НЭРТ ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД
8 жил, 6 сар өмнө

The Corporate Hotel & Convention Centre- ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд орууллаа. Энэхүү танхимынхаа нээлтэнд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг The Corporate Hotel & Convention Centre болон KAWAI Mongolia компанийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм.

Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 "Appassionata", Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI EX concert series төгөлдөр хуураар тоглох сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой.

Эльмар Гасанов нь 1999 онд "Прокофьевын төрсөн нутагт" олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонг Конгийн олон улсын тэмцээний 3-р байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм. Тэрээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсуудад соло болон концерто тоглолтуудаа хийгээд байна.

Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаан, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн “Ансамбль тоглолтын амжилт” гэсэн шагналаар шагнагджээ.

The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхим нь 72 замтай пульттэй дууны техник, SENNHEISER микрофон, EVO брэндийн гэрэл, HD LED дэлгэц avolite media server, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал удирдлагын системтэй, 1200 хүний суудалтай дэлхийн стандартын тайз бөгөөд дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангах тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал боллоо.

Ийнхүү дэлхийн тоглооч, дэлхийн брэнд төгөлдөр хуураар, дэлхийн тайзнаас тоглох гайхамшигт үдшийг Монголчууддаа бэлэг барьж байна.

Тоглолт 2015 оны 10-р сарын 30-ны 19:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99123319

www.corporatehotel.mn

https://facebook.com/KAWAIMongolia