А.АЛТАНБИЛЭГ- Электроникийн инженер, зохион бүтээгч Lic-Z, LZ200 компьютер

Электроникийн инженер, зохион бүтээгч, Японы KSJ компанийн инженер
Монгол Улсын их сургууль болон Токиогийн их сургуульд суралцсан.
Түүний зохион бүтээсэн EtherCAT системийн компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд цөөхөн байгаа гэнэ. Түүнчлэн А.Алтанбилэг 2013 онд байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, өдгөө түүнийгээ Японы хэд хэдэн компанид нийлүүлж буй юм.
2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээсэн. 2016 онд үйлдвэр, тоног төхөөрөмж, роботыг автоматжуулж удирдах зориулалттай EtherCAT системд суурилуулсан LZ200 компьютероо бүтээсэн. 2017 онд Lic-Z компьютерийн дараагийн хувилбар болох Lic-Z2 компьютер болон “LZ200”-ийн дараагийн хувилбар болох LZ201 компьютерийг тус тус зохион бүтээсэн. Lic-Z2 компьютер нь Японы “Tonetsu” компанид дулааны системийг удирдах чиглэлээр ашиглагдаж байгаагаас гадна Токио хотын “Shinjuku” дүүргийн газар доогуурх хурдны замын агаар цэвэрлэх системийг удирдах компьютер хэлбэрээр мөн хэрэглэгдэж байна.

Мөн Монгол Улсын Odel electronics болон KSJ компани хамтран Монгол Улсад High Tech Park- PC BOARD үйлдвэрлэх төсөлд хамтран ажиллаж байна.
Ярилцлага унших