Агиржавын ЭРБАР- Дулааны инженер
6 жил, 8 сар өмнө

Дулааны инженер, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн горимын инженер, Үндэсний ухамсар клубын тэргүүн, "Инженерүүдийн дуу хоолой" ТББ-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Инженерүүдийн дуу хоолой ТББ нь Австралид төгсөгч инженерүүд Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахаар байгуулагдсан. 
2018- 2021 онд Австрали улсын RMIT University-д "Гэр хорооллын сууцуудын дулааны алдагдлын бууруулах замаар халаалтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах нь" сэдвээр магистрын зэрэг дүүргэсэн.

Инженерүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, хойч залуу үеийн үндэсний ухамсарыг сэргээх зорилгоор ажилладаг.

https://www.facebook.com/VoEngineers

ҮНДЭСНИЙ УХАМСАР КЛУБЫН ТУХАЙ

"Үндэсний ухамсар" клубын тухай товч танилцуулга

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХК-ний 9-н залуу инженер нийлж  нийгэмд
үйлчилдэг “Үндэсний ухамсар” клубыг байгуулсан.
Клубын зорилго нь нийгэмд тодорхой хэмжээний эерэг уур амьсгалыг бий болгох,
залуучууд хоорондоо санаа нийлж улс эх орныхоо хөгжилд тустай ажил хөдөлмөр
хийх уриалан дуудах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг жишээ бол одоо
байгуулагдаад байгаа Ном кафе юм. Энэ нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр
бүтээлтэй өнгөрүүлэх, мэдлэгээ өргөжүүлэхэд туслах зорилготой юм.
Манай  кафе нь номны ач холбогдол, хүний амьдралд гүйцэтгэх үүргийг хүүхэд
залуучуудад таниулах, түүнчилэн Монголын болон дэлхийн шилдэг уран
зохиолууд, сэтгүүлүүд, өдөр тутамын сонинг үнэгүй унших,  кафены байрандаа
шинэ номны нээлт хийх, сонирхолтой сэдвээр илтгэл тавих  боломжийг
үйлчилүүлэгчиддээ олгоно.
Ном кафе  нь UBS телевизийн “Номын ертөнц”  нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг ба  7 хоногийн бямба гариг бүр номын хэлэлцүүлэг хийж байна.  Эхний хэлэлцүүлэгийг И.Саньцарын зохиол “Тооноор тольдогч сүүлт од” хэмээх адал явдалт, түүхэн романаар хийж, амжилттай болж өнгөрлөө.
Номын хэлэлцүүлэгийн тухай мэдээлэл, дараагийн номын хэлэлцүүлэг хийх номын нэрийг долоо хоног бүрийн ням гаригт UBS телевизийн “Номын ертөнц”  нэвтрүүлэгээр танилцуулах болно.  Ирэх хэлэлцүүлэгийг алдарт зохиолч Жек Лондонийн зохиол дэлхийн сонгодогуудын нэг  “Саран хөндий” романаар хийнэ.

а/ "Үндэсний ухамсар" клубын зорилго:

Хувь хүний  болоод нийгмийн хөгжлийн  оновчтой, зөв замыг байнга эрэлхийлж, эх орныхоо ирээдүйн сайн сайхан,  хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, зөв сэтгэл, зөв ухамсартай иргэдийг нэгтгэж, ард түмний үндэсний ухамсарыг идэвхижүүлэн  Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлнэ.

б/  "Үндэсний ухамсар" клубын  явуулах үйл ажиллагааны чиглэл

Монголынхоо ард түмэнд эх оронч, үндэсний үзэл, үндэсний ухамсарыг ойлгуулж төлөвшүүлэх, Монгол хүмүүс бие биенээ харилцан хүндэлдэг харилцаа, найрсаг дулаан уур амьсгалыг  бий болгох,
Өөрийн клубынхээ байранд сургалт, уулзалт зохион байгуулах, ухуулга хийх, харилцан суралцах  замаар гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан  оюунлаг,  төлөвшсөн иргэдийг  бий болгоход хувь нэмэр оруулах.
Нийгмийн аль ч давхаргын иргэн чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх, унших, суралцах, илтгэх, тайлагнах нөхцөлийг клуб тодорхой хэмжээгээр хангаж байх.
Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг, дэлхийн олон улс оронд сурч, ажиллаж байгаа монгол залуустай  харилцаа холбоотой байж харилцан суралцах, тэдний дуу хоолой, санал бодлыг клубээрээ дамжуулан сурталчилах, төрөөс явуулж буй бодлогод тусгах, холбох гүүр болох.
Мөн тэдэнд үндэсний үзлийг сурталчилсан ном, сонин хэвлэн хүргэх, эх орондоо  болж буй сайн сайхан үйл ажиллагаа, арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар эерэг мэдээлэл өгөх талаар ажил зохион байгуулах
Зорилго нэгт төрийн бус, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудтай хамтран ажиллах, санал солилцох,  харилцан суралцах.
Нийгмийн, олон нийтийн клуб,  байгууллагаар дамжуулан жирийн иргэн төрд хяналт тавьдаг, төрөөс хуулийн хүрээнд хүссэн мэдээллээ авдаг, өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлдэг,  дуу хоолойг хүргэдэг  ардчилсан нийгмийн сонгодог хэв загвар /Төрийн бус байгууллагын засаглал/-ыг  Монголдоо хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд клубын зүгээс хувь нэмрээ оруулах.
Үндэсний үзэл, ухамсарыг  сурталчилсан олон нийтийн арга хэмжээг  клубын зүгээс хөхүүлэн дэмжих, дээрх зорилгоор уралдаан, тэмцээн, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах.
Хүн бүр Монгол улсынхаа түүхийг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг  мэддэг болох, Үндэсний баялаг болох  соёл, зан заншил, уламжлал, байгаль газар дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ залгамжилан үлдээх үзэл санааг дэлгэрүүлэх талаар ухуулга сурталчилгаа, танин мэдэхүйн сургалт, уулзалт зохион байуулах.

