Баярмагнайн ЦЭЦЭГБАЯР- Орчуулагч, Олон улсын соёлын харилцаа
6 жил, 12 сар өмнө

Орчуулагч

Нийгэм соёлын чиглэлээр дотоодын болон ОУ-ын төсөл дээр зохицуулагч, орчуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирээдүйд НҮБ-д ажиллах эрхэм зорилготой.

“Бүтээлч Монгол” нэгдэлд 2012 оноос одоог хүртэл ажиллаж нийгэм соёлын бүтээлч төслүүдийг хамтран хэрэгжүүлсэн. Байгууллагын сургалт хөгжлийн хөтөлбөр, баг хөгжүүлэх хөтөлбөр, нийгэмд чиглэсэн бүтээлч төслүүдийг хөгжүүлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр туршлагатай.

Нийгмийн чиглэлд “Бүтээлч Монгол” бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих аян, “Тэнгэрийн сүм эх орон” хүмүүнлэгийн тоглолтын зохион байгуулалтын багт тус тус ажилласан. Соёлын чилэлд KAWAI Монголд албан ёсны нээлтийн арга хэмжээнд зохицуулагч болон “Алтай ятга” сэргээн нутагшуулах үндэсний өв соёлын төсөл дээр орчуулагчаар ажилласан. Байгаль орчны чиглэлээр 2011 оноос World Garden Mongolia төсөл дээр сайн дурын оролцоотойгоор одоог хүртэл дэмжиж ажиллаж байгаа бөгөөд Teamwork& Teamplay сургалтын сургагч багш.

Азийн Хөгжлийн Банкны Эрчим хүчний хэмнэлт болон Усны менежментийн тендерийн ажлын хэсгийн багт модератор, орчуулагчаар ажиллаж байсан.

Интернэт орчинд оновчтой хайлж хийж, төрөл бүрийн судалгаа хийж боловсруулах ур чадвартай.


Англи, Франц, Хятад хэлтэй.
Twitter | Facebook