Хувцаслалтын эрх чөлөө | The freedom of clothes
5 жил, 7 сар өмнө

Хувцаслах урлагт тавтай морилно уу! Хувцаслах урлаг тун энгийн бас сонирхолтой, одоо их амар боллоо номтойгоо нөхөрлөөрөй.
Хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.
#Хувцаслалтынэрхчөлөө 
#Thefreedomofclothes by Urangooider
(монгол, англи хэлээр)
SHERE EVERYTHING WHAT YOU HAVE

ТА ХЭЗЭЭ ЖИНХЭНЭЭСЭЭ АМЬДАРЧ ЭХЛЭХ ВЭ?!

Хүнийг төрсөн цагаас нь эхлээд өөрийнхөөрөө байх чадвар, мэдрэмжүүдийг устгаж эхэлдэг. Нярайн дуугарах, орилох хүслийг нь “дуугүй бай”- р хорьдог. Хөлд ороод гүйх гэхээр “ойччихно, боль”- р хорьно. Шинэ юм бүхнийг сонирхож, хийж турших хүслийг “зүгээр бай, цаашаа бай, чи чадахгүй, мэдэхгүй, болохгүй, бүтэхгүй”- р хорьж дөнгөлдөг. Сургуульд ороод суралцах, мэдрэх, танин мэдэх хүслийг зөвхөн онц дүн, медалиар хэмжиж эхлэнэ. Багшаас зөрж өөрийнхөөрөө байсан хүүхдийг гаж, солиотой мангараар нь дуудаж эхлэнэ.
Ингээд амьдралын турш хүмүүсийг нэг л хэмжүүрээр хэмжиж, нэг л хэвээр зутгах хүн сүргийн үйлдвэрлэл эхлэнэ. Тэдний хүүхдүүд тэгсэн байна, тэр ингэсэн байна, тэр юу гэх бол, намайг хүмүүс юу гэж бодох бол, тэр тэгж байхад би ингэж болохгүй, тэр тийм сургуульд орсон байна, тэр тийм хувцас өмссөн байна, тэр, тэр, тэд, тэд… эцэс төгсгөлгүй..., тэд. Нөгөө “БИ” хаачив? Хүн болж төрсний учир шалтгаан болох “би юу мэдэрч байна, би юуг мөрөөдөж байна, би юунд тэмүүлж байна, би юуг тунхаглаж байна” өөрийнхөө давтагдашгүй мөн чанар, мэдрэмж бүгдийг боомилон “тэд”- д живнэ. Өөрийгөө сонсохоо больж, өөртэйгээ ярилцахаа ч больж, бусадтай өрсөлдөх гэсэн эцэс төгсгөлгүй шаналан эхлэнэ.
Бусдыг даган дууриасан, бусдад таалагдах гэж, тэдний зохиосон, хэлбэрдсэн хэрэгцээгүй хэрэгцээний хэлбэр хөөцөлдөж, шинж чанараас ханамжийг эрсээр, мөн чанараасаа улам холдсоор амьдрал дуусна.
Тэгвэл та хэзээ жинхэнээсээ өөрийнхөө мэдрэмжээр бүтээж, өөрийнхөө дотроос баяр баясгаланг мэдрэх вэ? Өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө илэрхийлж, сэтгэлгээний эрх чөлөөг олж, өөрийгөө сонсоход энэхүү бүтээл танд үнэнч зөвлөх чинь байж чадна.
Өөрийнхөө мартагдсан “би”-г, хүүхэд байх үед чинь гялалзаж байсан ч нийгмийн тоос шороонд дарагдаж мартагдсан, таны гүнийн гүнд оршсоор л байгаа жинхэнэ ӨӨРийгөө олоход тань туслана. Таны жинхэнэ амьдрал таныг хүлээн таны дотор оршсоор л…

https://www.facebook.com/Urang...