Дагвадоржийн УЛАМБАЯР- Монголын тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо
9 жил, 3 сар өмнө

Багш, Монгол Үндэстний оюун санааны хөтөч үзэл санаа болгохоор ТЭНГЭР үзлийг сурталчилах судалгааны эргэлтэнд оруулах, эвлэлэн нэгдэх үнэт зүйл болгохоор зоригдож Монголын тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбооны хамтран үүсгэн байгуулагч.

Улс төр менежментийн академийн Ерөнхийлөгч. Монгол хүний хөгжил, төлөвшлийн "Дээд Ухаан" номын зохиогч.

1971 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн.
1993 онд ХААИС төгссөн. Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжилтэй.
1993 оноос Завхан аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст байцаагч,
1998 оноос "Завханы мэдээ" сонины эрхлэгч,
2001 оноос Завхан аймгийн Залуучуудын холбооны тэргүүн,
2003 оноос Улаанбаатар хотод "Эм Ди Си аутсорсинг" ХХК-ны Захирал,
2006 оноос Улс төр менежментийн академийн Ерөнхийлөгч, "Хамаг Монгол" МСҮТ-ийн Ерөнхий захирал зэрэг ажлуудыг хийж байна.
Хувь хүний хөгжил, Монголын эзэнт гүрний үеэс уламжилж ирсэн удирдахуйн ухааныг судлах, хөгжүүлэх, сургалтын арга зүй боловсруулах чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хүүхэд залуучуудад зориулсан
"Таны мөрөөдлийг хамтдаа бүтээе",
"Сая доллартай Монгол залуу",
"Өөрийгөө удирдагч, манлайлагч болгон хүмүүжүүл",
"Сайн ажилд орох солиотой зөвлөмж",
"Албан тушаал ахих төлөвлөгөө",
"Нөхрүүд яагаад хүүхэн хардаг вэ",
"Энэ дэлхийн хамгийн чухал хүн",
"Мөнгө ба бодол",
"Үхэр Монголын эрхэм зорилго",
"Хүчирхэгээр тэмүүлж амьдралаа өөрчлөх арга"
"Бүтээлч сэтгэлгээний загварчлал хөгжлийн хурдасгуур болох нь" зэрэг 30 гаруй лекцүүдийг бэлтгэж 16 аймаг, 200 гаран байгууллага хамт олон нийтдээ 30,0 гаруй мянган хүнд сургалт зөвлөлгөө өгч гэгээрүүлэх ажил хийжээ.

https://www.facebook.com/ulambayar.d