ШИНЭЭР МАРКЕТИНГЖУУЛНА АЯН (2013 он)
11 жил, 2 сар өмнө

Шинээр маркетингжуулна аян нь үндэсний үйлдвэрлэгчид болон үндэсний компаниудын маркетингийн бодлогод шинэчлэлт хийж, шинэ үеийн технологийг ашиглуулж гадаад зах зээлрүү чиглэсэн маркетингийг арга туршлагыг олгоход чиглэн ажиллаж байна. Аяны хүрээнд Талх чихэр, Алтай кашмир, Гоёо, Хан бүргэдэй, Глобал бридж, Эвэридэй интернайшнл зэрэг компаниудтай хамтран ажиллаа.

Жишээ нь "Талх чихэр" компанийн хамт олонд дараах зөвлөгөөг өглөө. Хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа талх, гурилан бүтээгдэхүүн бол хүний амьдралын өдөр тутмын л хэрэглээ. Тиймээс хэрэглэгчиддээ илүү ойр байж цахим орчныг идэвхитэй ашиглах хэрэгтэй юм. За бас хэрэглэгчийг реклам сурталчилгаагаар залхаалгүйгээр хүнд хэрэгтэй юм хийж маркетингаа хийвэл их сайн байна. ТаЧи зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний дизайн болон амт чанар нь таалагддаг. Бусад жигнэмэг, чихэр зэргийнхээ дизайныг үнэхээр сайжруулах хэрэгтэй харагдаж байна. Тэгэхгүй бол нэг л халтар харагдаад байна. Бидний өгсөн зөвлөгөөг ашиглаж шинэ үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчидтэй харилцаж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж ажилладаг учир бүх талаар хамтран ажиллахад татгалзах зүйлгүй.

Компаниуд сошиаль медиагаас зугтах хандлага байдаг. Танай брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хүмүүс юу ярьж байгаа та мэдэхийг хүсэхгүй байна гэж үү. Таныг байсан байгаагүй хэрэглэгчид өөрсдиййн хүссэнээр нь санал сэтгэгдэлээ солилцсоор л байх болно. Тиймээс цахим орон зайд эртхэн шиг л өөрсдийн орон зайг эзэлж хэрэглэгчидтэйгээ харилцах нь чухал юм.

Зөвлөгөөний аяны цуврал видео зөвлөгөөг эндээс үзээрэй.