Соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжих төслийн гарын авлага, төсөл боловсруулах арга зүй
3 жил, 12 сар өмнө

ТАНИЛЦУУЛГА

СОЁЛЫН ОЛОН ТӨРЛИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН САН

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сан юм. Сангийн үндсэн зорилго нь соёлын янз бүрийн бараа, үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээх түүнд нэвтрэх боломжийг бэхжүүлэх замаар 2005 оны Конвенцийн хэрэгжилт болон хөгжиж буй орнуудын соёлын салбарын эрчимтэй өсөлтийг дэмжих зорилготой.

Ерөнхий зорилгын хүрээнд, тус сан 4 үндсэн чиглэлээр дунд хугацааны төсөлд хөрөнгө оруулалт хийдэг. Үүнд:

  • 1) Соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий соёлын салбарт бүтцийн өөрчлөлтөд чиглэсэн засаглалын тогтвортой систем бий болгох;
  • 2) Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөд чиглэсэн соёлын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг илүү тэнцвэржүүлэх, дэлхийн Өмнөд бүсийн уран бүтээлчид, соёлын мэргэжилтнүүдийн олон улсын тавцан дахь уян хатан байдлыг нэмэгдүүлэх;
  • 3) Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжилд  оруулж буй  хувь нэмэр, үнэ цэнэ, боломжийг үндэсний хөгжлийн төлөвлөлтийг боловсруулсан эрх бүхий байгууллагуудад тодорхой нотлон харуулах;
  • 4) Соёлын орчин дахь жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлд илүү хүртээмжтэй, тэгш оролцох боломжийг нотлон харуулах зэрэг болно.

Тус сан зорилт бүрээс сангийн эрхэм зорилгыг биелүүлэхэд хамгийн чухал гэсэн хоёроос гурван үр дүнг тодорхойлсон. Иймд санхүүжилт авсан бүх төслүүд эдгээр үр дүнг дэмжиж хөрөнгө оруулах ёстой. Хавсралт 1-т үзүүлэв.

Сангаас боловсруулсан үр дүнгүүдтэй уялдаж нийцэх нь төсөл амжилттай сонгогдох үндэс болно. Тэдгээр үр дүнг Хавсралт 1 болон “Санд оруулах хувь нэмэр” хэсгээс үз.

Өмнөх санхүүжилт авсан төслүүд: 

  • Үндэсний соёлын бодлогын шинэчлэл, зах зээлийн зохицуулалт хийсэн;
  • Соёлын бодлогыг хөгжүүлэх салбар дундын болон яам хоорондын хороо байгуулсан;
  • Бодлого боловсруулахад иргэний нийгмийг татан оролцуулсан;
  • Соёлын бодлогыг хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө боловсруулсан;
  • Орон нутгийн болон үндэсний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлсэн;
  • Соёлын үйлдвэрлэлийн хөгжилд оруулж буй нийгэм, эдийн засгийн хувь нэмрийг дүрслэн харуулах, хэмжилзүйн ажлыг хийж гүйцэтгэсэн;
  • Орон нутгийн бизнес хөгжлийн чадавхийг бэхжүүлж, соёлын чиглэлийн гарааны бизнесийг дэмжсэн;
  • Соёлын салбарын шинэ бизнес моделуудыг гаргаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийг (МХХТ) ашиглалтыг сурталчлан дэмжсэн;
  • Мэргэжлийн нетворкуудыг бэхжүүлж, шинэлэг түншлэлийг дэмжиж ажилласан;
  • Жендэрийн тэгш байдлыг хангах, Хойд-Өмнөд-Өмнөд бүсийн хамтын ажиллагаа, соёлын салбарт залуучууд болон бусад тусгаарлагдсан нийгмийн бүлгүүдийн оролцоог дэмжсэн.

