ЗӨВ АМЬДРАХ УХААН- ТЭНЭМЭЛ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЖ БҮТЭЭЛЧ ИРГЭН БОЛГОДОГ ТББ
7 жил, 9 сар өмнө

ЗӨВ АМЬДРАХ УХААН ТББ

"Зөв Амьдрах Ухаан" ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байгууллага юм.

2006 онд байгуулагдаж гадна дотны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Бид Монгол Улсын яруудлыг бууруулж тэнэмэл иргэдийг бууруулахын тулд,

  1. Халамжийн сэтгэлгээнээс салгаж ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах тогтолцоог бий болгох
  2. Иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй, тэнэмэл, эмэгтэй, хүүхэд гэж ялгаварлан тусгаарлаж тэжээх замаар биш харин ч хамтдаа нэг нэгнээ асарч халамжлан, нэгнээ тусалж дэмжин ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх
  3. Халамж, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгаалалын чиглэлийн Улсаас баримталж буй уялдаа холбоо муутай үр дүнгүй олон төсөл хөтөлбөрийг нэгдсэн системд оруулж уялдаа холбоотой, үр дүнтэй болгох
  4. Эдгээр нийгэмшүүлж буй иргэддээ хандив тусламж авахаас илүүтэй ажил авч захиалгаар хийх, сургаж хөгжүүлэн бүтээл үйлдвэрлэн борлуулах хэлбэрээр ажиллах гэсэн эдгээр бодлогыг баримтлан ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд 250 орчим иргэнд ямар нэгэн хэлбэрээр туслаж дэмжиснээс өнөөдрийн байдлаар манай хашаанл 0- 72 насны 132 иргэн 27 гэр, 1 байшинд тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байна. Үүнээс цэцэрлэгийн насны 35 хүүхэд, сургуулийн насны 26 хүүхэд бусад нь хөдөлмөрийн насны болон өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Өнөөдрийн байдлаар 140мКв 80- 100 хүүхдийн цэцэрлэг болон 100 гаруй хүний ажлын байртай болгох 2 давхар 240 мКв үйлдвэрийн байр барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Та бүхний манай байгууллагыг дэмжихийг хүсвэл бидэнд ажил захиалж хийлгэх болон бидний хийсэн бүтээлийг худалдан аваарай.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Гэр оронгүй тэнэмэл болон ял эдлээд гарсан амьдралаа өөрчлөх чин хүсэлтэй иргэдийг өөрсдийн хүсэлийнх нь дагуу хүлээн авч эмнэлэгийн үзлэгт хамруулж, бичиг баримтжуулан, гэр орноор хангаж, өдөр тутмын сэтгэлзүйн болон ажлын арга барил олгох сургалтанд хамруулж ажил хөдөлмөрөөр нийгэмшүүлнэ.
  • Эмнэлэгийн үйл ажиллагаа
  • Эдгээр хүмүүсээ тогтмол ажлын байраар хангахын тулд 3 давхар ажлын байр барьж байна.
  • Мөн хүүхдүүдийн хөгжих орчинг бүрдүүлэх зорилгоор 100 хүүхдийн цэцэрлэг барьж байна.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

- Хуванцар гэр үйлдвэрлэл - Бэлэг дурсгалын гэр, тоглоом - Төмөр эдлэл

- Модон эдлэл, тавилгын үйлдвэрлэл - Блокны үйлдвэр - Захиалгаар байшин, барилга барих

ХОЛБОО БАРИХ

Хаяг: БЗД, 5-р хороо, Монос 1- 19 тоот (1000 оюутны байрны баруун хойш)

Утас: 976- 88094995, 88090041 Цахим шуудан: zuwamidrahuhaan@gmail.com

http://facebook.com/ZuwAmidrahUhaan

http://youtube.com/ZuwAmidrahUhaan

https://twitter.com/Zagdaag

Дансны дугаар: Зөв Амьдрах Ухаан ТББ Голомт банк 1235103133