Алтанцоожийн АЗЖАРГАЛ
8 жил, 11 сар өмнө


Сэтгүүлч мэргэжилтэй, олон нийтийн байгууллагад 10 орчим жил ажилласан туршлагатай. Монгол хүүхдүүдийн боловсрол болон хүнсний аюулгүй байдлын чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг. Одоогоор органик хүнсний үйлдвэрлэл болох Голландын нарийн ногооны хүлэмжийн Гидропоник технологийн үйлдвэрийг Монголд нэвтрүүлэхээр төсөл боловсоруулан ажиллаж байна.

БОЛОВСРОЛ

2005 он БГД, 40-р сургууль бүрэн дунд;

2011 он МУИС, Сэтгүүл зүйн бакалавр;

2015 он Их засаг их сургууль, Эрх зүйн магистр;

АЖЛЫН ТУРШЛАГА

2016 оноос Бүтээлч Монгол нэгдлийн Хөгжүүлэлтийн багийн гишүүн;

2012 он “Майдар- Ус” цэвэр усны үйлдвэр байгуулах төсөл дээр ажиллаж байсан;

2012 - 2014 он Нэгдсэн Үндэсний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн;

2010 оноос Монголын оюутны холбооны ОНХХ-ийн мэргэжилтэн;

2010 оноос Монголын Скаутын Холбооны гишүүн;

БҮТЭЭЛЧ ТӨСЛҮҮД

2012- 2015 он “Leader student” сэтгүүлийн эрхлэгч;

2012- 2015 он “Оюутан” цуврал номын редактор;

2011- 2013 он “Оюутан цэрэг” хөтөлбөрийг боловсруулах багийн гишүүн;

АВСАН ТЭТГЭЛЭГ БА ШАГНАЛ

2010 он МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутан;

2011 он МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт оюутан;

2011 он Зориг Сангийн нэрэмжит тэтгэлэгт оюутан;

2013 он Нийслэлийн Тэргүүний Залуу алтан медал;