Ийнийтэн Сант- Монгол үндэстэний гоц сэтгэгч @IiniitenSant
Монголын гоц сэтгэгч. Орчлонгийн үндсэн хууль буюу Супер нэгдлийн онлын нээлт хийсэн. Ийнийтэн, Зураач, хот төлөвлөгч.
Би түүнтэй нэг л өдөр уулзана гэдгээ мэдэж байлаа. Тэр өдөр нь энэ байж. Түүний өвөрмөц сонин урлангаар зочилж, дуулж сонсож байгаагүй шинэ мэдлэгээс шанагныхаа хэмжээгээр хутгахыг хичээлээ. Тэрээр "Орчлон ертөнцийн үндсэн хууль"-ийг нээхийн төлөөнөө амьдралынхаа 20 жилийг бүрэн зориулж, гэр бүл, хувийн амьдрал, эрүүл мэндээ хүртэл золин байж хөдөлмөрлөсөн хүн ажээ. Хүн төрөлхтний дээд соёл иргэншил, дээд технологийг сэтгэж Орчлонгийн үндсэн хуулийг нээсэн сэтгэгч Сантыг Монголын Леонарда Да Винчи гэж нэрлэмээр санагдлаа. Түүний сэтгэсэн ажлууд нь уран зураг, уран барилга, хот төлөвлөлт, соёл иргэншил зэрэг маш өргөн цар хүрээтэй байсан нь бишрээд баршгүй байв. Түүний нээсэн мэдлэг нь хүн төрөлхтний хуучин мэдлэг дээр суурьлаагүй бөгөөд цоо шинэ мэдлэгийг нээж, хүн төрөлхтний цаашдийн амьдралын дээд оршихуй, дээд соёл иргэншлийг тодорхойлж байгаагаараа шимтэн судлахгүй байхын аргагүй сэдэв гэж мөхөс би бодов. Бид өнөөдөр Сантын сэтгэсэн ажлыг патентжуулж дэлхий дахинаа таниулахгүй бол нэг л өдөр гадаадын хэн нэгэн эрдэмтэн Сантын бүтээлийг хуулаад Орчлон ертөнцийн үндсэн хуулийг би нээлээ гээд дэлхийд зарлах вий дээ.
Санттай хийсэн ярилцлага. Бусад ярилцлагыгhttp://youtube.com/IiniitenSant сувгаас үзнэ үү. Одоогоор 5 цуврал ярилцлага бий.
Та бүхэн Санттай заавал уулзаарай. Санал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.
https://facebook.com/iiniitenSant
https://twitter.com/IiniitenSant
http://youtube.com/IiniitenSant