Дараах төрлийн төсөлд санхүүжилт олгохгүй. Үүнд:

  • Соёлын болон урлагийн бүтээл үйлдвэрлэх, арга хэмжээ зохиохтой холбоотой төслүүд
  • Биет бус соёлын өвийг хамгаалахтай холбоотой төсөл (Биет бус соёлын өвийг хамгаалах сан-г үз)
  • Биет соёлын өвтэй холбоотой төслүүд (жишээ нь Дэлхийн өвийн дурсгалууд) (Дэлхийн Соёлын Өвийн Сан-г үз)
  • Төсвийн алдагдлыг нөхөх, өр төлбөрийг төлөх, хүү төлөхөд чиглэсэн төслүүд
  • Эргэлтийн зардлаар байнгын үйл ажиллагаа явуулдаг төслүүд
  • Байнгын ажлын орон тоо болон/эсвэл тоног төхөөрөмж санхүүжүүлэх, зөвхөн материаллаг барилга байгууламж барих, түүнийг сэргээн засварлах төсөл
  • Ерөнхий боловсролын сургуулийн орчинд чиглэсэн төсөл
  • Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүд
  • Хувь хүний тэтгэлэг эсвэл буцалтгүй тусламж болоход чиглэсэн төслүүд 

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ

Төслийн ерөнхий бүтэц нь үндсэн зорилго, хүрэх үр дүн/гүйцэтгэл, үндсэн үйл ажиллагаа, төсөв, ажилчид болон гэрээт ажилчдын тодорхойлолт зэргийг багтаасан төслийн саналын үндсэн мэдээллийг агуулна. Шүүгчид оролцогчдын хүсэлтийг боловсруулахдаа юун түрүүнд Төслийн ерөнхий загварын excel файлаас төслийн үндсэн агуулга, алсын хараатай бүрэн танилцана.

Excel файлыг Application Form-н 3-р хэсэгт upload хийнэ. Оруулаагүй тохиолдолд таны бүртгэл хүчингүйд тооцогдоно.

Төслийн ерөнхий танилцуулга еxcel файл нь зургаан (6) хэсгээс бүрдэнэ:

  1. 1. Зорилго
  2. 2. Үр дүн/Гүйцэтгэл
  3. 3. Үндсэн үйл ажиллагаа
  4. 4. Төсөв
  5. 5. Баг
  6. 6. Дүгнэлт

1. ЗОРИЛГО

Хүснэгтэд төслийн Үндсэн зорилгоос хамгийн ихдээ дөрөв (4)-ийг бичнэ. Гол зорилгоо тодорхойлж 50-150 үгэнд багтаан бичнэ.

ЗОРИЛГО > Зорилго бол хамгийн чухал хэсэг бөгөөд үүнд та хэрэгжүүлэх үйл ажиллагаагаараа дамжуулан ямар үр дүнд хүрэх, ямар хүлээлттэй байгаагаа тодорхойлно. Төслийн зорилго нь тодорхой асуудлыг авч үзэн, төслийг хэрэгжүүлснээр түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай шууд үр дүнг хэлнэ. Төсөл хэрэгжих хугацаа хоёр (2) жил тул хэт их амбицтай, хэт олон зорилго тавихгүй байхыг анхаарна уу.

Зорилго тус бүр үр дүн/гүйцэтгэл гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд энэ хэсгэт илүү практик арга замыг дурдаж өгнө. Төслийн хүрээнд ямар үр дүнд хүрэхээр найдаж байгаа, төсөл бүрэн хэрэгжсэний дараах урт хугацааны үр ашиг, нөлөөг заавал оруулах. Жишээлбэл, соёлын бодлого болон засаглалын хоорондох тэгш байдал, хамрах хүрээ, чанарыг сайжруулах сургалт зохион байгуулах замаар соёлын бодлогын шийдвэр гаргагчдын суурь мэдлэг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн зорилго байж болно. Энэ нь олж авсан мэдлэг, чадвараа практикт ашиглах зэрэг үр дүнг бий болгох юм.

Төслийн урт хугацааны үр ашгийг online Application Form-н 5.1-т оруулна.

