Даваагийн БАСАНДОРЖ- Усны зүтгэлтэн, усны нөөцийн инженер
5 жил өмнө

Ус хангамж, ариутгах татуургын инженер, Дэд профессор, Техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер. Усны судалгааны төвийн захирал.
Усны төлөө зүтгэлтэн, усны хангамж, бохир усыг цэвэршүүлэх чиглэлд голчлон судалдаг.

1. Боловсрол дээд, орос, англи хэлтэй, 2003 онд Орхон-Сэлэнгийн ай савын усны нөөцийн бохирдлын үнэлгээ сэдвээр ОХУ -ын Санкт-Петербург хотод докторын зэрэг хамгаалсан

2. 1984 онд ОХУ -ын Уралын Политехникийн дээд сургууль төгссөн. Ус хангамжийн инженер

3. 1984 оноос ШУТИС -д багш, тэнхимийн эрхлэгч, профессор

4. 1996 - 2000 онд Байгаль орчны Төрийн нарийн бичгийн дарга

5. 2000-2002 онд Засгийн газрын Усны үндэсний хорооны дарга

6. 2002 оноос ШУТИС -ийн профессор, Усны нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төвийн захирал

7. Иргэний нийгмийн хөгжил ТББ -ын оролцоо 1990 оноос Монголын ногоон намын дарга, үүсгэн байгуулагч. 1997 оноос Байгаль орчин хөгжил нийгэмлэгийн ерөнхийлөгч

8. 2011 оноос "Ариун цэврийн шийдэл" ТББ -ын тэргүүн

Ярилцлага унших: 

Д.Басандорж: Ямар ч бохирдолтой усыг цэвэршүүлж ашиглавал Улаанбаатар усны гачигдалд орохгүй

Д.Басандорж: Туул голыг бүрэн цэвэрлэх технологийг 2012 онд нэвтрүүлчихсэн

Эх сурвалж: 

https://www.facebook.com/davaa.basandorj