HR DAY 2017 | ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ХҮНИЙ НӨӨЦ 10-р сарын 13
6 жил, 7 сар өмнө

“ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ХҮНИЙ НӨӨЦ” сэдэвт зөвлөгөөн

Санаачлагч: Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн
Зохион байгуулагч: Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн, Эйч Ар клуб

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн Хүний нөөцийн ажилтны анхны зөвлөгөөнийг 2010 онд зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөс гаргасан саналыг үндэслээд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 217 тоот тогтоолоор “Хүний нөөцийн ажилтны өдөр” жил бүрийн 10 дугаар сарын 15 -ны өдөр байхаар тогтож, энэ өдөр зөвлөгөөнийг хийдэг билээ.

Уг үйл ажиллагааны зорилго нь Монгол хүний үнэ цэнийг Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд нэмэгдүүлэх, үндэсний хүний нөөцийн менежментийн арга барил, шинэ санаа, туршлагыг байгууллагууд хоорондоо солилцох, суралцах, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлж, хөгжүүлэхэд оршино.

Энэ жилийн “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг 10 дугаар сарын 13 өдөр зохион байгуулахаар боллоо.

Хүний нөөцийн ажилтны өдрийн товч хөтөлбөр:
13:30-16:30 - Хүний нөөцийн ажилтны Баярын хурал
17:00-23:30 - Хүний нөөцийн ажилтны зөвлөгөөний оройн үйл ажиллагаа гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.


Дэлгэрэнгүй хөтөлбөр харах холбоос: http://inhr.mn/?page_id=1077

“Хүний нөөцийн ажилтны өдөр” арга хэмжээнд байгууллагын удирдах ажилтнууд, хүний нөөцийн ажилтнууд, бизнес эрхлэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


Бүртгэлийн холбоос: https://goo.gl/forms/mKvYxhhFrc5K4cUh1
( Дээрх холбоосоор нэвтэрч бүртгэлээ заавал хийх шаардлагатайг анхаарна уу. )


Бүртгэлийн хураамж: 200,000₮

Хураамж төлөх данс: Голомт банк
Дансны дугаар: 2105003713
Данс эзэмшигч: Хүний Нөөцийн Суд Үндэсний Төв
Гүйлгээний утга: Овог Нэр, Утасны дугаар



Бидэндтэй холбоо барих: Цахим шуудан: info@inhr.mn, infohrclub@gmail.com
Утас: 77112050, 99063842