Бизнесийн зөвлөх үйлчилгээ
Таны бизнесийг Ирээдүйд хөтлөнө...
Байгууллагыг шинэ мянганы бизнесийн орон зайд дахин инженерчлэх, стратеги, бодлого төлөвлөлтийг шинэчлэх, хүний нөөцийн бодлогыг оновчлох, бүтээгдэхүүн үйлчилгээг нарийвчлах, өрсөлдөх чадварыг сайжруулж менежментийг дахин зохион байгуулалтад оруулснаар төлөвлөлт, үйл ажиллагаа, маркетинг, сургалт гэх мэт хоорондоо уялдаа холбоогүй, тохиолдлын шийдэлтэй, гал унтраах шинжтэй үйл ажиллагаануудыг нэгдсэн уялдаа холбоонд төлөвлөн, удирдлагын чадамжийг сайжруулж, багийг мэдлэгээр хангаснаар компанийг системтэй өөрчлөх үйл ажиллагааг явуулах боломж бүрддэг.
ЯАГААД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ? Та бүхэнд дараах асуудал, асуултууд тулгарч байна уу?!
- Бид өөрсдийн бизнес үйл ажиллагааг бүрэн тодорхойлж, нэгдсэн ойлголтонд хүрч чадсан уу?
- Бид юуны тул оршиж байгаа вэ?
- Тогтвортой, чадварлаг багийг бүрдүүлж чадсан билүү?
- Бид бизнесийн онцлог, зорилгоо зөв тодорхойлж байгаа юу?
- Үнэ цэнтэй харилцагчдаа үнэлж цэгнэх хэрэглэгчидтэй харилцах бодлого бий юу?
- Бидэнд илүү боломж бий юу? Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн хөгжүүлэх вэ?
- Үйл ажиллагаагаа оновчлоогүйгээс боломжуудаа алдаж, цаг, хүчээ үрээд байгаа юм биш биз?
- Компани дээрээ хийж хэрэгжүүлж байгаа ажлууд маань нэгдсэн уялдаа холбоотой байгаа юу?
- Компаниа, бизнесээ дараагийн түвшинд хэрхэн гаргахаа томъёолсон уу?
- Бидний бизнес хаашаа чиглэнэ? Бид 50 жилийн дараа хаана байх вэ?
- ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
- Байгууллагын стратеги, бодлого, төлөвлөлтийг шинэчлэх, сайжруулах
- Боловсон хүчний бодлого төлөвлөлт
- Бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого төлөвлөлт
- Хүний нөөцийн удирдлагын зөвлөх үйлчилгээ
- Маркетинг борлуулалтын зөвлөх үйлчилгээ