Вандангийн УНДРАА- Зураач, TEAM Art хөтөлбөр

Зураач
1988- 1996 онд Улаанбаатар хотын 54 дүгээр дунд сургууль төгссөн. 1996- 1998 онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дунд сургуулийн Монгол зургийн ангийг, 2000- 2005 онд Соёл Урлагийн Их Сургуулийн харъяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн ангийг бакалавр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн.
2006 онд Шинэ үе урлаг нийгэмлэгийг үүсгэн байгуулалцсан анхны гишүүдийн нэг бөгөөд 2011 онд удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2009 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач болсон. Монголдоо болон олон улсын чанартай 30 гаруй удаагийн хамтарсан үзэсгэлэнд оролцсон. Монгол, Солонгос, Герман, Белги, Хятад, Япон, Америк зэрэг орны нэр хүндтэй цуглуулагчид бүтээлийг нь авсан байдаг.
Чөлөөт цагаараа хүүхэд, гэр бүлтэй хамтран бүтээл хийхээс гадна 2010 онд “Дээд эрүүл мэнд” номын зураг чимэглэл, 2010, 2011 онд “Монгол блогчид” наадамд уран бүтээлийн хандив, 2012 онд TEDxWomen арга хэмжээний тайз чимэглэл, ковер дизайн, 2013 онд UBTwestival арга хэмжээнд уран бүтээлийн хандив, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн, 2014 онд “Сайн мууг ялгая” номын зураг чимэглэлийг бүтээх зэргээр нийгэмд чиглэсэн ажлуудыг дэмжиж ажилласан. Уран зураачдын дунд анхны хандивын үзэсгэлэнг зохион байгуулж бусад уран бүтээлчдээ үлгэрлэн уриалж байсан.
Хүүхдийн гэнэн төсөөлөл, сэтгэлгээгээр гэр бүлийн сэдэвтэй бүтээл туурвидаг.
ҮЗЭСГЭЛЭН
2015 UNDRA 2015 бие даасан үзэсгэлэн
2014 Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, МУЭХҮТ
2013, 2014 Цэцэгс, Блью Мүүн галлерей
2013 Love in Art үзэсгэлэн, Блүе Мүүн галлерей
2013 “Нэгэн нүүдлийн газар” үзэсгэлэн, МУЭХҮТ
2013 “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн, ДУМузей
2012 “Яруусахуй урлан” бие даасан үзэсгэлэн, ДУМузей
2012 Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн, Вьетнам улс
2012 “Усгүй урсгал” үзэсгэлэн, Монголын уран зургийн галлерей
2012 “Элсэн цунами” үзэсгэлэн, ДУМузей
2011 “Дөрвөн ертөнц” хамтарсан үзэсгэлэн, МУЭХҮТ
2011 “Цөлжилт урлагт” төслийн үзэсгэлэн, Занаду галлерей
2011- 2015 Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны “Намар” үзэсгэлэн
2008- 2015 Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны “Эмэгтэйчүүд” үзэсгэлэн
2005- 2015 Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны “Хавар” үзэсгэлэн
2009- 2014 “Гранд” Монгол, Солонгос залуу уран бүтээлчидийн үзэсгэлэн
2006- 2012 “Алтан бийр”, МУЭХҮТ
2006- 2010 “Шинэ урлаг” үзэсгэлэн, Шинэ үе урлаг нийгэмлэг
2009- 2014 “Монголын сайхан орноор”, МУЭХҮТ
2007 “Монголын говь” үзэсгэлэн, Солонгос улс
2006 “Төгс мэдрэмжийн эрэлд- 1”, Занаду галлерей
2006 У.Ядамсүрэнгийн нэрэмжит үзэсгэлэн, Чингис хаан галлерей
2002 “Шинэ салхи” үзэсгэлэн, ДУДС
АМЖИЛТ
2012 Вүмэн экспо ёслолын ажиллагаа, “Сонгодог эмэгтэй уран бүтээлч” цом
2012 Вьеьнам улсын Минн Лонг шаазангийн үйлдвэр, шаазан эдлэл чимэглэх уралдааны тусгай шагнал.
2008 “Tiger Translate” бүтээлийн уралдааны 3-р байр
2008 Дэлхийн энхийн их наадмын Уран зургийн бүтээлээр тусгай байр
КАТАЛОГИ
Каталоги 2012 он
Каталоги 2011 он
Ярилцлага унших