Дурмагийн БАЛГАН- 11 дэх үеийн өв уламжлагч бий- биелээч
6 жил, 9 сар өмнө

Шаавай овогт Дурмагийн БАЛГАН

МУСТА, бий- биелээч, 11 дэх үеийн өв уламжлагч. ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шилдэг 100 өв тээгчийн нэгээр шалгарсан. Монгол улсын говийн 3 аймагт Авьяас хөтөлбөрийн хүрээнд бий-биелгээний хичээл зааж бий-биелгээг олон түмэнд амжилттай таниулсан.


Хольдог овогт Түвдэнгийн СЭТЭН

Ардын авьяастан, Онц тээвэрч. 9 дэх үеийн өв тээгч. Хань Балганы хамт өөрийн үр хүүхдүүддээ бий-биелгээг заан сургасан. Тэдгээрийн дотроос хүү Гүрбазар, Ганзориг нар нь ардын язгуур урлагийн Алтай хамтлагт бий-биелээч, икэл хуурчаар ажилладаг.