2. ЗОРИЛТОТ ҮР ДҮН / ГҮЙЦЭТГЭЛ

Төсөл хэрэгжүүлэхэд төслийн саналдаа тусгасан хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлт мөн тэдгээрийг баталгаажуулах хэрэгсэл нь төслийн үйл ажиллагааг хянах, зохицуулахад чухал ач холбогдолтой. Зорилго тус бүрт хамгийн ихдээ дөрвөн (4) Зорилтот үр дүн/Гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн хамт жагсааж бичих ба эдгээр нь төслийн амжилттай хэрэгжсэн эсэхийг хэмжих үндсэн шалгуур болно. (50-150 үгэнд багтаан бичнэ) 

ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ ҮР ДҮН БА/БУЮУ ГҮЙЦЭТГЭЛ> Зорилтот үр дүн гэдэг нь төслийн үр дүнд бий болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Төслийн эцсийн үр дүнгээс шалтгаалж бага зэрэг өөрчлөгдөж болно. Эдгээр нь биет ба биет бус хэлбэрт байж болно. Тухайлбал, компанит ажил, сургалтын үр дүнд бий болсон ур чадвар, хурал зохион байгуулах, бүтээсэн болон хөгжүүлсэн сүлжээ нетворк зэрэг байж болно.

Учир нь төслийн амжилттай хэрэгжсэн эсэх нь зорилгодоо хэрхэн хүрснээр тодорхойлогдох ба 12-24 сарын хугацаанд явагдах ёстой. Анхаарах: Зорилт тус бүр зорилгод хүрэх загвар болох төдийгүй тухайн зорилготойгоо маш тодорхой уялдаатай байхыг анхаарна уу.

Иймд тодорхой үр дүнг боловсруулахдаа хэтийн зорилгодоо хүрсэн эсэхээ хэрхэн хэмжихээ тодорхойлох хэрэгтэй. Зорилт бүрийг, түүнээс гарах үр дүн ба/буюу хүргэх тодорхой зүйлсийг жагсаана: Зорилт бүр хоорондоо тодорхой хамааралтай, түүнд хүрэх гарцууд ч тодорхой боловсруулагдсан байх.

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ > Төслийн үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг хэмжихийн тулд шалгуур үзүүлэлтийг ашигладаг. Тухайлбал, зорилтот үр дүн хэр хэмжээнд хүрсэн, гүйцэтгэлээ амжилттай биелүүлсэн үү г.м. Жишээлбэл, Зорилтот үр дүн/Гүйцэтгэл дээр воркшоп ажил зохион байгуулах гэж бичье. Тэгвэл тухайн воркшопд оролцогчдод чиглэсэн сурталчилгаа, promotional work хийнэ. Тэгэхээр индикатор буюу шалгуур үзүүлэлт хэсэгт зорилтот бүлгийн оролцогчдын тоо, нас хүйс зэргийг бичнэ гэсэн үг. Шалгуур үзүүлэлт бүрийг чанарын болон тоон утгаар нь нарийвчлан тодорхойлж, хүйсээр нь ангилж, эсвэл залуучуудыг чадавхжуулахад оруулсан хувь нэмрийг тодорхой зааж өгөх ёстой.

БАТАЛГААЖУУЛАЛТ > Баталгаажуулалт нь хүрэх үр дүнг баталгаажуулах, хэмжих мэдээллийн эх сурвалжийг хэлнэ. Өмнөх жишээнд дурдсанчлан воркшоп хийнэ гэж үзэхэд үүнд бүртгүүлсэн хүмүүсийн бүртгэлийн формыг оруулна гэсэн үг.

3. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө (эхлэх, дуусах огноо), байршил, шууд болон шууд бус ашиг хүртэгчдийг тодорхойлохын тулд гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааны чиглэлийг жагсаан бичнэ.

Зорилтот үр дүн/Гүйцэтгэл тус бүрт харгалзах мэдээллийг бөглөнө (150 үгэнд багтаах).

Шаардлагатай тохиолдолд олон үйл ажиллагаа бичиж болно.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА > Үр дүнд хүрэхийн тулд нэг болон түүнээс дээш үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Үйл ажиллагаануудын дараалал, харилцан хамаарлыг нь харгалзаж үзэж хоорондоо уялдсан байхаар жагсааж бичнэ. Ингэхдээ дараах асуултыг ашиглаж болно.

