TEAM EXTREME | ГАДААД ОРЧНЫ АДАЛ ЯВДАЛТ ХӨТӨЛБӨР
1 жил, 9 сар өмнө


Хөтөлбөр 4- 8 цаг

Баг хамт олон хамтдаа бэрхшээлийг даван туулж, асуудлыг хамтдаа шийдвэрлэж ажиллана.

Байгууллагын зуны зугаалга, цасны баяр гэх мэт гадаад орчны өдөрлөг, сургалт үйл ажиллагааг илүү бүтээмжтэй, үр дүнтэй, сонирхолтой болгож, хүн бүрийн оролцоог нээж чадсан үйл ажиллагаа болдог.

Баг хамт олон зөвхөн үзэгч, сонсогчийн байр сууринаас биш бүхий л тоглоом, дасгалд оролцож, өөрсдөө бүтээсэн хамгийн хөгжилтэй, дурсамжтай, сэтгэл хөдлөм үйл ажиллагаа байх болно.

АГУУЛГА
  • Манлайлах
  • Сонсох чадвар
  • Багтаа итгэх итгэл, итгэлцэл
  • Асуудлыг шийдвэрлэх
  • Бэрхшээлийг давах туулах
  • Нэгнийхээ талаарх буруу ойлголт, нөлөөт шилийг үгүй хийж эв эеийг бэхжүүлэх
  • Нийтийн хүчийг нэгтгэх

Хамтран ажилласан байгууллагууд:

Мастер групп 2014, 2016, 2017 онуудад
БльюМон групп 2014, 2015, 2017, 2018 онуудад
Хаан банк, Петровис, APU, MSM, IBI Интерактив BI, Бодь даатгал, Макс эксим, GEM, Хүннү ресурс, Zig Zag Trade, Мон Роүд, Мишээл групп, Улсын төв 2-р эмнэлэг, УБЦТС ТӨХК, KRKA, JCI Их хүрээ


СУРГАЛТЫН ТАЛААРХ СЭТГЭГДЭЛ

Ц.Батбаяр

БОСА ХОЛДИНГ | ТУЗ-ын Дарга

Баг хамт олны чин сэтгэлийг уудалсан, багийн эв нэгдлийг эрчилж өгсөн сургалт боллоо. Тоглоом, тэмцээн хослосон сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа нь бүх хүнийг оролцуулж идэвхитэй байлгаж чадаж байна. Багш нартаа баярлалаа.

Ц.Санжжав | БльюМон группын Ерөнхийлөгч

Баг хамт олныг оролцуулсан сургалтын хөтөлбөр маш гайхалтай байлаа. Хэлэх гээд, ойлгуулах гээд байсан зүйлийг маш энгийн ангаар, өөрсөөр нь хийлгэж, бодуулж, ойлгуулж чадлаа. Маш сайн хөтөлбөр байна. Олон жил хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Г.Тэгшбүрэн | ХНСҮХүрээлэнгийн тэргүүн, доктор, профессор

Байгууллагын сургалтын нэг үндсэн хэрэгцээ бол харилцааны сургалтын хэрэгцээ байдаг. Багийн гол суурь нь эв байдаг. Эв муутай багийн ажил явдаггүй. Багийн харилцааны сургалтыг экстрийм, оролцооны, тоглоомын аргад суурилсан хэлбэрээр явуулах чиг хандлага эрчимтэй хөгжиж байна. Тоглоомын арга нь зөвхөн мэдээлэл өгөөд орхих биш үйл хөдлөлд тулгуурлан бие сэтгэл, мэдрэмжээр нь дамжуулан хүргэдэг онцлогтой бөгөөд баг хамт олны уур амьсгалыг бий болгох, тухайн хүний нээгдээгүй талыг нээж өгдөгөөрөө нэгнээ илүү танин мэдэхэд тусладаг.

Б.Энхээ | Петровис, НИК сургалтын менежер

Монгол хүний унаган төрх онцлог, сэтгэлгээ, монгол хүн хэрхэн баг болдог талаарх ойлголт, хамт олноо цаашид хэрхэн идэвхижүүлэх, эерэг сэтгэлгээтэй байлгах үр дүнтэй аргуудыг мэдэж авлаа. Манай хамт олны уур амьсгалыг маш сайн нягтруулж, идэвхижүүлсэн өндөр үр дүнтэй, шинэлэг сургалт болж чадлаа.

Мөнхдөл | ХУД-ийн залуучуудын зөвлөлийн төвийн бүсийн дарга

Залуучуудыг идэвхижүүлж, сэрээж, багаар ажиллах ач холбогдол, ур чадварыг сонирхолтой аргаар ойлгуулж, мэдрүүлж өглөө. Маш шинэлэг, үр дүнтэй сургалт болж чадлаа. Ялангуяа залуучууд бид баг болж хамтран ажиллах арга эвээ олдоггүй шүү дээ. Энэ сургалтанд багаараа сууснаар эргэлзэж байсан олон асуултын хариултаа олж чадлаа.

Б.Хонгорзул | Мастер группын хүний нөөцийн менежер

Хэрхэн сайн баг болж, бүтээмжээ өсгөх талаар мэдрүүлж чаддаг. Бид өөрсдийнхөө үнэт зүйл, баг хамт олныхоо дотоодруу өнгийн харахад энэ сургалт тусалдаг. Маш сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагддаг учир манай хамт олон 2014 оноос хойш жил бүр хамтран ажилладаг.


Сургалтын захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@creativemongolia.com болон 88028241 утсаар холбогдоно уу. Баярлалаа.

Бусад холбоос

https://www.facebook.com/TeamPlayMongolia

https://www.facebook.com/CreativeCampMongolia

http://creativemongolia.com