TASO- Барилгын хэв хашмалын үйлдвэрлэл, худалдаа, түрээс, засварын цогц үйлчилгээ
3 жил, 1 сар өмнө

Барилгын хэв хашмалын үйлдвэрлэл, худалдаа, түрээс, засварын цогц үйлчилгээ. 

 "ТАСО" ХХК-ны хэв хашмалын үйлдвэр нь 2012 онд манай улс импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх эрхэм зорилготойгоор байгуулагдсан. 

ҮЙЛДВЭРЛЭЛ: Байгуулагдсанаасаа хойших хугацаанд БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг Монголдоо амжилттай нутагшуулж олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пумыг, мөн дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай зэргийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. 

ЗАСВАР: Манай компанийн засварын үйлчилгээний үйлдвэр нь Монголын анхны бүрэн автоматчилагдсан, стандартын үйлдвэр бөгөөд өдөртөө 500-600 хэв хашмалыг засварлах хүчин чадалтай. 

ТҮРЭЭС: Манай үйлдвэр хэв хашмал болон дагалдах бүх эд ангиудыг түрээслэх үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлдвэрлэж байгаа хэв хашмал импортынхоос илүү чанартай, илүү хямд байж хэрэглэгчидэд барилгын хэв хашмалтай холбоотой бүхий л цогц үйлчилгээг ойртуулж чадсанаараа давуу талтай байгаа. Барилгын бүрэн цутгамал хийцэд ашиглагддаг хэв хашмал нь олон давуу талтай бөгөөд барилга угсралтын цаг хугацаа хэмнэдэг, хүссэнээрээ амархан тохируулж угсарч болдог, олон удаа ашиглагддаг тул зардал ихээр хэмнэдэг, хог хаягдал гардаггүй байгаль орчинд ээлтэй ногоон технологи гэдгээрээ бусад барилга угсралтын технологиос давуу талтай юм. Манай үйлдвэр бүтээгдэхүүнээ зөвхөн үйлдвэрлээд зараад орхихгүй, зарсны дараах бүхий л үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай байгаа: хямдралтай үнээр засвар үйлчилгээ хийж үйлчлэх, дараа дараагийн худалдан авалтууд дээр хөнгөлөлт үзүүлэх г.м. Цаашид манай компани дотоодын зах зээлийг бараа бүтээгдэхүүнээрээ хангаад зогсохгүй, ОХУ руу экспортлох хэтийн зорилттой ажиллаж байна. Хэв хашмалтай холбоотой бүхий л зүйлсийг зөвхөн ТАСО ХХК-аас!

Бид ISO9001: барилгын чанарын стандарт, ISO14001: байгаль орчинд ээлтэй технологи, мөн чанартай барилгын FORA euro- form стандартын шаардлага хангасан төрөл бүрийн хэмжээтэй хэв хашмалуудыг Монголдоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Та бүхэн манайхаас бүх төрлийн хэв хашмал, дагалдах труба, гадна дотно булан, дэгээ, түгжээ, тай зэргийг худалдан авах, түрээслэх, засварлуулах боломжтой.

ДАВУУ ТАЛ 

TEGO хавтан: Хэв хашмалын үндсэн материал нь солонгосын хамгийн чанартай Tego хавтан юм. БӨХ БАТ материалаар үйлдвэрлэсэн тул бетон цутгахад задрахгүй, олон удаа ашиглах боломжтой.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ: Бид үйлдвэртээ солонгос, германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа бөгөөд Солонгосын туршлагатай мэргэжилтэн үйлдэрлэлийн чанар стандартад хяналт тавин ажиллаж байна.

ХЭМНЭЛТ: Цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлт. Барилгын хэв хашмалыг Солонгосоос импотлохоос хурдан хурдан хугацаанд бага зардлаар бид танд нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ

Утас: 77315570
Гар утас: 99045570; 99999650
Ц-шуудан: info@taso.mn
http://taso.mn
http://twitter.com/TasoLLC
http://facebook.com/TasoLLC
Үйлдвэрийн хаяг:БГД, 20-р хороо, ТЭЦ 4, 1- 26, 28
Төв оффисын хаяг:СБД, Залуучуудын өргөн чөлөө 13- 1