Монголынхоо цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСАА АЛИМаар бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой
5 жил, 2 сар өмнө

Монгол Улсын Ховд аймгийн Булган суманд цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСынхаа АЛИМны хэрэгцээг бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой.
Хүнд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
 Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105,120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
 Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг.

Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням монголчуудыгаа "Алим" төсөлд нэгдэж, Монголынхоо хөрсөнд алим тарьж ургуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Ингээд түүний уриалгыг хүргэж байна. 

 “Алим” төсөлд нэгдэцгээе

1. Төсөл хэрэгжүүлэхийн ач холбогдол
• Монгол улс алимыг бараг 100 хувь гадаадаас авч байна. Жилдээ 80.0 тэрбум төгрөгөөр 20.0 мянган тонн алим оруулж ирдэг гэсэн тооцоо гарсан байгаа. Ийм их мөнгөөр бид гадаадын алимны аж ахуйг дэмжсээр байна гэдгээ анхаарах цаг болсон. 
• Тэгвэл бид нутагшсан олон төрлийн алимаа өөрсдөө тарьж, өөрсдөө ажлын байртай болж, өөрсдийнхөө амьжиргааг дээшлүүлж, өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломж нь бидэнд байна. Ялангуяа Ховд аймгийн Булган сум нь алим жимс ургах бүх талын нөхцөл бүрэн бүрэлдсэн ховорхон газрын нэг юм. Цаашлаад Ховд аймгийн 10 суманд алим тариалах боломжтой.
• Алим үрээр ургадаггүй, заавал ЗАЛГАЖ ургуулдаг тул залгаж суулгац үржүүлэхэд 4-5 жил, талбайд суулгаж ургац хураахад 3-4 жил зарцуулах тул бидэнд урт хугацааны дэмжлэг зайлшгүй хэрэг болоод байна. Иймээс МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй хүн бүрийг “Алим” төсөлд хамрагдаасай гэж хүсэж байна. 

• Алимны мод мал шиг зуданд өртөхгүй, нөгөө талаар ажлын байр нэмэгдэх сайн талтай. Булган суманд алимны мод үржүүлж байгаа цөөн хэдэн хүмүүс байгаа бөгөөд суулгацны ихэнхийг бусад аймаг сумаас захиалга өгөн авч байгаа нь манай сумын тухайд алимны аж ахуй хөгжихгүй байгаа гол дутагдал болоод байна. 
Булган суманд нутагшсан торниун алимны 6 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 14 сорт бий. Эдгээр алимнууд нь 1959 оноос Жимс ой турших станц, 1- р 10 жилийн хичээл туршлагын талбайд таригдсанаас хойш эдүгээ 60 жил үр өгөөжөө өгч ургаж байна. 
2. “АЛИМ” төсөл хэрэгжүүлэх тооцоолол 
 Хүн эрүүл амьдрахын тулд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
 Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
 Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг\ 
Үүнийг хэрэгжүүлэхэд олон жилийн ажил, олон хүний хүч хөдөлмөр, дээр нь Төр Засгийн бүсчилсэн хөгжлийн “Оновчтой бодлого” хэрэгтэй тул одооноос бид эхлүүлж байна. Энэ бүхэнд Булган сумын өрх бүхэн, иргэн бүхэн, нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн уугуул иргэд бүхэн, цаашлаад “Монголоо” гэсэн сэтгэлтэй хүн бүхэн нэгдэж, ХӨРӨНГӨ БОСГОЖ байж энэ төсөл 20 жилийн дотор хэрэгжих юм. Хамгийн багаар тооцоход 1 өрх 100 алимны мод, 1 аж ахуйн нэгж 20.0 мянган мод тарьж байж энэ амжилтанд хүрнэ. 

 Алимны нэг мод 70-80 жил ургац өгнө 
 Хааш хаашаа 1 км газар буюу100 га-д 50.0 мянган алимны мод суулгаж болно. 
 1га-д 3 хүн, 100 га-д 300 хүн ажиллана.
 1 модноос 20- 50 кг алим, дунджаар 35 кг алим хураана. 
 50.0 мянган модноос 1750 тн алим хурааж, 7.0 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Алим жимс боловсруулах томоохон үйлдвэртэй ч болно. 
 Тэгвэл 1 хүнд жилдээ 23.0 сая төгрөгийн орлого ноогдоно. 
Ирээдүйд Булганчууд бид юунд хүрэх вэ?
 5000 га газарт зөвхөн алим тариалж, 15.0 - 20.0 мянган хүний ажлын байр бий болгоно. Тэгвэл 1 өрхийг 5 хүнээр тооцвол БУЛГАН сум 100.0 мянгаас дээш хүн амтай, зөвхөн алим жимсээр дагнасан ТОМ ХОТ болох юм. Хамгийн наад захын үр дүн гэхэд 10-15 сургууль, цэцэрлэг шинээр нээгдэнэ гээд тооцоод байвал эдийн засаг, нийгмийн үр дүн асар их байх юм. 
 Бид ойрын 20 жил “АЛТ” гэж их давхилаа. Эцсийн үр дүн юу болов? Хэдэн сайхан залуучуудаа алтны шороонд даруулж Бурхны оронд үдлээ. Бид ингэж амьдрах хувь тавилантай гэж үү? Үгүй шүү. Хоорондоо ярилцая. Саналаа нэгтгэе. Шилжиж явсан иргэдээ эргүүлэн татья. Утаанбаатар хотод амьдарч эрүүл мэндээрээ хохирч байснаас эрүүл агаартай Булган нутагтаа тайван амьдарцгаая. БҮГДЭЭРЭЭ “АЛИМ” ТӨСӨЛД НЭГДЭЦГЭЭЕ. 
Уриалга гаргасан: 
Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням

https://www.facebook.com/%D0%9...