  • Үйл ажиллагаануудыг хаана хэрэгжүүлэх вэ?
  • Юу хийх вэ?
  • Яаж хийх вэ, ямар арга барилыг хэрэглэх вэ?
  • Хэн ямар оролцоотой байх вэ?
  • Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ямар нөөц шаардлагатай вэ? Төслийн ерөнхий танилцуулгын “Төсөв” хэсэгт үйл ажиллагаа тус бүрийн зардлыг тусгаж өгнө.

Төслийн ерөнхий танилцуулгад зөвхөн Үндсэн үйл ажиллагааг дурдана. Бусад, жижиг үйл ажиллагаа энд үл хамаарна.

БАЙРШИЛ > Төслийн үйл ажиллагаа хээгжих газар байршлыг тодорхойлох (хороо, хот ба/эсвэл улс)

ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА (эхлэх болон дуусах огноо) > Үйл ажиллагаагаа явуулах хуанли буюу цагийн төлөвлөлт нь бүх дэлгэрэнгүй мэдээлэл, төсөл эхнээс нь дуустал хэрхэн зохицуулах тухай мэдээллийг агуулна. Online Application Form –н 2.3-т байгаачлан цагийн төлөвлөлтийг төслийн бүх үе шатыг хамруулж хийх ба үйл ажиллагааг нь дурдахгүйгээр аливаа цаг хугацаа төлөвлөхийг хориглоно.

Төслийн хэрэгжилтийн явцад энэхүү цагийн төлөвлөгөө нь төслийн зорилго, хүрэх үр дүнг төсөвтэйгээ зэрэг тулгаж, шалгаж явахад хэрэгтэй юм. Үйл ажиллагааны хэрэгжилт нь зорилтот үр дүн/гүйцэтгэл болон зорилгодоо хүрэхэд тусалж байна уу? Үйл ажиллагаа бүрт хуваарилагдсан нөөц хангалттай байна уу, тэр нь Төсөвт тусгагдсан эсэх?

Төсөл санхүүжилт авахаар батлагдсан тохиолдолд, нийт дүнгийн 50%-ийг төслийн эхний шатанд, 30%-ийг төсөл хэрэгжиж буй дунд шатанд, үлдсэн 20%-ийг бүх үйл ажиллагаа хийгдэж санхүүгийн тайлангаа өгсөний дараа хүлээн авах болохыг анхаарна уу. Ийм учраас, төслийн баг яаж мөнгө олох яаж зохицуулахаа бодож орлого зарлагын урсгалын сар бүрийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй. Шаардлагатай бол, үйл ажиллагааг хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрнө.

Төсөл хэрэгжих хугацаа 12-24 сар байна. 2021 оны 4-р сарын эхэнд төсөл эхэлсэн байх.

ҮР АШИГ ХҮРТЭГЧИД > Үр ашиг хүртэгчид нь төсөл хэрэгжсэнээр үр ашиг хүртэх хүмүүс (эсвэл бүлэг хүмүүс) юм. Ерөнхийдөө, төслийн явцад өөрсдийн оролцооноосоо шууд ашиг хүртэгчдийг хэлнэ. Үүнээс гадна, төсөлд идэвхигүй боловч алсын үр өгөөж өгөх шууд бус ашиг хүртэгчид бас байж болно.

Төслөө хэрэгжүүлэхдээ ашиг хүртэгч бүлэг тус бүрийн яагаад ашиг хүртэх шалтгааныг тодорхой зааж өгөх ёстой. Тухайлбал, "Иргэд", "хөгжимчид" болон "залуучууд" гэж бүлэглэх нь төслийн саналд тусгасан үр өгөөжийг хүргэхэд нарийн тодорхойлолт биш юм. Харин, газар хөдлөлт, хүн ам зүйн болон тоо дүнг тооцоолохдоо "залуучууд" гэхээсээ илүүтэй Каспийн хөндийд амьдардаг 13-16 насны 300 өсвөр насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст ур чадварыг ахиулах сургалт воркшоп хийснээр кино монтажлаж сурах гэсэн ашиг тус хүртэнэ гэж нарийвчилж өгнө.

