Эрдэнэ
11 жил өмнө

Шударга үнэнг л хэлж амьдарна

Шувуу шиг тэнгэр өөд тэмүүлж амьдарна

Цаасанд би дарагдахгүй амьдарна

Цаг хугацааг хайрлаж амьдарна...

 

Энэ амьдралаас нэг л зүйлийг асууна

Энэ амьдралаас нэг л зүйлийг эрнэ

Энэ амьдралаас нэг л зүйлийг хүснэ

Эргэх хорвоод ирсний учраа л олно...

Тэр цагт юмс зогсоно....

Сульдан сөгдөн унахад

Сохор мэт санагдана

Орчлон хорвоог гэрэлгүй хэмээх

Олиггүй бодолд автахуйяа

Онцгой нэгнийг хайн бүдчинэ

Утас дуугарлаа....

Анхны яргуй цухуйх мэт

Анхны бороо орох шиг

Анхны цасан хаялах шиг

Аялгуулаг шинээр цэцэглэсээр байхуй

Аав ээжийн төгс хайр...

Хаана явна ирэх болжийнуу гэх

Хайрын 4 үг харанхуйг нугачина

Хорвоог бэлэглэсэн ээжийн минь хоолой

Хосгүй эрхэмийн тэр л өнгө

Эрээд эрээд байсан эрдэнэ ээжий минь

Сураад сураглаад байсан сайхан бүхэн минь

Эрдэнээ би олчихсон болохоор

Энэхэн орчлонд дахиад сөгдөхгүй

Сөрж бүгдийг давахын хүч нь

Сүүн сэтгэлт бурхан минь билээ... 

                                                                                                                                                                                2012 он