БИЗНЕС НҮҮДЭЛ бизнесээ шинэ түвшинд гаргах хөгжлийн сургалт
1 жил, 6 сар өмнө

Жижиг дунд бизнес эрхлэгчидэд зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээний багц хөтөлбөр

ШИНЭ МЯНГАН, ШИНЭ ХАРАА, ШИНЭ ХӨГЖИЛ

Өөрийн чин зорилго тэмүүлэл, ур чадвар, үндэсний давуу талдаа тулгуурлан бизнесийн онч нүүдлээ хийж, боломжоо баялаг болгох ТАНЫ ЦАГ ИРЛЭЭ!

 Бизнесээ хөгжүүлэх гэж байгаа танд, ажлаа хэрхэн оновчлох, хэрэглэгчийн эрэлтэнд нийцсэн зөв бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрхэн борлуулах, бүтээгдэхүүний давуу тал, агуулга, танилцуулга, сурталчилгааны мессежээ хэрхэн боловсруулах, багаа хэрхэн бүрдүүлэх, сошиал орчныг хэрхэн оновчтой ашиглах вэ гэсэн олон асуултууд тулгарсаар байна уу?

Тэгвэл олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргаж, бүтээлч төслийг амжилттай хэрэгжүүлсэн Creative Mongolia, Үндэстэн Багийн хамт олон таны асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж, сургаж хөгжүүлэхээр БИЗНЕС НҮҮДЭЛ бодит туршлагад тулгуурласан эрчимжүүлсэн сургалтандаа урьж байна. Бид сургалтаас гадна таны бизнесийн онцлогт тохирсон зөвлөгөөг сарын турш өгч цаашид клуб болж хамтдаа мэдлэг, туршлагаа хуваалцаж хөгжүүлнэ.

#ТаныОлонАсуултынЭргэлзээЭндТайлагдана

Ерөнхий мэдээлэл

Хувийн хэвшлийнхэн, бизнесийн байгууллагууд хөгжлийн нэгэн үе шатанд хүрч дараагийн түвшинд дэвшин орох цаг хугацааны мөчлөг дээр ирээд байна. Угтан ирж буй сорилтыг ончтой, зөв уялдаа холбоотойгоор, баг хамт олны нэгдмэл хараа, зорилготойгоор алхан орж, бизнесийн нэн шинэ түүхийг бүтээх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулаад байна.

Тиймээс бизнесийн байгууллагууд үзэл баримтлал, үйл ажиллагааны хувьд хурдтай шинэчлэн хөгжих онч мэдлэг, ур чадварыг эзэмшихэд чиглүүлэх сургалт, зөвлөгөө нэн хэрэгцээтэй байна.

Хэнд зориулагдсан бэ

Жижиг дунд бизнес, суралцагч байгууллага, дараагийн шинэ түвшинд хөгжихөөр зорьж буй байгууллага хамт олонд болон удирдлагуудад зориулсан хөтөлбөр.

Өөрийн чин зорилго тэмүүлэл, ур чадвар, туршлага, үндэсний давуу талдаа тулгуурлан бизнесийн онч нүүдлээ хийж, боломжоо баялаг болгох энэ цагийн эздэд!

Бид таны асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж, сургаж хөгжүүлэхээр БИЗНЕС НҮҮДЭЛ бодит туршлагад тулгуурласан эрчимжүүлсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрөө санал болгож байна.

#БизнесийнШинэЭрин #ИхНэгдэл

Хэрэгцээ шаардлага

Монгол компаниудыг сургаж хөгжүүлж, бойжуулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэдэг тогтолцоо огт бүрэлдээгүй тул сургалт, зөвлөгөөнүүд нь армаг, тармаг, хэзээ юунд ашиглаад, ямар зорилгод хүрэх нь тодорхойгүй, гал унтраах, уриалгын шинжтэй явагдаж байгаа нь сул тал болж байна.

Тэгвэл өнөөг хүртэл бүтээсэн өөрсдийн амжилтаа илүү бэхжүүлэх, баг хамт олныхоо амьдрал ахуйг илүү тэтгэх хүсэл мөрөөдөлтэй, сурж хөгжих эрмэлзлэлтэй байгууллагууд олон байна. Тэдний чухал хэрэгцээ шаардлага нь хамтдаа сурч хөгжих, ажил бизнесээ илүү сайн хийж сурах, бизнесээ зөв чиглүүлэн хөгжүүлэх хүсэлд нийцсэн, тэргүүн туршлагаа хурдтай хуваалцах боломжийг бүрдүүлсэн, өрсөлдөөн нэрээр салбараа унагаах биш уялдаа холбоотойгоор салбараа өргөхөд дэмнэх сургалт хөгжлийн тогтолцоо бүтэц, агуулга хэрэгцээтэй байна.

