Цэс Хайрхан үйлдвэрийн Оргилуун дарс, ликёр, дарс, чацарганы бүтээгдэхүүн
4 жил, 3 сар өмнө

Монгол Улсын шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа эрхлэхдээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дэлхийн стандартад нийцсэн  бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр ирсэн билээ. AUREUS, BROD KVASS, CHOCO, CREMA, DOSE, GOO MARAL брэндийн оргилуун дарс, ликёр, улаан, цагаан дарс, шар айраг, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмол хангах үүднээс европын орчин үеийн тоног төхөөрөмж, чанартай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж ирсэн нь бидний үйл ажиллагаа тасралтгүй өргөжин, тогтвортой хөгжиж байгаагийн  үндэс суурь юм.

2016 онд манай компани нь дарс исгэлт, үйлдвэрлэл, боловсруулалтынхаа хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд бид удирдлагын тогтолцооны ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Манай бүтээгдэхүүнүүдийн үндсэн орцын нэг болох чацаргана жимсээр хийсэн амин дэмээр баялаг амны цангаа тайлах ундаа, эм эмчилгээний ач тустай чацаргана тосоо Япон болон Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлж чадсанаар энэхүү жимсний ашиг тусыг дэлхийд таниулахаас гадна Монгол улсад орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсандаа бидний зүгээс баяртай байдаг.

Манай бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон хүнсний үзэсгэлэнгүүдээс удаа дараалан шагнал хүртэж байсан ба 2011 онд АНУ-ын Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгээс хүрэл медаль, 2015 онд Япон улсад зохиогдсон олон улсын хүнсний үзэсгэлэнгээс өндөр үнэлгээг авч чадсанаар дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргах томоохон боломж, үүд хаалга бидэнд нээгдсэн. Аureus Gold чацарганын оргилуун дарс 2017 оны МҮХАҮТ-ийн  "Топ"  бүтээгдэхүүний шагналыг хүртсэн.


http://tsk-winery.com/