Each beneficiary group must be clearly and precisely identified, in qualitative and/or quantitative terms, as well as disaggregated by gender and/or youth involvement, to the extent possible.

Төслийн ашиг хүртэгч бүлгийг тус бүрчлэн чанарын болон тоон утгаар нь нарийвчлан тодорхойлж, хүйсээр нь эсвэл залуучуудын оролцоогоор хэсэгчлэн ангилах.

4.  ТӨСӨВ

Энэ хэсэгт төслийн үйл ажиллагаа бүрт төсвийн задаргаа хийнэ. Санхүүжилтийн нийт дүн 100,000 ам доллараас хэтрэхгүй байхыг анхаарна уу. Өөрөөс мөнгө гаргахыг шаардахгүй ч энэ нь төслийн тогтвортой байдлыг хангах баталгаа гэж үзнэ.

Үйл ажиллагааны зураглал, төлөвлөлт нь төсөв боловсруулахтай нягт уялдаатай байдаг тул төсвийн тооцоог урьдчилан боловсруулна.

Багийн гишүүдтэйгээ сайтар хэлэлцэхийг зөвлөж байна.

Төсвийн хүснэгтийн баруун дээд буланд төсвийн нийт дүн автоматаар гарна.

Мөн UNESCO Төсөвт  тусгагдаагүй аливаа зардлыг хариуцахгүй болно.

ЗАРДЛЫН ТӨРӨЛ, АНГИЛАЛ > Төслийн ерөнхий бүтэц дэх 'Үндсэн үйл ажиллагаа' хэсэгт жагсаасан бүх үйл ажиллагаанаас зардал шаардлагатай бүх зүйлийг харна уу. Төсөл хэрэгжих явцад гарах бүх зардлыг нягтлан бодох бүртгэлээр аль болох нарийвчлан тооцох шаардлагатай. Төсөв гэдэг нь төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардлын тооцоо юм.

Зардлыг дараах байдлаар ангилан авч үзнэ:

Цалин/Үйлчилгээний төлбөр:

Баг – Энэ төрлийн зарлага нь төсөл хэрэгжүүлэх байгууллага, аж ахуй нэгжийн шууд болон тогтмол ажилладаг ажилтнуудад хамаарна. Төсөл дээр ажиллах бүх үндсэн ажилтнуудын жагсаалтыг гаргах. Хэрэв тухайн ажилтан төслийн бүх үйл ажиллагаанд оролцож ажиллаж байгаа бол "RELATED ACTIVITY" цэсийн доорх цэснээс 'БҮХ үйл ажиллагаа'  гэснийг сонгох. "DESCRIPTION" баганад товч тайлбар өгөх (жишээ нь, төслийн менежер, төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан, төслийн туслах ажилтан гэх мэт).

Гэрээт ажилтан – Энэ ангилалд өргөдөл гаргагч аж ахуйн нэгж/байгууллага нэг буюу түүнээс дээш тооны төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түр болон/эсвэл шууд бус байдлаар оролцдог зөвлөх, төслийн мэргэжилтэн ба/эсвэл туслан гүйцэтгэгч орно. Хэрэв гэрээт ажилтан төслийн бүх үйл ажиллагаанд оролцож ажиллах бол 'RELATED ACTIVITY' цэсийн доорх цэсээс 'ALL ACTIVITIES' хэсгийг сонгох.

Аялалын зардал: Энэ ангилалд үндсэн ажилтан/гэрээт гүйцэтгэгчид/ашиг хүртэгчид/оролцогчдод хамаарах дотоодын/ОУ-ын аялал жуулчлалын зардал, хоолны зардал, визний төлбөр болон бусад холбогдох зардлууд орно.

Тоног төхөөрөмж, хангамжийн зардал: Энэ ангилалд тээврийн хэрэгслийн түрээс, аудио-визуал төхөөрөмж гэх мэт зардлууд орно.

