | Дээд Бүтээл ТББ
2018 он Дүдү шинжлэх ухааны музей | Дүдү боловсролын сан
2017 он Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори | Монголын Скаутын Холбоо
2017 он Teamwork& Teamplay Mongolia сургалт | Дүдү боловсролын сан
2016 он "Ногоон морь" сансараас харагддаг органик хүнсний кластер | "Ногоон морь- говь" сан
2016 он Бүтээлч Монгол цуврал сонсгол | Бүтээлч Монгол нэгдэл
2016- 2019 он HR Day хүний нөөцийн удирдлагын үндэсний чуулган | Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн
2016- 2019 он "Цэгээр наадъя" хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл | Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ
2015- 2019 он "Сайн хүүхэд" хүүхдэд зөв дадал хэвшил олгох хөтөлбөр | Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ
2015 он Элмар Гасанов Монголд концерт | Kawai Mongolia
2015- 2018 он "Монголын нууц товчоо түгээмэл эх"- МНТ-р дамжуулж түүх өв соёлоо Монголд төдийгүй дэлхийд таниулан сурталчилах төсөл | Монголын нууц товчоог дэлхийд түгээе сан
2015 он E-commerceUB форум | Bayar Agency
2014 он “Сайн мууг ялгая” хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал | Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ
2014 он “Өнөөдрийн тэмүүлэл” хувь хүний хөгжлийн сонсдог ном
2014- 2018 он "KAWAI Монголд" урлагийн боловсролын хөтөлбөр | Эгшиглэн төгөлдөр хуурын сургууль
2014 он "Алтай ятга" төсөл | Монгол угсаатны хөгжмийн товчоо
2014 он “Тэнгэрийн сүм эх орон” хүмүүнлэгийн тоглолт
2013 он “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам | Дашбалбар судлал сан
2013 он "Сэтгэлийн зураг" хандивын үзэсгэлэн
2012 он "Яруусахуй урлан" үзэсгэлэн
2012 он Шинээр маркетингжуулна аян | Нью Медиа групп
2012 он Мандухай хатан ээжүүд аян | Мандухай хатан ХХК
2012 он "Дээд эрүүл мэнд" ном, хөтөлбөр | Оточ одь эмнэлэг
2011 он "Монгол бэлэг" үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аян
2011 он Интернэт маркетинг нэвтрүүлэг | Нью Медиа групп
2010, 2011 он Монгол блогчид наадам | Нью Медиа групп
2010 он Монголд үйлдвэрлэв аялал
2010 он Төгс эрүүлжихүйн баяр | Оточ одь эмнэлэг
2010 он Ээждээ зориулсан бидний төгөл эко хөтөлбөр | Дайр этүгэн клуб
2010 он Эх орны залуус хаана явна нэвтрүүлэг | Эх орон телевиз
2009 он "Сэрж буй Монгол" сонсдог ном
2009 он "Ээждээ бичсэн 1000 захидал" ном
2006- 2010 он "Яруу сэтгэгч" сонин, хүний хөгжлийн клуб