Хумжаагийн Балжинням- Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч
6 жил, 4 сар өмнө

Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч, "Алим" төслийг санаачилагч. Ховд аймаг, Булгам сумын “Жимсчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд Монгол орон даяар алим жимс тариалах, дэлгэрүүлэх, цаашдаа Монгол орныг алим жимсээр хангах холын зорилготой ажиллаж байна.

1960 онд төрсөн. Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй. 2011 оноос алим жимс тариалах ажилд эргэлт буцалтгүй орсон. 8 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. 2016 онд “Булган голын алим” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Тус компани нь алимны төрлийн мод үржүүлэг, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн дэмжлэг олж чадаагүй бор зүрхээрээ явж байгаа учир үржүүлсэн модныхоо нэг хэсгийг худалдаалж, нэг хэсгийг тариалж, үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого барьж ажиллаж байна.
Миний аав Булган сумын анхны ногоочдын нэг. Хүүхэд нас маань аавын ногооны талбай дээр өнгөрсөн болохоор бүр багаасаа л газартай харьцаж ирсэн нь энэ салбар руу ороход түлхэц болсон. Нөгөө талаар Увс аймгийн “Чацаргана хөтөлбөр”-тэй 2010 онд очиж танилцсан нь орон нутгийн онцлог, давуу талыг ашиглан хөгжиж болохыг харж мэдэрч авсан. Ингээд өөрийн сумын давуу байдлыг ашиглан алим тариалж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож болох юм байна гэсэн үүднээс “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаар  хөөцөлдөн ажиллаж байна. Өөрөө ч алим жимсний эдийн засгийн үр өгөөжийг тооцож үзсэнээр  төрийн ажлаа орхин, алим тариалах, үржүүлэх, шинээр сорт гаргах, БНХАУ-ын шилдэг сортын алим нутагшуулах чиглэлээр дагнан ажиллаж байна.

Утас: 99430327. 94140327
АЛИМ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА http://creativemongolia.com/mongoldoo-alim-tarialya/

Ярилцлага унших

https://www.facebook.com/baljinnyam.khumjaa
https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BD-%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC-%D0%A5%D0%A5%D0%9A-1990572267924765/