ТЭНГЭРИЙН СҮМ- ЭХ ОРОН уран бүтээлийн тайлан тоглолт (2014 он)
10 жил, 2 сар өмнө

Энэхүү төслөөр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хэмээн цоллогдож, нийгмээс гадуурхагдан шоовдогдсон мэт амьдардаг хүмүүст урам зориг өгөх, тэдгээр хүмүүс бол нийгэмд хэрэггүй хүмүүс биш бидний адил үндэсний баялаг болсон бүтээлч хүмүүс юм шүү, тэдэндээ хийж бүтээх боломж олгоорой гэсэн мессежийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байсан юм.

БЭЛТГЭЛ АЖЛУУД


Сайн байна уу. Эрхэмсэг монгол хүн таны амгаланг айлтгая.

Ганболдын Баяр миний бие өөрийн багахан бүтээлээ ард түмэндээ хүргэж, уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэгддэг ч гэсэн хүн болж төрснийхөө хэргийг бүтээж, өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж бүтээгээрэй гэж бусдыгаа уриалан дуудахаар зориглосон билээ. Элэг зүрх хүртэл солиод байхад булчин сольдог эмчилгээ байж л таараа. Өөрийгөө дайчилж, та бүхнийхээ дэм, тоглолтын орлогоороо гадагшаа явж эмчлүүлж хөл дээрээ босохсон гэсэн их хүслийнхээ эцсийг үзье гэсэн бас нэгэн бодлоор жигүүр хийлээ.

Миний энэ тоглолт бол ганцхан миний тоглолт биш эх орныхоо унаган байгалийг онгон дагшинаар хайрлан хамгаахын төлөө зохилох зүрхтэй хүн бүхний тоглолт байх болно. Даяаршилын салхинаас хэл соёл, үнэ цэнтэй бүхнээ авч үлдэхийг яруу найргийн хэлээр уриалан дуудсан тоглолт байх болно. Тэнгэрт тэтгэгдсэн суу билэгт монгол ард түмэн минь бид сэрэх цаг болсон, оюун ухаанаа хөвчилж, бүсээ чангалах цаг ирсэн.

Та бүхэн миний өчүүхэн сэтгэлийн илэрхийлэл болох ТЭНГЭРИЙН СҮМ уран бүтээлийн тайлан тоглолтыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Гүнээ хүндэтгэсэн

__________________________ Ганболдын БАЯР

Алтан өд шагналт, МЗЭ-ийн гишүүн

Бүтээлч Монгол нэгдэлийн гишүүн



ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ГАНБОЛДЫН БАЯРЫН НАМТАР УРАН БҮТЭЭЛ

Ганболдын Баяр нь 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2004 оноос уран бүтээлийн гараа эхэлсэн. 3-р ангид байхдаа өвчин нь хүндэрч булчингийн сулралтай болсны улмаас байнгийн суунга болсон хэдий ч амьдралын яруу сайхан бүхнийг дуулсан яруусахуйн дууч болж чадсан билээ. 2006 онд "Би хэмээх" шүлгийн түүвэр, 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" шүлгийн түүвэр, 2010 онд "Азиза" шүлгийн түүвэр, 2013 онд "Танихгүй цэцгийн үр" яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

2010, 2011 онд Хангай цом яруу найргийн наадмын тэргүүн байр, 2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр, 2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр, 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэргүүн байр, 2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал тус тус хүртсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.

Мөн МУАЖ Д.Самбуу, Ард түмний гавъяат Н.Төмөрхуяг, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Ноён Бондгор, Э.Төрмандах, Ж.Эрдэнэдалай, Идэржавхлан, Б.Буянжаргал зэрэг дуучидтай хамтран хорь гаруй дууны уран бүтээл хийсэн.

Өөртөө байгаа гэрэл гэгээг бусдад түгээж, байгаль болоод аливаа зүйлсийг туйлын гоо сайхнаар харж амьдралыг утга учиртай туулахын тулд л би шүлэг бичдэг.

Ном бүтээл

2006 онд "Би" шүлгийн түүвэр,

2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" шүлгийн түүвэр,

2010 онд "Азиза" шүлгийн түүвэр,

2013 онд "Танихгүй цэцгийн үр" яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

Шагнал

2014 онд Алтан өд шагнал

2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр.

2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэгүүн байр

2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр

2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр

2010, 2011 онд Хангайн цом яруу найргийн наадмын тэргүүн байр

Дууны уран бүтээл

  1. МИНИЙ ААВЫН ЦАГААН ОВОО | МУГЖ С.Жавхлан | Үг Г.Баяр, Ая УГЗ Т.Сэр- Од
  2. ШИВЭРТИЙН ЦЭНХЭР ОВОО | МУАЖ Д.Самбуу | Үг Г.Баяр, Ая М.Булган
  3. ТЭРХИЙН ЦАГААН НУУР | Дуучин Д.Пүрэвдагва | Үг Г.Баяр, Ая Цэн.Эрдэнэбат
  4. ХУРМАСТЫН ХҮЛЭГ | МУГЖ Г.Батбаяр | Үг Г.Баяр, Ая Р.Ганбат
  5. ЭНХРИЙ | МУСТА Х.Батмэнд | Үг Г Баяр, Ая Цэн.Эрдэнэбат
  6. НҮДЭНГОО | МУСТА Б.Буянжаргал | Үг Г.Баяр, Ая О.Эрдэнэбат
  7. НЭГ Л ӨӨР ХАЙР | Дуучин Жамух | Үг Г.Баяр, Ая Ц.Дашзэвэг
  8. ТУНСАГ ГОО АМРАГ | МУСТА Ч.Мөнхжаргал | Үг Г.Баяр, Ая Ч.Мөнхжаргал
  9. ЗҮҮДЭНГОО | Дуучин Б.Баяр- Отгон | Үг Г.Баяр, Ая О.Эрдэнэбат
  10. УУШНАА | Ард түмний гавъяат Н.Төмөрхуяг | Үг Г.Баяр, Ая Н.Төмөрхуяг
  11. БУРХАН ЗАЛУУ НАС | МУГЖ Ч.Бат- Эрдэнэ | Үг Г.Баяр, Ая Ц.Дашзэвэг
  12. ДҮҮ МИНЬ 2012 шилдэг хит дуу | МУСТА Ноён Бондгор | Үг Г.Баяр, Ая Ч.Төгсбаяр
  13. АХДАА БИЧСЭН ЗАХИДАЛ | МУСТА Э.Төрмандах | Үг Г.Баяр, Ая Д.Сүхбаатар
  14. АМЖИЛТ ХҮСЬЕ | МУСТА Ноён Бондгор | Үг Г.Баяр, С.Жавхлан, Ая Б.Пүрэвсүрэн
  15. ӨР ЗӨӨЛӨН ИЖИЙ | Дуучин Ж.Эрдэнэдалай | Үг Г.Баяр, Ая О.Эрдэнэбат
  16. НАРНЫ СҮҮТЭЙ СЭТГЭЛ | Дуучин Б.Октябрь | Үг Г.Баяр, Ая А.Дэчинлхүндэв


ТОГЛОЛТЫН БИЧЛЭГ

ТОГЛОЛТЫН ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ


ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

ЯРУ НЭГДЭЛ


ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Залуу зохиолчдын нэгдэл


ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

Монголын Зохиолчдын Эвлэл

Архангай аймгийн нутгийн зөвлөл

“Гайхамшигт амьдрал” сэтгүүл

Уран зохиолын БиШүБи төв

Пролайн студи

УРАН БҮТЭЭЛҮҮД


ТЭНГЭРИЙН СҮМ- ЭХ ОРОН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл