Минжигдоржийн НАЙДАНХҮҮ- Хөгжлийн бодлого судлаач
4 жил, 2 сар өмнө

Зооинженер, хөгжлийн бодлого судлаач

1969 онд Булган аймгийн Булган хотод төрсөн

Булган хотын П. Е. Шетинкины нэрэмжит 1-р арван жилд суралцсан

1996 онд Румын улсын Бухарест хотын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухаан, Мал эмнэлгийн Их Сургуулийг (USAMVB) Зооинженер-статистикч мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэсэн

2014 онд Норвеги улсын Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургуульд (NMBU) ХААУ-ны (PhD) докторын зэргийг “Mongolian mare milk production” сэдвээр хамгаалсан. 

2010 онд мөн МУИС-ийн ХЗС-ийг Эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн.

2019 онд БСШУС-ын сайдын Шинжлэх ухаан, дээд боловсрол хариуцсан Зөвлөх

"Ургадаг баялаг, Өсдөг баялаг" үндэсний хөтөлбөрийг боловсруулан ХАА-д суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой ажилладаг.

ҮЗЭЛ БОДОЛ

Монголчууд бид:

1. Баялагтаа эзэн болцгоож, Баялгийн тэгш хуваарилалтыг бий болгоё, 

2. Баялгын орлогоо Монгол банкиндаа төвлөрүүлье, 

3. Нэг ам. доллартай тэнцэх төгрөгийн ханшаа 2 оронтой тоонд оруулая, 

4. Монгол хүний нэг цагт хөдөлмөрлөөд авах цалин хөлсийг Норвегийн түвшинтэй адил хэмжээтэй болгоё, 

5. Монгол хүнээ нэгд эрэмблэе, 

6. Xөдөөдөө хотоос илүү амьдрал, хөгжил бий болгоё, 

7. Гэр хорооллоо хаус хороолол болгон өөрчилье, 

8. Бүгдээрээ өндөр татвар төрдөө төлцгөөе, 

9. Эргүүлээд төрөөсөө өндөр халамж, хангамж шаардацгаая, 

10. Авлига, хээл хахуулиас ангижрая, 

11. Улс орныхоо эрх ашигт харшилсан, олон түмнийхээ хөрөнгө, мөнгөнд хүйтэн хандсан төрөөс төрсөн тэрбyмтнүүдад өндөр хариуцлага тооцоё, 

12. Xулгайгүй, худалгүй, хуйвалдаангүй Монголыг босгоё!... гээд бүгд Эвийн мориндоо мордвол бидэнд хөгжил ойрхон байна даа.

Хөгжил гэдэг ердөө иргэд амьдрах таатай орчин. Норвегид утаа, түгжрэл алга, уур уцаар алга, утгагүй улстөржилт алга.

https://www.facebook.com/%D0%9...