Монголын Электрон Төхөөрөмж Үйлдвэрлэгчдийн Холбоо /MPCA/
Монголын Электрон Төхөөрөмж Үйлдвэрлэгчдийн Холбоо /MPCA/
Өндөр технологийг хөгжүүлнэ
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд шилдэг технологи нэвтрүүлж, үндэсний “HI-TECH” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, зэс болон бусад түүхий эдийг ашиглан электроникийн үндсэн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Монголын электроникийн компаниудын нэгдлийг бий болгох;
- Дотоодын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, технологийг судлан, гишүүдэд ажил олж өгөх;
- Гадаадын ижил төстэй холбоодтой хамтран ажиллах, технологи, тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг бий болгох;
- Hi-Tech технологи, үйлдвэрлэлийн парк байгуулах;
- Инноваци хөгжлийн төв байгуулах;
- Стартапуудад хөрөнгө оруулалт олж өгөх;
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
- Монголын электроникийн компаниуд тус тусдаа ажилладаг,
- Ямар бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэж байгаа нь тодорхой бус, нэгдсэн зохион байгуулалт байхгүй,
- Тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага байхгүй,
- Төрийн дэмжлэг байхгүй,
- Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт байхгүй,
ПАРК БАЙГУУЛАХ ШААРЛАГА
- Электроникийн үйлдвэрлэгч нар нэгдэх,
- Бүх бүтээгдэхүүн, түүхий эд нэг дор цугларснаар бүтээмж дээшлэх,
- Паркын хуулийн дагуу орлогын болон бусад албан татваруудаас чөлөөлөгдөх,
- Импортын болон экспортын татвараас чөлөөлөх,
- Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх /Хөрөнгө оруулалтын компани, Банк, даатгал/,
- ОХУ, Европын орнуудад электрон төхөөрөмж экспортлох боломж нээгдэх,
- Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг зэрэг орнуудын электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоод, технологийн паркуудтай хамтран ажиллах, технлоги, ноухау, тоног төхөөрөмж солилцох боломжтой болно.
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛБЭР
- Паркын менежментийн компаниас татвар авах;
- Гишүүдэд ажил, үйлчилгээ олж өгч зуучилсны төлбөр;
- Гадаадын ижил төстэй холбоодын тусламж, дэмжлэг;
- Технологи, шинэ бүтээл бий болгосноос орох орлого;
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
HI TECH PARK ТӨСӨЛ