Сэдбазарын ГАНЗҮГ- Орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч
2 жил, 11 сар өмнө

Монголын контемпорари урлагийн томоохон төлөөлөгч 

Чингис хаан музейн Ерөнхий куратор

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан

Монголын Контемпорари урлагийн төлөөлөгч, перформанс артист С.Ганзүг нь 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Монголчуудын уламжлалт арга ухаан, тэнгэр шүтлэг, байгаль эрхистэй харилцах язгуур өгөгдлийг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлсэн бүтээл туурвидгаараа онцлог юм. Тэрээр Монголдоо төдийгүй Нидерланд, Финланд, Герман, Хонг Конг, Тайвань, Солонгос, Итали зэрэг дэлхийн олон улсад өөрийн бүтээлийг толилуулснаас 2015 онд Венеци хотод тэр дундаа Венеци дэх ЮНЕСКО-гийн төв байр болон Giardini-Arsenale талбайн гол дахь орон зайд Монголын уран бүтээлчдээс анх удаагаа үйлдлийн урлагийн “Салхи салхилна... Ус урсана...” үзүүлбэрээ тоглосон байна. 

https://www.facebook.com/gsedb...