БИДНИЙ ТУХАЙ
"НЭГ ҮНДЭСТЭН НЭГ БАГ"
ЭРХЭМ ЗОРИЛГО
Үндэсний нөөц, онцлог, давуу талд суурилсан өсөн дэвших ирээдүйтэй, дэмжих шаардлагатай байгууллага, үйлдвэр, төслийг сонгон хөгжүүлэх замаар Монгол хүн Монголдоо сайхан амьдрах орой зай нөхцлийг бий болгоно.
ТАНИЛЦУУЛГА
Байгууллага, салбарын бодлого стратеги төлөвлөлт, удирдлага, хүний нөөц- боловсон хүчин, маркетингийн зөвлөх үйлчилгээ, байгууллагын сургалт хөгжлийн компани. Бид 2006 онд Яруу сэтгэгч сонин, Бүтээлч Монгол нэгдлийг байгуулж хэвлэл мэдээлэл, сургалт хөгжлийн салбарт ажлаа эхлүүлж 2018 оноос Үндэстэн Баг компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн түүхтэй. Бид тухайн ажлын онцлогт тохируулан салбартаа туршлагатай, мэргэшсэн зөвлөх, эксперт, сургагч багш, мэргэжилтэнүүдтэй хамтран багаа бүрдүүлэх хамтын ажиллагааны нэгдэл- эко систем хэлбэрээр ажилладаг онцлогтой. 2020 оноос Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнтэй хамтран Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн төслүүдэд хамтран ажиллаж байна.
БИД,
- Сургалт хөгжлийн чиглэлд Багийн тоглолт хөтөлбөр, Бизнес нүүдэл хөтөлбөр
- Кэмпинг шийдэл, соёлын хөтөлбөр зохион байгуулах чиглэлд НЭГ нүүдлийн эвент кэмп, @Creative Camp- Гүнтийн отог хөтөлбөр, үйлчилгээг нийлүүлэн ажиллаж байна.
- Медиа агуулга хөгжүүлэлтийн чиглэлд, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч @Made in Mongolia, бүтээлч үйлдвэрлэлийн @Creative Mongolia сувгийг хөгжүүлж байна.
Багийн сургалт хөгжлийн чиглэлээр Байгууллагын сургалт хөгжлийн цогц хөтөлбөр болон “Багийн тоглолт”, TEAM eXtreme гадаад орчны сургалтын хөтөлбөр, жижиг дунд бизнес эрхлэгчидэд зориулсан “Бизнес нүүдэл” сургалтыг зохион байгуулж байна.TEAM олон улсын хөтөлбөр нь сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын топ 100 гаруй байгууллагад 1,000 гаруй удаагийн сургалт, соёлын хөтөлбөр нийлүүлсэн туршлагатай.
Бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт хөгжлийн чиглэлд ТASO хэв хашмалын үйлдвэр, BEKH Багануурын цахилгаан механикийн үйлдвэр, “Эвт үүд” хаалганы үйлдвэр, ODEL электрон техникийн үйлдвэр,“Сонгомол буйдан” үйлдвэр, “Enica organic” үйлдвэр, Дээд эрүүл мэнд- Dr Baatar үйлдвэр, “Угалз” арьс нэхий эдлэлийн үйлдвэр, Дрийм санитари, Хүнс экспресс, KAWAI- Соёл урлагийн төв, Дүдү шинжлэх ухааны музей зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого стратеги төлөвлөлт, менежмент, хүний нөөцийн удирдлага, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлд хамтран ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд, HR DAY Хүний нөөцийн мэргэжилтнүүдиийн үндэсний чуулган, “Алтай ятга” үндэсний өв соёлын төсөл, “Сайн хүүхэд” монгол хүний суурийг тавих хөтөлбөр, "Дээд эрүүл мэнд" тэжээхүйн ухааны боловсрол олгох төсөл, Ази Номхон Далайн 31-р Жембори, “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн боловсролын хөтөлбөр зэрэг соёл боловсролын төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажилласан.
ИРЭЭДҮЙД ХӨТЛӨНӨ...