Тээврийн хэрэгсэл худалдан авах эсвэл барилга байгууламж барих/түүнийг сэргээн засварлах зардал санхүүжилтэд хамаарахгүй.

'Тоног төхөөрөмж, хангамжийн' нэхэмжлэх шаардагдах бөгөөд үүнийг хавсаргаж явуулна. Эс бөгөөс үнэлгээ гаргахдаа тус зардлыг санхүүжилтийн дүнгээс хасаж тооцно.

Харилцаа холбоо: Төслийн санал доторх харилцаа холбооны стратеги, нийтлэл (засварлах, эх бэлтгэх, хэвлэх гэх мэт), хэвлэлийн бага хурал, сурталчилгааны үйл ажиллагаа, арга хэмжээ, зар сурталчилгаа гэх мэт бүхий л зардлыг багтаасан болно.

Бусад үйлчилгээний зардал: Үүнд сургалт, хурлын байр түрээслэх, тандалт судалгаа авах, орчуулга гэх мэт олон төрлийн үйлчилгээг багтаана. 

Банкны хураамж санхүүжилтэд үл хамаарна (жишээ нь: дансны суурь хураамж, захиргааны төлбөр, татвар, шилжүүлгийн хураамж г.м).

Өртөг зардал: Эдгээр нь төслийн ажлын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах зардал, тухайлбал оффис өрөө түрээслэх, шуудан, оффисын хэрэгсэл хангамж гэх мэт.

Өртөг зардал нь нийт төсөвийн 30% -аас хэтрэхгүй байх мөн ‘БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА’-нд хамаатай байх.

НЭГЖ ҮНЭЛГЭЭ (USD) > Бүхий л боломжит мэдээлэл/судалгаа/харьцуулалтыг ашиглан зардал тус бүрт нэгж өртгийн хэмжээг зааж өгнө. Жишээлбэл, та 1800 брошур хэвлэх шаардлагатай гэвэл 8 боодол цаас худалдан авах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд, 1 боодол цаасны үнийн дүнг бичиж оруулна уу.

НЭГЖ ТОО ХЭМЖЭЭ > Нэгж бүрийн тоог тодорхойл – хэрэгцээтэй орц бүрийн тоог гарга.  Дээрш жишээгээр бол, нэгж тоо хэмжээ нь 8 болно.   

НЭГЖ ТӨРӨЛ > Нэг хүнд ноогдох, өдөрт/долоо хоногт/сард/зүйл бүрт гэх мэт байна.

Үүнийг аль болох ил тод байлгах мөн хэрэгцээтэй бол нэгж төрлийг хавсруулахыг зөвлөж байна. Жишээлбэл, хэрэв та 5 өдрийн ажилд зориулж 10 экспертийг ажиллуулах бол нэг өдөрт ноогдох 10 ажлын хөлс тооцно гэсэн үг. Иймд нэгжийн төрөл нь нэг хүн/нэг өдөр болох юм.

НИЙТ ЗАРДАЛ (USD) > Зардал тус бүрийн нийт дүн нь "COST PER UNIT" болон "NUMBER UNITS" талбарт таны оруулсан дүнг үржүүлэн автоматаар тооцогдоно.

ШААРДЛАГАТАЙ ДҮН > Шаардлагатай үнийн дүнг тооцоол. Энэ хэсгийг хоосон орхиж болохгүй ба шаардлагатай үнийн дүн 0.00 ам доллар байсан ч байгаагаар нв заавал бөглөх. ‘AMOUNT FUNDED BY OTHER SOURCES’ буюу бусад эх сурвалжийн санхүүжилт нь та ‘ШААРДЛАГАТАЙ ДҮН’-г оруулсны дараа автоматаар ‘НИЙТ ЗАРДАЛ’-аас хасагдан тооцогдоно.

Тус сангаас гарч болох ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТийн дээд хязгаар 100,000 ам доллараас хэтрэхгүй байх. 

