Ухнаабаатарын ДАЙРИЙМАА
5 жил өмнө

Нягтлан бодогч

1984 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2-р төрөхөд Ухнаабаатарын ууган охин болж мэндэлсэн. 

Баянгол дүүргийн 162-р цэцэрлэгт хүмүүжиж. Бага ангийг 162-р цэцэрлэг сургуулийн цогцолборын Япон хэлний ангиар төгссөн. Дундаас бүрэн дунд боловсролыг "Оюуны ундраа" цогцолборт эзэмшсэн. 2001-2003 онд "Их засаг" их дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаад чөлөө авсан. 2006 онд БНСУ руу явах болсон. БНСУ байх хугацаандаа үйлчилгээний албанд ажилладаг байсан бөгөөд хэлний бэлтгэлд 2-р шатны төвшинд суралцсан. 

2012 онд эх орондоо эргэн ирсэн. 

2014 онд " Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчилсэн Цахим институт" -ыг хүний нөөцийн менежер, оффис менежерээр төгссөн.
2014-2016 онд "ПОК" ХХК авто сургуульд дүрмийн багш, болон захирлын туслахаар ажиллаж байсан. Ажлын байрлал солигдож хөдөө нүүхээр болсон бөгөөд
2015 онд "Газарчин" их дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр суралцаж байсан болхоор цаашид үргэлжлүүлж ажиллах боломжгүй болсон.
2016-2017 онд "Fuud Bon" ХХК Солонгос компанид орчуулагчаар ажиллаж байсан боловч Солонгос хүмүүс нутаг буцсанаар ажиллах боломжгүй болсон.
2018 онд 3-р курсээсээ эхлэн одоог хүртэл "ЭМ СИ СИ ЭМ" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна.
2019 онд "Газарчин" Их дээд сургуулыг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. 
2019 оноос Үндэстэн Баг ХХК-ийн TEAM Багийн сургалтанд сургагч багшаар хамтран ажиллаж байна.

"Монголын хандив тусламж" ТББ, "Алтанцамхраа" ТББ- уудад сайн дураараа нягтлан бодох хийдэг. "Баярт тал Арго" ХХК, "Соёмбо түрүү"ХХК-уудад гэрээт нягтлангаар ажилладаг. 

Ууган монгол бичгийг эзэмшсэн. Солонгос хэлний бичих унших ярих тодорхой түвшиний мэдлэгтэй. Орос хэлийг бага зэрэг мэднэ. Жолооны В,М ангилалтай.