Хөтөлбөрийн зорилго

Сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан монгол хүн, удирдагчид, баг хамт олныг хөгжүүлэн чиглүүлж, амжилтанд хөтлөх, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан холбох, бизнесийнх нь зүг чигийг тодорхойлох, улмаар чадвартай удирдагчид, хамт олныг бэлтгэх замаар салбартаа түүчээлж, Улс эх орныхоо хөгжлийн тулгуур байгууллагуудыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Сэдэв& агуулга

  1. Үндэсний нөөц, боломж, давуу тал, угтан ирж буй өөрчлөлт
  2. Монгол хүний онцлог, боловсон хүчний удирдлага
  3. Монгол хүний хөгжил, монгол хүний үнэт зүйл
  4. Баг бүрдүүлэлт, багийн ажиллагаа, харилцаа
  5. Бүтээлч сэтгэлгээ, шийдэл бүтээгч оролцоо
  6. Эерэг сэтгэлзүй, эвсэг уур амьсгал
  7. Удирдах эв дүй, манлайлал
  8. Бизнес санаагаа хөгжүүлэх стратеги, бизнесийн дараагийн шат
  9. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
  10. Маркетинг, медиа удирдлага

Сургалтын аргазүй

50% нь тоглоом, дасгал, оролцооны идэвхитэй арга, 

50% нь лекц, онол, хэлэлцүүлэг.

Хөтөлбөр, цаашдын уялдаа холбоо

  • 1 удаа 2- 8 цагаар зохион байгуулах боломжтой.
  • Лекц, сургалтыг байгууллагынхаа онцлог, сургалтын хэрэгцээ шаардлагад тохируулан давтамжийг тодорхойлж цуврал байдлаар авсан нь үр дүнтэй байдаг. Сар, улирал тутам, хагас жил гэсэн давтамжтай байж болно.
  • Тухайн сэдэвтэй уялдуулан нийт баг хамт олны түвшинд болон удирдлагын түвшинд гэсэн 2 түвшинд зохион байгуулна.
  • Удирдлагуудыг онлайн групп-д нэгтгэн сар тутам давтамжтай хэлэлцүүлэг зохион байгуулж, гарын авлага мэдээллээр хангаж тогтмол харилцаатай ажиллана. Цаашид клуб- нэгдэл болж хамтдаа мэдлэг, туршлагаа хуваалцаж хөгжүүлнэ.
  • Нэгдсэн сургалт: Оролцогчийн тоо заахгүй тул байгууллагууд хамтарч нэгдээд сургалтаа авах боломжтой. Салбараар болон харилцагч- хамтралаар, бүс нутгаар, болон холбоо, бүлгээрээ нэгдэн хамтарч зохион байгуулснаар зардлаа хэмнэхээс гадна хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх боломж бүрдэх юм.




Үнийн санал

Бүртгэлээр танхимын сургалт

1 оролцогц: 150,000₮ (2 өдөр 16 цагийн сургалт, өдрийн хоол, цай багтсан)

Байгууллагын сургалт:

1 удаагийн 2- 4 цагийн лекц сургалт 600,000₮ (хүний тоо заахгүй)

Захиалагч тал заал танхимаа хариуцна. Цуврал байдлаар улиралын гэрээ байгуулж ажиллахад 10- 20% хөнгөлөлтөөр дэмжиж ажиллах боломжтой.

Нэгдсэн сургалт:

1 удаагийн 2- 8 цагийн лекц сургалт 1,000,000₮ (хүний тоо болон байгууллагын тоо заахгүй тул хамтарсан байдлаар зохион байгуулж болно. Орон нутагт бол томилолтын зардал багтаагүй болно)

Жич: [Дээрх төлбөрт НӨАТ орсон]

Та өөрийн болон байгууллагын танилцуулга мэдээллээ info@creativemongolia.com хаягаар илгээж сургалтанд бүртгүүлнэ үү. Таны мэдээллийг үндэслэн бид танд сургалт эхлэх хугацааг мэдэгдэх юм.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 88028241, 90803655 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

Танай байгууллагын сургалт хөгжлийн хэрэгцээ шаарлагыг тодорхойлох, сургалт хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад бид зөвлөн туслаж хамтран ажиллах боломжтой.