Цагаанчулууны ХАШ-ЭРДЭНЭ- Дуу зохиогч
11 жил, 3 сар өмнө

Дуу зохиогч Цагаанчулууны ХАШ-ЭРДЭНЭ нь 1980 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Оюуны Ундраа Цогцолборыг бүрэн дунд төгссөн бөгөөд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд инженерийн чиглэлээр суралцаж, анх “Илэрхийлэл” дуу зохиож цааш өөрийн сонирхлын дагуу 2000 оноос эхлэн уран бүтэлэээ бичиж эхэлсэн.

Дуу болон дууны үгээ хэд хэдэн чиглэлээр бичдэг ба дотоод орон зай, эх орон, хайр сэтгэл зэрэг олон сэдэвтэйгээр, голдуу амьд хөгжмийн чиглэлээр буюу рок, альтернатив жанрыг барьж зохиож байна. Зарим амьд хөгжмийн хамтлагтай хамт Цангасан Монгол Морь уралдаанд дуугаар оролцож байсан.

Уран бүтээлүүд

2000-2005: 75 дууны үг бичиж, үүнээс “Өөдрөг”, “Минь”, “Дуудлага”, “Бадаръя”, “Хэзээд замд”, “Эргэн санахуйн цаг”, “Өндөрт”, “Чи миний үзэсгэлэн” зэрэг нийт 34 дууны ая зохиож дуу болгосон,

2006-2010: 218 дууны үг бичиж, үүнээс “Чиний хайр”, “Хүчтэй”, “Би харахыг хүснэ”, “Дуулин хорвоо”, “Давааг давсаар”, “Итгэл ба Бишрэл минь”, “Хэт ба хат”, Ерөөл өргөе”, “Чиний сэтгэл миний байгаль”, “Залбир” зэрэг нийт 59 дууны ая зохиож дуу болгосон,

2011-2015: 197 дууны үг бичиж, үүнээс “Шилийн Богд”, “Халуун зүрх”, “Зүрхний гал”, “Хүсэл биелдэг”, “Алтан цаг хугацаа”, “Зүрхэн цэцэг”, “Би чамайг хүлээсээр л”, “Амин нэг нутаг минь” зэрэг нийт 47 дууны ая зохиож дуу болгосон,

2016-с одоог хүртэл (2020/09) “Жаргал минь оршихуй”, “Дуулал”, “Сэтгэл бол эрдэнэ”, “Зуунаар, мянганаар, цааш” зэрэг 48 дууны үгийг тус тус бичсэн байна.

Одоогоор Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоонд гишүүн бөгөөд цаашид Морин Хуур хөгжмийн наадамд тогтмол оролцох, Өөрийн нийт уран бүтээлийг хэд хэд ангилан төрөлжүүлэн товхимол хийх, Монголын Зохиолч Хөгжмийн зохиолч Нийтлэгчдийн Нийгэмлэгт гишүүн болох, дотоодод болон олон улсад уран бүтээлээ хүргэх зорилготой ажиллаж байна.

----------------------------------------------

Холбоо барих:

И-мэйл: urchuud@yahoo.com

Skype: URCHUUD

https://www.facebook.com/khash...