Хэрэв Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулж болзошгүй үйлдэл, арга хэмжээ, үйл ажиллагаа илэрвэл клубын гишүүд нэгэн дуугаар эсэргүүцлээ илэрхийлэх, сайн дурын иргэдийн судалгааны баг бүрдүүлж, судалгаа шинжилгээний дүнд үндэслэн уг үйлдэлийг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ  зохион байгуулах, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

в/ Клубын  гишүүдийн баримтлах зарчим:

Цаг баримталдаг, түүний үнэ цэнийг үнэлдэг байна.
Олонхийн эрх ашгийг хувийн ашиг сонирхолоос ямагт дээгүүр тавьдаг байх.
Гэр бүл, нийгэм, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг байх,
Хэлсэн үг,  эрхэлж буй ажилдаа хариуцлагатай ханддаг байх.
Өөрийгөө болоод бусдыг хөгжүүлэх, боловсруулах, төгөлдөржүүлэхэд хичээнгүйлэн суралцдаг, түүнд идэвхийлэн оролцдог байх.
Бусдын эрх чөлөө, эрхийг хүндэлдэг байх.
Бусдын хөдөлмөрт хүндэтгэлтэй ханддаг, түүнийг үнэлдэг байх.
Клубын гишүүд өөр хоорондоо итгэлцэж, бие биенээ харилцан хүндлэнэ.
Идэвхи санаачлагатай байна.
Тохиролцоондоо үнэнч байна.
Клубээс зохион байгуулж буй ажилд өөрийн зүгээс  бүхий л боломжоо дайчилан оролцоно.



 Клубыг санаачлагчид:     А.Эрбар /УБДС ХК-ний Горимын инженер/  
                                                                          Б.Оргил /УБДС ХК-ний Хэмжүүрийн инженер/
                                                                     А.Бүрэнболд /УБДС ХК-ний Тохируулгын инженер/
М.Ууганбаяр /УБДС ХК-ний Тохируулгын инженер/
                                                     Б.Энхбаяр /УБДС ХК-ний Баланс, тооцооны инженер/
                                                           Э.Батмөнх /УБДС ХК-ний Хэрэглэгчийн хэлтэсийн дарга/
                                                        Д.Баяртогтох/УБДС ХК-ний Тооцоо, тохируулгын инженер/
                                                   Ц.Эрдэнэбулган /УБДС ХК-ний Ашиглалтын албаны инженер/
                                 Ж.Пүрэвжамц /УБДС ХК-ний Борлуулалт, ашиглалт хариуцсан инженер/    
                                                    
                                                                               
"Үндэсний ухамсар" клубыг дараах   зорилго дор нэгдсэн залуучууд байгуулав.


Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг  чин сэтгэлээсээ хүсдэг.
Монголынхоо ард түмэнд эх оронч, үндэсний үзэл, үндэсний ухамсарыг жинхэнэ утгаар нь ойлгуулж төлөвшүүлэх.
Амьдралдаа зорилгогүй эсвэл зорилго тавьсан ч түүндээ яаж хүрэх аргаа олохгүй байгаа залуучуудаа итгэл үнэмшил, урам хайрлан өмнөө тавьсан зорилготой байж,  түүнийхээ  төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах  эрч хүч  өгөх, амжилтанд хүрэх арга замаа нээж олоход нь туслах, дэмжих, зөвлөгөө өгөх.
Аль ч салбарын, ямар  боловсролтойгоос үл харгалзан нийтлэг эрмэлзэх зүйл болох "зөв сэтгэл"," зөв ухамсар",  улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэлтэй монгол ах дүү нараа нэгтгэх
Гадаад хүнийг сохор доглонгоор аялдан дагах бус Монгол хүмүүс бие биенээ харилцан  хайрлан хүндэлдэг болох, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх талаар бүхийл арга хэмжээг авах.
Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно.
Хүн бүр Монгол улсынхаа түүхийг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг  мэддэг болох, Үндэсний баялаг болох  соёл, зан заншил, уламжлал, байгаль газар дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ залгамжилан үлдээх ухамсарыг иргэн бүрт төлөвшүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ.

