Ууланд авирах аялалын дүрэм зөвлөмж
3 жил, 3 сар өмнө

Уулын аялал буюу ууланд авирах аялал нь адал явдалт аялалын төрөлд багтдаг ба энэ аялалыг зохион байгуулахад нас хүйсэнд хязгаар тавьдаг.Уулын аялал нь адал явдалтай, эрсдэлтэй,хүч тамир авхаалж самбаа шаардасан аялал учир хэт өндөх настай хүмүүс ,хүүхдүүд, зүрх судас даралт ихтэй хүмүүст тохиромжгүй аялал юм.Уулын аялалд хэт олон хүн оролцдоггүй ба байгаль орчныг сүйтгэх талаар гайгүй ч байгалийн бүс бүслүүрийн онцлог шинж ,унаган төрхөө хадгалсан байдал зэргийг нь харгалзан үзэж улсын тусгай хамгаалалтанд авдаг байна.Уулын аялалыг зохион байгуулахад ба ууланд авирахад доорх зүйлсийг сайн хангасан байх хэрэгтэй.үүнд

1.   Аюулгүй байдлыг сайн хангах талаар тэдлэгтэй мэдээлэлтэй байх

2.   Ууланд авирахад ихээхэн туршлагатай газарчин хэрэгтэй

3.   Тусгай зориулалтын зам жимээр аялах

4.   Олс бэхэлгээ, зориулалтын хувцас,луужин, гутал цүнх,нүдний шил,гэх мэт зүйлийг сайтар бэлтгэсэн баих/өвлийн улиралд дулаан хувцас,гутал малгай нүдний шил/

5.   Хоол хүнс, эм тариаг сайтар бэлтгэх/жишээ нь өндөр ууланд авирахад хүний зүрх судас ба даралтанд өөрчлөлт ордог тул шаардлагатай эм тариаг сайтар бэлтгэж авч явах/гэх мэт бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байдаг байна.

Уулын аялалын дүрэм

1.   Хад асга цуулах,цохих хориотой

2.   Хог хаягдлыг хаяхгүй байх

3.   Хад хясаа,уулын оройд тусгай зориулалтын зам жимээр явах

4.   Түлш бэлтгэхэд мод хугалахгүй унасан мод мочир түүж бэлтгэх

5.   Гал түймэр тавихгүй байх,урьдчилан сэргийлэх

6.   Байгаль орчин хариуцсан газраас тусгай зөвшөөрөл авах

7.   Ургамалын нөмрөг,ан амьтан зэрэг биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсэгт хор хөнөөл учруулахгүй байх

8.   ТХГН –ын тогтоосон хууль дүрмийг зөрчвөл торгох зэрэг дүрэмтэй байдаг байна.

Ашигласан ном:аялал жуулчлалын рекраци