EVENT ORGANIZE | ҮЙЛ АЖИЛЛАГААГ (арга хэмжээ) ЗОХИОН БАЙГУУЛАХАД ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА, ЗӨВЛӨМЖ
4 сар өмнө

Насаараа л хийлээ гэдэг шиг, 10 орчим жил жижиг, том есөн шидийн үйл явдал, үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гар, бие оролцож байсан event-үүдээс дурьдвал, Ээждээ зориулсан бидний төгөл, Дээд эрүүл мэнд- төгс эрүүлжихүйн баяр, Мандухай хатан ээжүүд аян, Монгол блогчид наадам, UBTwestival, Social Media Club, TEDxUlaanbaatar, Монгол бэлэг аян, Монголд үйлдвэрлэл аялал, Legendary travelers moment, Kawai Монголд, Эльмар Гасанов Монголд, Тэнгэрийн сүм эх орон, Сэтгэлийн зураг хандивын үзэсгэлэн, Алтай ятгыг дуурьсгах их ёслол, МНТ түгээмэл эх үзэсгэлэн, Ази Номхон Далайн 31-р Жембори, HR DAY г.м.

Цаашид Event зохион байгуулагчидад зориулж өөрийн туршлагыг хуваалцаж байна.

Сүүлийн үед дүү нар бас янз бүрийн үйл ажиллагаа, event сонирхож, туршиж зохион байгуулдаг болжээ. Тиймээс бидний алдааг битгий давтаарай гээд алдаа, оноогоо ярьж өгсөн юм. Байгууллагын үйл ажиллагаа, шинэ жил, цасны баяр, сургалт, баярын хурал, брэндийн нээлт, салбарын чуулган гээд л алийг тэр гэхэв, үйл ажиллагаа зохион байгуулдаг хэн бүхэн сонирхож үзээрэй. Хэрэгтэй санаа оноо байвал аваарай.

Та бүхний үйл ажиллагаа нь:

МЭДЛЭГ ӨГЧ, АЛСЫН ХАРААГ ТЭЛЖ

УРАМ ЗОРИГ ӨГЧ, СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨЖ

ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЖ

ЭРГЭХ ХОЛБООГ ҮҮСГЭЖ, ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ байх болтугай.

АГУУЛГА

АЖЛЫН ДАРААЛАЛ

  1. Сэдэв, агуулга, зорилгоо тодорхойлно. Давтамж
  2. Концепц, дүр зураг, дизайнаа тодорхойлох
  3. Ажлын хэсэг буюу зохион байгуулалтын багаа бүрдүүлнэ
  4. Ерөнхий төлөвлөгөө: Агуулга бүтээж хүргэх
  5. Уулзалтын төлөвлөгөө
  6. Хамтрагч, талуудыг бүрдүүлэх
  7. Олон нийтэд хүргэх
  8. Үйл ажиллагаа
  9. Тайлан
  10. Агуулга, стандартаа бий болгох (сайжруулах)



БАГ

Үндсэн баг + Дэмжигч хүч + Эскперт + Коммунити + Хамтарсан баг

Багийн гишүүдийн хариуцах ажлыг бэлтгэл үеийн, үйл ажиллагааны үеийн гэж 2 удаа ажил хуваарилна.

Бэлтгэл үеийн хуваарилалт

  • Төлөвлөлт & агуулга баг
  • Маркетинг& Медиа баг
  • Хөтөлбөрийн баг
  • Спонсор баг
  • Оролцогчтой харилцах баг

Үйл ажиллагааны үеийн хуваарилалт

  • Ерөнхий зохион байгуулагч
  • Орчин, интерьер, тохижилт бэлтгэл баг
  • Зочид, оролцогчидтой харилцах баг
  • Тайзны хэсэг
  • Агуулгын баг
  • Хөтөлбөрийн баг
  • Холбогч



НИЙТЛЭГ АЛДАА | ШИЙДЭЛ

Бэлтгэл үеийн

  • Олон талт хамтын ажиллагааг бий болгох
  • Оролцогч талуудын ашиг сонирхол, оролцоо, хүлээлтийг тодорхой болгох
  • Бүхэлд нь зураглалаа гаргах: Хүн, ая, дэлгэц, индэр, мик, жижиг хэрэглэл, гэрэл, хаалга
  • Найруулга зүйн үүднээс харах
  • Уран бүтээлч, хөтлөгч, хамтарсан багтайгаа уулзаж нэг ойлголттой болох
  • Event-ээсээ хамаараад гоё хоолойтой хөтлөгч чухал биш -> Юмаа мэддэг хүн чухал
  • Хөтлөгчид үгийг бэлдэж өгөх
  • Мэдээлэл тодорхой байж, хуваалцахад бэлэн байлгах
  • Контакт лист үүсгэж хуваалцахад бэлэн байлгах
  • Сонирхолтой болгох, оролцоог бий болгох
  • Үргэлж шинийг эрэлхийл

Үйл ажиллагааны үеийн

  • Хөтөлбөрийн нарийн ширийнийг тооцож, чеклэж, хуваарилалт хийх
  • Үйл ажиллагааны үеийн ажлуудыг эзэнжүүлэх
  • Шийдвэр гаргалтаар хангах|
  • Холболт, мэдээллээр хангах
  • Сул цаг- хүлээлт цагийг ашиглах
  • Зохицуулагчийн үүрэг: Гадагшаа чиглэсэн
  • Холбогчийн үүрэг: Дотогшоо чиглэсэн
  • Хөтлөгч, уран бүтээлчиддээ л хэтэрхий ач холбогдол өгөх
  • Дотоод холбоо болон Мессеж ашиглах
  • Эрсдэлийг удирдах: Сандарч гүйлдэхгүй байх
  • Алдааг удирдах, зохицуулах
  • Хэвлэлд хэн ярилцлага өгөх| Хэвлэлийн мэдээ
  • Автомашины зогсоолтой эсэх

Жамсранжавын Лувсандорж (Luka)

ҮндэстэнБаг ХХК

https://www.facebook.com/Luvsandorj