Мөнхбадрахын МӨНГӨНЦЭЦЭГ- Монгол бүжиг судлаач, бүжиг дэглээч
8 жил өмнө

Монгол үндэсний бүжиг, бий биелгээг судалгаа, сургалтын шинэ түвшинд гаргаж ирсэн нэрт судлаач, бүжиг дэглээч. Хадны сүг зургийн судалгааг үндэсний бүжгийн хөдөлгөөний дэглэлтэнд оруулж ирсэн.

СУИС-ийн БУС-ийн ахлах багш, бүжиг дэглээч, МУСТА, докторант
"Натурдаанс" ХХК-ий захирал

1971 оны 5 сарын 30- нд Улаанбаатар хотод төрсөн. 1979-1989 онд 75-р сургууль, 1989-1991 онд СГДунд сургуулийн бүжгийн багшийн анги, 1993-1997 онд СУИС-ийн бүжиг дэглээч, багшийн ангийг тус тус төгссөн. 2007 онд “Хадны зураглал дахь бүжиг дүрсэлгээ” сэдвээр урлаг судлалын ухааны Магистр зэрэг хамгаалсан. 2010 оноос СУИС-д докторантурт сурч байна. 

АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

1984-1991 онд МҮЭСТО-ы “Хараацай” чуулга, 1997-1998 онд ДБ-ийн “Эрдэнэт” чуулгад бүжиг дэглээч багшаар, 1998-2000 онд СУИС-ийн Бүжгийн тэнхимд багш, 2000-2010 онд Австри улсын Вена хотын Оттакринг дээд сургуульд Ази бүжгийн багш, 2010 оноос Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгад бүжиг дэглээч багшаар, 2010 оноос одоог хүртэл СУИС-ийн ТДУС-ийн БУНТ-д МУБ-ийн багшаар ажиллаж байна. 

1990 онд Цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлагийг үүсгэн байгуулалцсан, 1995 онд ХААИС-ийн дэргэд Цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагийг үүсгэн байгуулсан, 2004 онд “Naturdance” мэргэжлийн бүжгийн студийг үүсгэн байгуулсан. СУИС-ийн БУС-ийн Монгол бүжиг, Монгол бүжгийн заах арга зүй, Монгол бүжгийн зохиомж хичээлүүдийг заадаг. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ 

2011 онд Голланд улсын Амстердам хотноо зохиогдсон “Beyond India” модерн бүжгийн сургалтанд оролцож “Хад, агуйн бүжиг дүрсэлгээ” сэдвээр постер илтгэл, - 2012 онд СУИС-ийн СИС-аас зохион байгуулсан “Соёл Судлалын Их Семинар”-т “Монголын соёлын түүх, онол, пратиктийн асуудал” сэдэвт семинарт “Хад агуйн зураглалаас бүжиг дүрсэлгээ” илтгэл, - 2013 онд ТДУС-иас зохион байгуулагдсан багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Тайзны монгол бүжгийг зөв хөгжүүлэх нь” илтгэл тавьж тусгай байр эзэлсэн, - 2015 онд БУС-иас зохион байгуулагдсан багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Монгол тойрон бүжиг” илтгэл,

- 2013 онд АНУ-ийн элчин сайды яамтай хамтран “Хамтдаа бүжиглэе” орчин үеийн бүжгийн сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэргэжлийн бүжигчидэд дунд явуулав. Уран бүтээл.

УРАН БҮТЭЭЛ
Ажиллах хугацаандаа 5 бүрэн хэмжээний бүжгэн жүжиг, 4 бэсрэг бүжгэн жүжиг,150 гаруй уран бүтээл болон концертийн бүжгүүдийг дэглэн найруулсан нь СУИС, ҮДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн Эх” чуулга, “Сүлд” чуулга болон Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Баянхонгор аймгуудын театрын урын санд орж тайзнаа тоглогдсоор байна. 

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

2004, 2011 онд Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн Бүжиг-дэглээчдийн 3-р уралдаанд амжилттай оролцож хоёрол бүжгээр Тэргүүн байр, гурвал бүжгээр Тэргүүн байр, бүжиг дэглээч номинацид Тэргүүн байр тус тус эзэлсэн. Улаан-Үд хотод зохиогдсон Ази Номхон далайн орнуудын шилдэг бүжигчдийн “Венок дружбы” уралдаанд 2010 онд бүжигчин Номгонмаа “Нэгэн хүний явдал” гоцлол бүжгээр Тэргүүн байр, 2011 онд бүжигчин Ариунболд, “Торгууд эр”, “Тал нутаг”, бүжигчин Мөнгөнчимэг “Эх биелгээ”, “Бүсгүй” зэрэг М.Мөнгөнцэцэг багшийн дэглэсэн бүжгүүдээр Тэргүүн байр эзэлсэн. 2011 онд МУУГЗ Б.Алтанцэцэгийн нэрэмжит II уралдаанд Шилдэгийн шилдэг бүжиг дэглээч, багшаар шалгарсан. 2012 оны 2-р сард Новосибирск хотноо болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан Бүжиг дэглээчдийн Олон Улсын уралдаанд Хүүхдийн төрөлд IV, Орчин үеийн бүжгийн төрөлд III, Ардын бүжгийн төрөлд II байр тус тус эзлэн ерөнхий оноогоор II байранд шалгарч Мөнгөн Нефертит цом авчирсан. 2012 оны 9-р сард ӨМӨЗО-ы Ордос хотноо болсон олон улсын ардын бүжгийн 3-р уралдаанд “Сугсраан донж”,”Аврага зээрд” бүжгүүд нь 3-р байр Хүрэл цом,”Домог биелгээ” бүжиг 2-р байр Мөнгөн цом, Бүжиг дэглээч Алтан цом хүртсэн. 2014 оны 6-р сард ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо болсон “Сердце Азий”олон улсын бүжгийн уралдаанд “Сугсраан донж”, “Домог биелгээ” бүжгүүдээр оролцож 2-р байр Мөнгөн цом хүртсэн. 2015 оны 3-р сард ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо олон улсын бүжиг дэглээчдийн 7-р уралдаанд “Шонхор биелгээ”, ”Домог биелгээ” бүжгүүдээр оролцож Тэргүүн байр эзэлсэн.





https://www.facebook.com/mungu.munkh