СAMP TRAINING Гадаад орчны сургалт хөтөлбөрийг зохион байгуулахад зөвлөмж
4 сар, 1 долоо хоног өмнө

Баг хамт олны гадаад орчны сургалт өдөрлөг болон амралт зугаалгын үйл ажиллагааг Майхант цугларалт хэлбэрээр зохион байгуулдаг хэлбэр байдаг. Энэхүү хэлбэр нь баг хамт олон зардлыг хэмнэхээс гадна багийн уур амьсгалыг нэгтгэн нягтруулахад өндөр ач холбогдолтой байдаг. Тав тухтай орчинд биш өөрсдөө орчноо бүтээж, бэрхшээлийг хамтдаа даван туулах үед баг илүү ойлголцон нягтах нөхцөл бүрддэг.

TENT CAMP БУЮУ ГАДААД ОРЧНЫ СУРГАЛТ ХӨТӨЛБӨР зохион байгуулахдаа тохиолдолд доорх бэлтгэл ажлыг анхаарах шаардлагатай байдаг.

Нийт оролцогчдыг 6- 10 хүнтэй гал болгон хуваана.

Гал бүр доорх бэлтгэлийг хангана:

  1. Галаараа багтах 1- 2 майхан
  2. Аялалын нарны гэрэл
  3. Хийлдэг гудас
  4. Чийгнээс хамгаалах дэвсгэр
  5. Хоол хийх газан плитка
  6. Хоол буцалгах сав
  7. Хоолны материал: Талх, боорцог, шуузалсан мах, борц, гоймон, цагаан будаа, хуурай цай, давс, ургамлын тос, амтлагч, сонгино, сармис, бэлэн хоол, ааруул....... г.м (Байгууллагаас тодорхой төсөв гаргаж өгч болно)
  8. Аяны ширээ
  9. Цэвэр ус 20л
  10. Эмийн сан (Өвчин намдаах болон харшлын эм, бийнт г.м)

Хувь хүний бэлтгэл

  1. Хоол, цайны аяга халбага
  2. Мешок (Өдрөөр явж байгаа тохиолдолд шаардлагагүй)
  3. Дулаан хувцас, нарны малгай
  4. Аялалын сандал
  5. Гар чийдэн
  6. Нарны тос
  7. Ялаа, шумуул үргээгч

Нийт баг хамт олны бэлтгэл

  1. Нэгдсэн унаагаар явах
  2. Хүрээлж буух боломжтой тэгш талбайтай зөв газар сонгох
  3. Байгууллагын нэгдсэн асар
  4. Туг, далбаа
  5. Түр 00 ухах жижиг хүрз, 00- оо тойруулж татах материал, 4 ш приус мод (Ойтой газар бол нарийн шургаагаар шийднэ)
  6. Түүдэг галын гишүү, мод түүх
  7. Цахилгаан үүсгүүр, мотор + гэрэлтүүлэг (Хоногоор явж байгаа тохиолдолд)
  8. Буцахдаа гал, халуун нурмыг бүрэн унтрааж чулуугаар дарах
  9. Хог орчноо цэвэрлэх. Хогоо савлах уутлан ачааллах (Хогоо савлахдаа шингэн хаягдалуудыг байгальд шингээж үлдээх, бага зай эзлүүлэхийн тулд пивоны лааз, ус ундааны сав зэргийг навшийлгаж савлах)

"НЭГ" НҮҮДЛИЙН КЭМП