Дүгэрсүрэнгийн СҮХЖАРГАЛМАА- Иргэний нийгмийн түүчээ, иргэний нийгмийн бие даасан шинжээч.
2 жил өмнө

Иргэний нийгмийн бие даасан шинжээч, гадаад харилцааны мэргэжилтэн

Хүмүүнлэгийн ухааны магистр, 1976 онд Москва хотын Улсын гадаад хэлний дээд сургууль дүүргэсэн. 

Англи, орос хэлний хэл зүйч, орчуулагч- референт, Англи, орос хэлтэй.

Иргэний нийгэм, ядуурал, засаглал, хэвлэл мэдээллийн бодлого болон хөгжлийн хөтөлбөр, төслийн удирдлага, үнэлгээний асуудлаар мэргэшсэн.

Ажлын туршлага

1970- 1976 он Москвагийн Гадаад хэлний дээд сургууль дүүргэсэн

1976- 1990 он Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд гадаад мэдээний редактор, ахлах болон хариуцлагатай редактор

1990- 1996 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн туслах

1996- 1998 он НҮБ-ын Хүн Амын Сан, Хөгжлийн Хөтөлбөрт мэргэжилтэн

1998- 2006 он НҮБ -н "Хөгжлийн Хөтөлбөр "- ийн Монгол дах Засаглал, Ядуурал буруулах хөтөлбөр, Хөтөлбөрийн ерөнхий төлөвлөлт хариуцсан ахлагч бөгөөд Шадар суурин төлөөлөгч. Зүүн Тимор, Камбодж улсад засаглал, ядуурал буруулах хөтөлбөр ахлагч бөгөөд Шадар суурин төлөөлөгч

Гүйцэтгэх засаглалын байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгуулага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудад хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хөтөлбөр, төсөл, жендерийн асуудлаар дагнан удирдах олон гүйцэтгэх албанд 30 гаран жил ажилласан.

1997 онд батлагдсан Монгол Улсын төрийн бус байгууллагын тухай хууль, 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2011 оны 3-р сард байгуулагдсан Иргэний нийгмийн талаарх төрийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж, “Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үзэл баримтлал”-ын төслийг боловсруулахад оролцсон. 2018 оноос Ерөнхий сайдын Жендерийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.

Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, Монгол Улс сэтгүүлд редактор, хариуцлагатай редактор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр UNDP-ийн ядуурал, засаглалын асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн ахлагч, Зүүн Тимор, Камбож улсад ядуурал, засаглалын хөтөлбөрийн менежер, Шадар суурин төлөөлөгч, Финляндын засгийн газраас сүүлийн 20 жил хэрэгжүүлсэн олон улсын туслалцааны хөтөлбөрийн үнэлгээнд мэргэжилтнээр оролцож, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Төрийн бус байгууллагын тухай хууль, иргэний нийгмийн хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулах багийн ахлагчаар ажиллаж уг төслийг 2012 оны 5-р сард өргөн барьж батлуулсан.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүнээр ажиллаж байсан.

Тэрээр Монгол Улсад иргэний нийгэм хөгжихөд үнэт хувь нэмэр оруулж, шударга үнэний дуу хоолой болж чадсан бөгөөд Жанжин Сүхбаатарын их үйл хэргийн үргэлжлэл болсон их жанжины зээ охин билээ.

Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль.

Сошл харилцах суваг: https://www.facebook.com/sukhjargalmaa.dugersuren