ЦАГААН САРААР МОНГОЛОО ДЭМЖИЖ ХЯМРАЛЫГ ХЯМРААЦГААЯ. СОЁОЛЖ 2 сарын 12- 26
7 жил, 1 сар өмнө

БҮХ МОНГОЛ БАРАА НЭГ ДООР ТӨВЛӨРЛӨӨ.
Цагаан сарын хямдрал СОЁОЛЖ төвд 2017 оны 2 сарын 12- 26
#МОНГОЛООДЭМЖЬЕ #БүтээлчМонгол

Сар шинийн баяраар Улс орон даяар Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байгааг ажил хэрэг болгож "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" уриан дор Үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчидийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь худалдаалах "Монголд үйлдвэрлэв 2017" цагаан сарын үзэсгэлэн худалдаа нарны зам дагуух Соёолж төвд 2017 оны 2 сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах болсон баяртай мэдээг дуулгая.

Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын тул Соёолж төв өөрийн үзэсгэлэн талбайг шинэчлэн засч 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гаднаа 150 машины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн.

Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах юм.

Нийслэлчүүдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяныг бодитоор ажил хэрэг болгож байгаа үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидад талархал илэрхийлье.

Үндэсний үйлдвэрлэлээ үйлдвэрийн үнээр нь худалдан авцгаая. Монголд үйлдвэрлэв 2017 үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидтай 99007003, 96202016 утсаар холбоо барих боломжтой.