"Үндэсний ухамсар" клубын  явуулах үйл ажиллагааны чиглэл

Өөрийн клубынхээ байранд сургалт, уулзалт зохион байгуулах, ухуулга хийх, харилцан суралцах  замаар гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан  оюунлаг,  төлөвшсөн иргэдийг  олноор төрүүлэх
Нийгмийн, олон нийтийн клуб,  байгууллагаар дамжуулан жирийн иргэн төрд хяналт тавьдаг, төрөөс хуулийн хүрээнд хүссэн мэдээллээ авдаг, өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлдэг,  дуу хоолойг хүргэдэг  ардчилсан нийгмийн сонгодог хэв загвар /Төрийн бус байгууллагын засаглал/-ыг  Монголдоо хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд клубын зүгээс хувь нэмрээ оруулах.
Дэлхийн олон улс оронд чадалтай, боловсролтой монгол залуус сурч, ажиллаж байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуустай харилцаа холбоотой байж харилцан суралцах, тэдний дуу хоолой, санал бодлыг клубээрээ дамжуулан сурталчилах, төрөөс явуулж буй бодлогод оруулах, холбох гүүр болох.
Зорилго нэгт төрийн бус, нийгмийн сайн сайхны төлөөх байгуулагуудтай хамтран ажиллах, санал солилцох,  харилцан суралцах.
Нийгмийн ямар ч давхаргын иргэн чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх, унших, суралцах, илтгэх, тайлагнах нөхцөлийг клуб тодорхой хэмжээгээр хангаж байх.
Үндэсний үзэл, ухамсарыг  сурталчилсан олон нийтийн арга хэмжээг  клубын зүгээс хөхүүлэн дэмжих, дээрх зорилгоор уралдаан, тэмцээн зохион байгуулах.
Гадаадад сурч, ажиллаж,  амьдарч буй монголчууддаа үндэсний үзлийг сурталчилсан ном, сонин хэвлэн хүргэх, Монгол улсад болж буй сайн сайхан үйл ажиллагаа, арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар эерэг мэдээлэл өгөх талаар ажил зохион байгуулах
Хэрэв Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулж болзошгүй үйлдэл, арга хэмжээ, үйл ажиллагаа илэрбэл клубын гишүүд нэгэн дуугаар эсэргүүцлээ илэрхийлэх, сайн дурын иргэдийн судалгааны баг бүрдүүлж, судалгаан шинжилгээний дүнд үндэслэн уг үйлдэлийг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ  зохион байгуулах.
Монголынхоо ард түмэнд эх оронч, үндэсний үзэл, үндэсний ухамсарыг жинхэнэ утгаар нь ойлгуулж төлөвшүүлэх.
Хүн бүр Монгол улсынхаа түүхийг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг  мэддэг болох, Үндэсний баялаг болох  соёл, зан заншил, уламжлал, байгаль газар дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ залгамжилан үлдээх ухамсарыг иргэн бүрт төлөвшүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ.

Олонхийн эрх ашгийг хувийн ашиг сонирхолоос дээгүүр тавих ухамсар, хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх, боловсруулах, шударга хичээнгүй хөдөлмөрийг амьдралын  чиг шугамаа болгох  сэтгэлгээг  иргэдэд төлөвшүүлэх замаар  улс эх орныхоо хөгжил дэвшилийг  хурдасгах, Монгол хүмүүс бие биенээ харилцан хүндэлдэг харилцаа, найрсаг дулаан уур амьсгалыг  бий болгох,  Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх нь манай клубын зорилго юм.
     
Улс орны хөгжил нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдлөлийн тусгал юм. Ард түмэн, хүн нэг бүрийн  чанраар улс орны хөгжил тодорхойлогдоно.
       Иймээс эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэж, хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх, боловсруулах, шударга хичээнгүй хөдөлмөрлөх  сэтгэлгээг  хөхүүлэн дэмжиж, туслан зоригжуулах нь манай клубын зорилго юм.
   
Олонхийн эрх ашгийг хувийн ашиг сонирхолоос дээгүүр тавих ухамсар, хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх, боловсруулах, өөрийн гэсэн амдьралын зорилго, үзэл бодолтой байх,  шударга хичээнгүй хөдөлмөрийг амьдралын  чиг шугамаа болгосон  сэтгэлгээг  иргэдэд төлөвшүүлэх, Монгол хүмүүс бие биенээ харилцан хүндэлдэг харилцаа, найрсаг дулаан уур амьсгалыг  бий болгох,  Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх нь манай клубын зорилго юм.
        Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндэсээрээ өөрчдөгдөөд эхэлвэл нийгэм саадгүй хөгжиж эхэлнэ.
Залхуурал, өмнөө тавьсан зорилгогүй байх, зугаа цэнгэлийг ажил,  хичээлээс дээгүүр тавих, бусдын хөдөлмөрийг үл хүндлэх, тохиролцоондоо үнэнч биш байх, амин хувиа хичээх үзэл бодол  нь эцэстээ хувь хүнийг төдийгүй, улс орныг  уналт, доройтолд хүргэдгийг  ард түмэндээ  ухуулах, ойлгуулах нь манай клубын үйл ажиллагааны бас  нэг зорилго мөн.