Төрбатын ЭНХБАТ
3 жил, 3 сар өмнө

1985 онд Архангай аймгийн Тариат суманд мэндэлсэн.

Эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг. Аналитик сэтгүүл зүйгээр мэргэшсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2014, 2017 онд БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”, 2018 онд Гранпри шагналын эзэн.

БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

2004- 2008 онд “Оюуны өргөө” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн

АЖЛЫН ТУРШЛАГА

2008- 2013 он “Монголын мэдээ” сонин, www.businessnews.mn, www.time.mn портал сайтад эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байсан.

2013 оноос “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймчоор ажиллаж байна. Эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэдэг.
2018- 2022 он Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн дарга
2022 оноос Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

ГАРГАСАН АМЖИЛТ

2013 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Эдийн засгийн шилдэг нийтлэл шалгаруулах уралдаанд “Хөрөнгөө өсгөх зам” нийтлэлээр тэргүүн байр.

2014 онд Сэтгүүлзүйн салбарын чансааг тодорхойлдог “Балдорж” сангийн шагналд “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээрээ шилдэг аравт

2018 онд “Балдорж” сангийн Гранпри шагналыг "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат "Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин" сурвалжлага, "Хариуцлагатай уул уурхайн эрэлд" цуврал сурвалжлагаараа хүртсэн.

2021 онд Хөдөлмөрийн хүндэт медаль