Батсүхийн МӨНХБАТ- Ая зохиогч, багш
8 жил, 5 сар өмнө

АЯ ЗОХИОГЧ, БАГШ БАТСҮХИЙН МӨНХБАТ

1980 оны 3 сарын 22- нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдийн болон нийтийн, эстрадын 50 гаруй уран бүтээл туурвисан.


1988- 1998 онд Сүхбаатар аймгийн Арван жилийн 2-р сургууль
2000- 2004 онд Соёлын дээд сургуулийн хөгжмийн багшийн ангийг тус тус дүүргэсэн.

2006 оноос өнөөг хүртэл Бүтээлч Монгол нэгдлийн уран бүтээлч, хөгжмийн зохиолч;
2004- 2008 онд Нийслэлийн 46-р сургуулийн хөгжмийн багш
2012- 2013 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ЕБС болон Соёлын төвийн багш
2014 оноос өнөөг хүртэл Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хөгжмийн багш;

2014- 2018 Дорнод аймгийн хүүхэд Гэр бүл хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран, зорилтот бүлгийн хүүхэд, ээжүүдэд зориулсан “Зөв амьдрал” төслийн багш
2015- 2018 Хэрлэнгийн баръяа" 1080 уртын дуучин төслийн хөгжмийн багш
2015 онд “Бид дуулж байна” Дорнод аймгийн найрал дууны аварга хамтлаг шалгаруулах тэмцээний аймгийн аварга, гранпри шагнал хүртсэн.
2018 онд, “Тэнгэрийн тамгатай тал” уран бүтээлийн анхны бие даасан цомгоо бүтээхээр ажиллаж байна.



  1. ЦОМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  2. ЦОМГИЙН УРАН БҮТЭЭЛ
  3. УРАН БҮТЭЭЛЧИД
  4. ХАМТЫН АЖИЛЛАГАА



1. “ТЭНГЭРИЙН ТАМГАТАЙ ТАЛ” ЦОМОГ

ЦОМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Даяаршил улам бүр хүчээ авч хүн төрөлхтөн адилхан жийнс өмсөж, адилхан машин унаж, гар утас, компьютер, интернэт хэрэглэж, техник технологийг улс бүр адилхан эзэмших боломжтой болсон энэ зуунд үндэстний ялгарал бусад үндэстэндээ сонирхуулах, гайхуулах, бусдаас ялгарах ганцхан зүйл нь өв соёл болоод байна.

    Цаашдаа технологийн хөгжлөөр улс бүхэн ижилхэн түвшинд очих боломжтой болоход өөрийн түүх, соёлоороо ондоошиж, бахархаж, өөрийн гэсэн байр суурийг хадгалж чадсан үндэстэн л даяаршил дунд тэсэж үлдэх юм. Энэ бүхнийг сүүлийн жилүүдэд хүчтэй өрнөж буй Америкийн Холливүүдийн түрэлт, Хятадын Зөөлөн хүчний бодлого, Солонгосын соёлын довтолгоон, Ираны кино урлагийн тэсрэлт зэрэг нь соёлын бодлогоо улс орныхоо хөгжил- үндэсний имижтэй амжилттай уялдуулж байгаа бодит жишээнээс харж болох юм.

    Улс орон дэлхийд өөрийгөө таниулах хатуу болон зөөлөн хүчний бодлого байдаг. Монгол улсын хувьд зөөлөн хүч буюу түүх, соёлоо зөв таниулснаар үндэсний имижээ зөв болгож, өв соёл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсад борлуулж хүн төрөлхтний тулгамдсан асуудал болох дэлхийн дулаарал, өлсгөлөн, сэтгэлгээний ядуурлыг өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.

    Ийнхүү өв соёл нь Улс орнуудын туйлийн давуу тал болж буй энэ цаг үед бид ч мөн адил өөрсдийн өв соёлоо судлан сэргээж, товойлгон хөгжүүлэх нь монгол хүний эрхэм үүрэг болж байна. Монголын түүх, соёл, эд өлгийн дурсгалыг шинжлэн судлах, сурталчлан таниулах, улмаар олон нийтэд, тэр дундаа залуу үед өвлүүлэн уламжлуулах нь монгол үндэстэн оршин тогтнох, монголын нийгэм тогтвортой хөгжихөд зайлшгүй чухал юм.

    Бид энэхүү цомгоороо монгол нутгийн үзэсгэлэнт байгаль, монгол хүний ёс жутаг, монголоороо байх ухааны тухай өгүүлж, хойч үедээ үлдээхийг зорьж байна.




