Уринхиад Бэсүд Ч.ЭРДЭНЭ- Супер нэгдлийн онолыг нээсэн нэрт эрдэмтэн- Монгол төвт хөгжлийн үзэл санаа
3 жил, 5 сар өмнө

Говь-Алтай аймагт төрсөн. Сэтгүүлч, физикч, судлаач, доктор. Уранхиад ястай Бэсүд Чулуунбатын Эрдэнэ

"Их гурвалжин", Чинад нууцийн Монгол орон, Pax MONGOLICA, БИД ЯЛАВ зэрэг 1. Дэлхийн соёл иргэншлийн түүхийг Монголын өнцгөөс харах, 2. Дэлхийн шинжлэх ухааныг монгол ухаанаар төгсгөх үзэл баримтлалтай бүтээлүүдээ туурвисан.

Супер нэгдлийн онолыг нээсэн нэрт эрдэмтэн, судлаач. Шинжлэх ухааны сүүлчийн нэгдсэн онолыг нээсэн. Энэхүү онол нь дэлхийг хөгжлийн гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийн шинэ онолын суурь болох юм.


БИД ЯЛАВ

Бэсүд Ч.Эрдэнэ:Харьжсан сэтгэлзүй, доройтсон оюун санаа, алдагдсан зөн, буурсан өөрийн үнэлэмж, зээлдсэн үзэл баримтлал, дуураймал үйл ажиллагаа, жижгэрсэн ашиг сонирхол, эл бүх сөрөг тэрслүү, ул сууриар маань идсэн хүчин зүйлүүдийг даван туулж, үндэсний сэргэн мандлыг зөгнөлөөс бодит үйлс болгох тавилан цаанаасаа заяагдсан юмаа гэхэд цагийн хүрдийн тэр гогцооноос зуураад заасан хэмнэлд нь багтан дэвших, даяар өрсөлдөөн, даяарших үйл явцад тэргүүлэх байр суурийн төлөө тэмцэх бяр чадал, хүсэл эрмэлзэл байх нь уу, үгүй юу гэсэн тулгамдсан асуудал бидний өмнө тавигдаж байна.Энэхүү номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаач, харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, хараа арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив, зохиогч би...БИД ЯЛАВ. Тиймээ, бид ялав. Туйлын үнэмлэхүй утга агуулгаар шүү.Яаж ялав, юугаар ялав?Шинжлэх ухаанч танин мэдэхүйн эцсийн суурь онолыг логик ба математик концепцийн хувьд нээж, физик болон бүхий л байгалийн шинжлэлийн шинэ ерөнхий онолынх нь хувьд боловсруулснаар.Энэ нь СУПЕР НЭГДЛИЙН ОНОЛ (SUPERUNIFICATION THEORY (SUT)).

Ярилцлага унших