САЙН ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР
5 жил, 10 сар өмнө

Бид 2014 оноос шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх “САЙН ХҮҮХЭД” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

А. Хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажил

  • I.“Зөв дадлын мод”-өөрийн үнэлгээний хамтын бүтээл
  • II.“Сайн мууг ялгая”-зан байдал, харилцааны сургалт хөгжүүлэх ажил
  • III.“Цэгээр наадъя”-бүтээлч сэтгэлгээний хөгжүүлэх ажил


Б. Багшид чиглэсэн үзүүлэх ажил, зөвлөгөө, сургалт

  • I.“Сайн хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэдтэй харилцах арга зүйн үзүүлэх ажил
  • II.“Хүүхдийн зан чанар, дадал хэвшилд гарч буй ахисан түвшинг үнэлэх, эцэг эхчүүдэд тайлагнах арга зүйн зөвлөгөө.
  • III.“Харилцааны чадвар” сургалт.


В. Эцэг эхчүүдэд чиглэсэн “Хүүхэд-эцэг эхийн тусгал” сургалт


САЙН ХҮҮХЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

Хүүхдэд багаас нь эерэг зан чанар, үзэл санааг төлөвшүүлж, зөв дадал хэвшил олгох зорилготой хүүхэд, багш, эцэг эхчүүдрүү чиглэсэн цогц хөтөлбөр.

А. Хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажил

А.1. “Сайн мууг ялгая”- Зан байдал, харилцааны сургалт, хөгжүүлэх ажил

Хүүхэдтэй харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгон тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж өдөр тутмын үйлдэлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж дагаж мөрдүүлж хэвшүүлнэ. Энэхүү хөгжүүлэх ажил нь:

  • УБТЗ-ын харъяа 178, 179-р цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн 2, 42-р цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэг
  • Орхон аймгийн V цэцэрлэг дээр тус тус хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 500 орчим хүүхдийг хамруулаад байна.


А.2 “Зөв дадлын мод” өөрийн үнэлгээний хамтын бүтээл

“Сайн хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол “Зөв дадлын мод”.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань өөрсдийн зан чанар, дадал хэвшлийг үнэлэх “Зөв дадлын мод” хамтын бүтээлийг бүтээлээ.

Хүүхдүүд “Сайн мууг ялгая” номын сайн хүүхдийн баримталдаг дүрмүүдээр ангийн дүрмээ гарган, өдөр тутамдаа мөрдөн хэвшил болгож эхлээд байна.

А.3 “Цэгээр наадъя”- хөгжүүлэх үйл ажиллагаа

Зорилго: Бага насны хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохын зэрэгцээ математик болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

Агуулга: Цэг холбон өгөгдсөн дүрсийг үүсгэхээс гадна шинээр дүрс сэтгэн бүтээж, өнгө ялган будна.

Хэрэглэгдэхүүн: “Цэгээр наадъя” дасгал ажлын дэвтэр

Тус хөгжүүлэх үйл ажиллагаа нь:

  • Баянгол дүүргийн 85, 114, 178-р цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн 39, 103-р цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн 2, 42, 143-р цэцэрлэг,
  • Сонгинохайрхан дүүргийн 90, 104, 113-р цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэг
  • Орхон аймгийн V цэцэрлэг
  • Увс аймгийн II цэцэрлэг дээр тус тус хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй хүүхэд хамрагдаад байна.

Бид цаашид нийслэл орон нутгийн 100-300 цэцэрлэгийн 5,000-15,000 хүүхдийг хамруулах төлөвлөгөөтэй байна.

  • Б. Багшийн хөгжилд зориулан зохион байгуулсан сургалтууд

Бид 2014 онд “Багшийн хөгжил-Имидж” ТББ-тай хамтран нийслэлийн СӨББ-ын эрхлэгч, арга зүйч, багш нарын нэгдсэн сургалтыг 84-р сургуулийн зааланд зохион байгууллаа. Тус сургалтаар бид мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил бүхий шинэ үеийн хүүхдүүдийн онцлог болон тэдний хүмүүжил, төлөвшилрүү чиглэсэн, тэдэнд эерэг үзэл санаа, зөв хандлагыг бий болгох асуудал чухал байгааг онцоллоо.

2014 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгийн эрхлэгч Эрдэнэ-Ундрахын санаачилгаар тус дүүргийн бүх цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. Тус сургалт шинэ үеийн хүүхдийн онцлог ба “Сайн хүүхэд” хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулга, ач холбогдол, үндэслэлрүү чиглэж байлаа.

Түүнчлэн бид 2014-2015 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 39, 103-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 2, 42-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 85, 114, 157, 178, 179-р цэцэрлэг, Орхон аймгийн 5-р цэцэрлэг, Сүхбаатар аймгийн 9-р цэцэрлэгийн нийт 100 гаруй багшид сургалт хөтөлбөрөө хүргэлээ.

В. Эцэг эхийн хөгжилд зориулан зохион байгуулсан сургалтууд

Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол эцэг эхийн харилцаа, хандлага байдаг. Бид эцэг эхчүүдэд мэдээлэл технологийн шинэ үеийн хүүхдүүдийн зан байдал, сэтгэлзүйн онцлог, түүнтэй холбоотойгоор тэднийг хэрхэн яаж хүмүүжүүлэх арга барил олгох “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан”, “Хүүхэд эцэг эхийн тусгал” цуврал сургалтыг зохион байгуулж байна. Манай сургалтанд дараах цэцэрлэгийн эцэг эхчүүд хамрагдаад байна. Үүнд:

  • Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг
  • УБТЗ-ын ХБХ-ийн харъяа 178, 179-р цэцэрлэгийн эцэг эхчүүд:
  • Чингэлтэй дүүргийн 39, 103-р цэцэрлэгийн эцэг эхчүүд
  • Сүхбаатар дүүргийн 2, 42, 143-р цэцэрлэгийн эцэг эхчүүд
  • Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн эцэг эхчүүд
  • Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгийн эцэг эхчүүд
  • Орхон аймгийн 5-р цэцэрлэгийн эцэг эхчүүд
  • Сүхбаатар аймгийн 8-р цэцэрлэгийн нийт 500 гаруй эцэг эхчүүд хамрагдаж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилаас суралцлаа.

https://www.facebook.com/PreschoolEducationMN/

Хөтөлбөрийг санаачлагч: Жамсранжавын ХОРЛОО

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТББ

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТББ by YARU

ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 39-Р ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР

ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