“Индиго” хүүхдийн цогц хөгжлийн төв нь Баасан, Бямба гарагийг “Шатар, даам сонирхогч хүүхдүүдийн өдөр” болгон зарлалаа
13 жил, 1 сар өмнө

Бямба гараг бүр СБД-ийн 12 жилийн Юнескогийн нэрэмжит 31-р сургуулийн 5б ангийн сурагч, тус сургуулийн хоёр удаагийн шатрын аварга /хоёр, гуравдугаар ангидаа сургуулийнхаа зургаа, долдугаар ангийн сурагчдыг хожиж аварга болж байсан/ , Монголын хүүхдийн ордны шатрын дугуйлангийн сурагчдын дунд болсон тэмцээний хоёрдугаар байрын эзэн Б.Төгөлдөр “Индиго” төв дээр хүрэлцэн ирж шатар сонирхогч хүүхдүүдэд шатар, даам зааж өгч байхаар боллоо.  Тус өдөр шатар, даам тоглож оюун ухаанаа хурцлахыг хүссэн 5-13 насны хүүхдүүд өглөөний 10  цагаас өдрийн 1 цаг хүртэл найзуудтайгаа тоглож, өөрийгөө хөгжүүлэх боломжтой боллоо. Сонирхсон хүүхдүүд 8817-7575 дугаарын утсаар бүртгүүлээрэй.