Шархүүгийн ХИШИГСҮРЭН- Сэтгүүлч, соён гэгээрүүлэгч
14 жил, 3 сар өмнө



1976 оны гал луу жил төрсөн.

Сэтгүүлч, Соён гэгээрүүлэгч ТВ-ийн захирал. Шинжлэх ухаан, өв соёл, танин мэдэхүйн телевиз, цуврал номуудаараа олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсийг түүчээлэгч. "Бага хуралдай" эрдмийн чуулган нэвтрүүлэг болон цуврал номын зохиогч.

"Соён гэгээрүүлэгч" телевизээрээ Монголын сор болсон олон олон эрдэмтэн, мэргэд, соён гэрээрүүлэгчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлагыг ард түмэнд хүргэх их үйлсийн гол зангилаан дээр ажиллаж буй цогцтой нийгмийн зүтгэлтэн.

Газар дээрхи хүмүүс нь ямар нийгэм бүтээн тоглож байх нь хамаагүй, дайн дажингүй, 4 улиралтай, энэ сайхан оронд төрсөн нь бурхны арын хаалга билээ. Харин ингэж арын хаалгадаж байхад "чацга царайлбал" миний, бидний хохь болох биз . Тиймээс л би ард түмнийхээ оюун санааг гэгээрүүлэх чин зоригт хөтлөгдөж, их үйлсийнхээ замаар эргэлт буцалтгүй урагшилж явна.

Ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсийн тэргүүн шугаманд явдаг эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, хамтран зүтгэгчид, нас хүйс, нам эвсэл гэсэн жижиг зүйлсийг үл тоомсорлон нэгдэж ажилладаг оюуны энергийн төвийнхөн: Нобелийн шагналт Боб Диланы дуунаас эхлээд олон сайхан уран бүтээл орчуулж өгсөн, "Сохрын орон" зэрэг шинэ номын нээлтүүдээрээ бэлэг барьдаг, бас сонирхолтой, даацтай лекцүүдийг нь манай үзэгчид дахин давтаж гаргуулдаг Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, Мэргэдийн зөвлөлийн гишүүн ШУГЗ, доктор, профессор генетикч Ж.Батсуурь, зөвлөлийн хамгийн залуу гишүүн, профессор Д.Гүн-Үйлс, Уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Д.Ухнаа, Үзэгчдийн тэнхмийн дарга МУГБ, доктор, профессор Д.Баяндалай, мөн тэнхмийн дарга, супер нэгдлийн онолыг үндэслэгч Ч.Эрдэнэ, манай телевизийн шинжлэх ухааны хамтрагч "Монгол Улсын Эрдмийн Их Сургууль"-ийн ТУЗ-ийн дарга Үвэ Прискалла, захирал, ш/у доктор Ч.Зэгиймаа, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэн, миний журмын анд, лектор, өнгөрсөн он жилүүдэд олон сайхан цуврал лекц бэлдэж цацсан, улс төрч Ж.Ганбаатар, МҮАН-ын дарга, "Түмний 76" цуврал лекцийг санаачлагч Б.Цогтгэрэл, зуу зуун цуврал лекцээр ард түмнийг сэнхрүүлэгч, "Их эв" намын дарга, доктор З.Бат-Отгон, нэг нутгийн хамтрагч Монгол Улсын Шадар сайд асан Д.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан, доктор, профессор Ц.Шаравдорж, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр, манай телевизийн баримтат киноны дуу оруулагч, нэрт нэвтрүүлэгч СГЗ Г.Чулуунбат, продюссор, хутагч хувилгаадын ярилцлагыг санаачлагч У.Ундрах, "Бумбын эрин" ирээдүй судлалын нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, МУГБ, доктор, профессор Ц.Дэмбэрэл, "Монгол анагаах ухаан" нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, "Хасу манал" эмнэлгийн захирал Ц.Нарантөгс, "Цуглуулагч" нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, "Эрдэнийн очир" нийгэмлэгийн тэргүүн, СТА С.Түвдэндорж, "Эрин цагийг оношлохуй" нэвтрүүлгийн хөтлөгч, эксперт, доктор Т.Баярхүү, "Дархан мэх" нэвтрүүлгийн эксперт, УГЗ, Улсын заан Л.Эрхэмбаяр, эксперт, доктор Б.Насанбаяр, "Аж үйлдвэрийн соён гэгээрэл" нэвтрүүлгийн хөтлөгч, МУ-ын зөвлөх инженер А.Энхцэцэг, хэл яриа, эфирийн соёлын багш, "Шанс" агентлагийн захирал Б.Нарантуяа, телевизийн олон сайхан ая аялгууг зохиогч Х.Бат-Очир, оюутнуудад зориулсан лекц, хурлыг санаачлагч, "Газарчин" дээд сургуулийн үүсгэн байгуулагч Д.Нарантуяа, хамтарсан лекц бэлтгэдэг доктор, хурандаа Ш.Чулуунаа гэх мэтээр цаашид үргэлжилнэ.

https://www.facebook.com/profile.php?id=100009219196419