Төмөрийн НЯМГЭРЭЛ
8 жил, 12 сар өмнө

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Олон нийттэй харилцах ажлын 3-р курсын оюутан. Бүтээлч Монгол Нэгдлийн дэмжигч гишүүн.

2014 онд УУЯ-ны Түлшний Бодлого, Зохицуулалтын Газарт дадлагажигчаар ажиллаж байсан. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зорилготой “Мөрөөдлөөр гэрэлтсэн гэгээн хүслэн” хандивын тоглолт, “Японы цунамид нэрвэгдсэн хүүхэд багачуудад туслах хандивын аян”, “Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар чуулган” зэрэг хүүхэд, олон нийтэд чиглэсэн хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

Одоогоор хөдөө орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд танхимын боловсрол олгох “Хөгжил мэдээллийн Төв” байгуулах төсөл дээр “Миль” клубын залуустай хамтран ажиллаж байна.