    2. ЦОМГИЙН УРАН БҮТЭЭЛ

    1. Тэнгэрийн тамгатай тал |Дуучин Х.Лхагвасүрэн (Харанга хамтлаг) МУГЖ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин

    2. Шүтээн нутаг | Дуучин Н.Буяндэлгэр МУСТА, Софт музык студийн продьюсер

    3. Хойморт заларсан аав | Дуучин Базарсадын Болдбаатар МУСТА

    4. Ижий нутаг хоёр | Дуучин Батбаатар МУГЖ, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин

    5. Нутагаа саналаа | Дуучин П.Ганзориг МУСТА, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын гоцлол дуучин | Клиптэй

    6. Нутаг минь дуудаа юу | Үг Ж.Мэндбаяр | Дуучин Ариунбаатар

    7. Нандин учрал | Дуучин Бүрнээбаяр МУГЖ | Клиптэй

    8. Сэтгэл минь хэвээрээ | Дуучин Дэлгэрмөрөн МУСТА

    9. Зүүдний совин | Мөнхжаргал, Гранд музык студийн продьюсер | Клиптэй

    10. Ажнай хээр | Н.Баасандорж МУСТА, Софт музык студийн захирал

    ТЭНГЭРИЙН ТАМГАТАЙ ТАЛ

    Үг. Батсүхийн Барсболд

    Дөрвөн настай зээрдийн

    Дөмөлзөн хатирах явдалд нь

    Дарьгангын уулс цэнхэртээд байна

    Дөрөөн дээрээ босон дуулъяа

    Дахилт

    Сэтгэлийн галыг бадраасан

    Тэнгэрийн тамгатай тал минь

    Ухааны суу цалгиасан

    Бурхадын адистат нутаг минь

    Сайн эрсийн тангарагтай

    Шилийн богд наран ганжиртай

    Хилээ манасан зүрхэн ууландаа

    Хүүгийн сэтгэлээр хадгалаж очъёо, би

    Дахилт

    Улаан залаатай хөх Монголын минь

    Гал манасан дошгин хайрхан

    Учрал тавиланд мөнхжин заяасан

    Газар тэнгэрийг хурайлах хийморь минь

    Дахилт



    ШҮТЭЭН НУТАГ

    Үг. Батсайханы Цэрэннадмид МУСТА

    Адуучны исгэрээтэй тал минь

    Аялгуут дуу хуур эгшиглэсэн

    Аавын минь сэтгэл шиг дөлгөөхөн талаа

    Амин зүрхэндээ дээдэлж явна аа, би

    Дахилт

    Аргалын утаатай цэнхэр талаа, би

    Амин зүрхэндээ шүтэж явна аа, би

    Агийн үнэртэй уужимхан тэнүүн

    Төрсөн нутгаа дуулаж явна аа, би

    Эцэг өвгөдийн минь шүтээн хайрхантай

    Элэнц дээдсийн домогтой

    Аав ээжийн минь голомтоо бадраасан

    Алтанхан талдаа хийморьтой явна аа, бий

    Дахилт

    Холын гийчний хараа булаасан

    Ховорхон эрднийн тансаг нутаг минь

    Хос морьтны заяаг далласан

    Хүслийн тэнгэртэй шүтээн нутаг минь

    Дахилт

    НУТАГ ИЖИЙ ХОЁР

    Үг: Ц.Мягмардорж

    Өр зүрхнээс уяатай өврийн сайхан хангайдаа
    Өөдөө өргөдөг сүүгээрээ хүйн холбоотой ижий минь
    Өнө мөнхийн аз жаргалд умбуулах гэсэндээ
    Өвөгдийн алтан сургаалаа хэдэнтээ давтдаг буурал минь

    Харах нүднээ тодроостой хангай сайхан нутагтаа
    Хамаг бүхнээ даатгадаг сэтгэлээрээ холбоотой ижий минь
    Үр нутаг хоёроо алсран холдох вий гэсэндээ
    Үлгэр дурсамж хоёрыг амилтал ярьдаг буурал минь

    Ухаан санаанд мөнхрөөстэй уянга дүүрэн бууриндаа
    Уул усандаа залбирдаг бодлоороо холбоотой ижий минь
    Гэгээн цэнхэр аялгуу тасран одох вий гэсэндээ
    Гэзгэндээ сар гийтэл бүүвэй аялдаг буурал минь

    Салгаад холдуулж боломгүй амь нэгтэй юмаа
    Сэтгэлээ дэвсэж хүлээдэг зүрх нэгтэй юмаа
    Нулимсанд торсон ухаарал бодолд шингэхийн зуур
    Нутаг ижий хоёроо хайрлан байж дурслаа


    Х.Хаш МУСТА, Монгол улсын онц хилчин


    2015 онд ОХУ-ын цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаанд тэргүүн байрын шагнал хүртсэн.
    2015 онд Путин ерөнхийлөгчийн айлчлалын тоглолтын уран бүтээлч
    Босго тотго киноны дуу, Домогт хил, Дэслэгц, Офицер дуугаараа олонд хүрсэн.

    Б.Батбаатар МУГЖ, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин.


    Азийн анхны “Чингис Хаан” рок дуурийн гол дүр, гоцлол дуучин


    https://www.facebook.com/MusicianMunkhbat

    http://creativemongolia.com/