Цэдэнбалжирын АЛТАНХУЯГ- Морин хуурын багш, морин хуур судлал
4 жил, 11 сар өмнө


Хөгжмийн зохиолч, морин хуурын багш, удирдаач, Морин хуурын багш нарын холбооны УЗ-ийн гишүүн.
"Хүннү аялгуу" морин хуурын сургалтын төвийн захирал, багш.

Алтанхуяг (Алтан Аялгуут Мөрөн Хан) нь морин хуурын заах арга зүйн судалгаа, морин хуурын өв соёлын судалгаа, хөгжүүлэлтээр мэргэшиэ ажиллаж буй уран бүтээлч. Ардын язгуур урлагийг орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн, орчин цагийн өнгө аясаар хөгжүүлж буй уран бүтээлч юм.

Хотхиад ястай Цэдэнбалжирын Алтанхуяг 1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мэндэлсэн. 

Мэргэжил: Хөгжмийн багш, Соёл урлагийн менежер.

БОЛОВСРОЛ
Эрдэнэт хотын 3-р сургууль, 2000 - 2004 онд Соёлын колледжийг хөгжмийн багш, морин хуурын багшаар дүүргэсэн. 2014 - 2016 онд 2016 онд СУИС-т Соёл урлагийн удирдахуйн ухааны магистрын зэрэг /Хөгжмийн сургалтын төвийг хөгжүүлэх арга зам сэдвээр “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийн жишээн дээр бичиж/ хамгаалсан. 

Магистрын бүтээлээ хамгаалсан жилээ буюу 2016 оноос эхлэн, уг сэдвийнхээ дагуу хувиараа “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төв-/ХСТ/-ийг үүсгэн байгуулсан ба байгууллага хэд хэдэн салбар,щт, туслах багш нартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь Морин хуур хөгжмийг Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуур, нотны программ зэрэг мэргэшүүлэх хичээлүүдтэй уялдуулан, мэргэжлийн түвшинд чанартай зааж сургадгаараа бусдаас ялгагдах онцлогтой юм. Манай төв хөгжмийн сургалтын төвийн жишгийг тогтоож, цаашлаад хөгжмийн академи болох зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 20 орчим жилийн турш хөгжмийн боловсролын төлөө, тэр дундаа Р.Батбаяр багшаасаа өвлөн авсан төгөлдөр хуураар хөгжимдөх болон Морин хуураар хөгжимдөх арга барилыг СТА маниар Ч.Баатархүү багшаасаа өвлөн авч, түгээн дэлгэрүүлэх үйлст тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Морин хуур хөгжим нь Монгол угсаатны зан үйл, ёс заншилтай хэрхэн холбогддог талаар судалгаа хийж, түүнийхээ мөрөөр уйгагүй үр бүтээлтэй ажилласаар ирсэн.

АЖЛЫН ТУРШЛАГА

Өмнөговь аймгийн Ханхонгор суман дахь Мэргэжлийн сургалттай Чандмань цогцолборт Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуурын багшаар ажлын гараагаа эхэлснээс хойш Нийслэлийн СӨБ, ЕБС, МУБИС гэх мэт олон байгууллагуудад багшаар ажилласан.
“Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийг үүсгэн байгуулагч /багш/, “Морин хуураа тоглож сурцгаая” төслийн удирдагч, Монголын морин хуурын багш нарын холбооны ТУЗ-ын гишүүн, Их Монгол Язгууртан ИНБ-ын үндэсний онолын Дэмч багш зэрэг нийхэм рүү чиглэсэн олон талт үйлийг мөрлөж байна. Үндэсний төслийн удирдлагын хүрээлэнд өв соёл морин хуурын судлаач, 

1997 оноос Эрдэнэт хотноо Хурмаст, Хүрд, The color`s зэрэг хамтлагуудад дуучин

2002 - 2004 онуудад Өмнөговь аймгийн Хан-хонгор суман дахь мэргэжлийн сургалттай Чандмань цогцолбор сургуульд ерөнхий төгөлдөр хуур, морин хуур, хөгжмийн онол, соноршуулгын багш

2004 - 2009 СХД - ийн “Ирээдүйн эгшиглэн” морин хуурын чуулгын удирдаач

2009 - 2016 ЧД - ийн Хүннү аялгуу морин хуурын чуулгын удирдаач

2016 оноос эхлэн ХУД дахь “Хүннү аялгуу” морин хуурын сургалтын төвийн захирал

2021 оноос Их Монгол Язгууртан ИНБ-ийн гишүүн, Алтан Дээд ГэрИЭ-ний үндэсний онлын дэмч багш зэрэгтэй. Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Өв соёлын судлаач.

ОЛОН НИЙТИЙН АЖИЛ

2000 - 2004 Соёлын колледжийн дотуур байрны оюутны зөвлөлийн дарга

2000 - 2004 Соёлын колледжийн оюутны зөвлөлийн дэд дарга

2012 - Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн

2014 - Нийслэлийн сургагч багш

АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан морин хуурын тоглолтонд СХД-ийн морин хуурч уртын дуучдыг бэлтгэсэн багш

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын хүндэтгэлийн тоглолтонд 800 морин хуурчдын бүрэлдэхүүнд 50 суралцагч оролцуулав.

2010 Төв аймгийн Угтаал цайдам сумын 90 жилийн ойн концертын найруулагч

https://www.facebook.com/tsedenbaljir.altankhuyag
https://www.facebook.com/HunnuMusic/

Морин хуураа тоглож сурцгаая

Эрхэм зорилго: Монгол орны бүхий л сум багт, цаашлаад Монгол туургатны хэмжээнд үйл ажиллагаа явуулах, морин хуураар дамжуулан үндэсний зан үйл, ёс заншил, язгуур урлагийн олон төрлүүдийг өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх, сурталчилхад бидний эрхэм зорилго оршино.