Төсвийн хүснэгтэд тусгагдсан IFCD-д хүсэлт гаргасан нийт дүн нь онлайн өргөдлийн маягтын 2.2-т заасан хэмжээтэй тохирч байх ёстой.

Төсөв”-н хүснэгтэд бичсэн, Сангаас шаардах санхүүжилтийн нийт үнийн дүн online Application Form-н 2.2 хэсэгт оруулах дүн хоёр таарч байх.

UNESCO зөвхөн USD-ээр тооцоо хийнэ. Тиймээс төсөл батлагдсан тохиолдолд санхүүжилтийг шилжүүлэх үед UNESCO ханшийн зөрүүг хариуцахгүй.

САНХҮҮГИЙН БУСАД ЭХ СУРВАЛЖ > Өөрийн байгууллагын санхүүжилт (self-funding) ба/буюу бусад ААН/байгууллага/донор (хамтран санхүүжүүлэгч)-ийг Зардалын баганад тусгаж өгнө. Бусад эх сурвалжаас авсан санхүүжилтийн дүн Aнийт дүнгээс Шаардлагатай дүн- хасах замаар автоматаар тооцоологдоно.

ХУВЬ НЭМЭРИЙН ТӨРӨЛ (өөрөө-/хамтарсан санхүүжилт болон бодит хувь нэмэр) > Хувь нэмэр бэлэн мөнгө эсвэл бодит хэлбэрээр байж болно. Бодит хувь нэмэр гэдэгт тухайн үнийн дүнтэй дүйцэхүйц мөнгөн бус хэлбэрийн бараа материал, үйлчилгээ зэрэг хувь нэмэр, хөрөнгө оруулалт багтана. Энэ талбарт, аль зардал нь өөрөө/хамтран санхүүжүүлж буйг тодорхойлж өгнө. Дараах төрлөөр тодорхойлж болно. Үүнд:

  • Өөрөө бэлэн мөнгөөр санхүүжүүлэх: төслийн санал ирүүлж буй байгууллага, ААН өөрөөсөө оруулж буй мөнгөн хувь нэмэр;
  • Өөрөө мөнгөн бусаар санхүүжүүлэх: төслийн санал ирүүлж буй байгууллага, ААН өөрөөсөө оруулж буй мөнгөн бус хөрөнгө оруулалт;
  • Хамтарсан бэлэн мөнгөний санхүүжилт: төслийн хамтрагч/донорын өгч буй мөнгөн хөрөнгө оруулалт;
  • Хамтарсан мөнгөн бус санхүүжилт: төслийн хамтрагч/донорын өгч буй мөнгөн бус хөрөнгө оруулалт.

ХАМТРАН САНХҮҮЖҮҮЛЭГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН НЭР > Хэрэв өмнөх хэсэгт мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хамтарсан санхүүжилт байгаа бро хамтрагч/донорын мэдээллийг бүрэн оруулна.

Энэ хэсэгт дурдсан бүх эх үүсвэр нь  online Application Form-н  2.9-н  Төслийн хамтрагч хэсэгт мөн дурдагдана.

ХАМТРАН САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨРӨЛ > Дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

  • Нам: Аливаа олон нийтийн болон засгийн эрх барих байгууллага/институц
  • ТББ: Төрийн бус байгууллага, ашгийн бус байгууллага
  • ОУТББ: Олон Улсын Төрийн бус Байгууллага
  • Хувийн хэвшил: хувийн хэвшлийн бүх төрлийн байгууллага (ашгийн төлөөх)
  • ЗГ хоорондын: Жишээ нь, НҮБ-ын тусгайлсан байгууллага/хөтөлбөр/сан эсвэл Европын Холбоо зэрэг Бүс нутгийн нэгдсэн байгууллага
  • Хувь хүн

ХАМТАРСАН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВ >

  • Боломжтой
  • Батлагдсан
  • Боломжтой болно

5. БАГ

Багийн хүснэгтийг бөглөх аргачлал:

  1. 1. Expenditure No.’ баганын баруун дээд буланд байгаа суман дээр дарж сонгонгуут автоматаар сонголт гарч ирнэ.
  2. 2. ‘Type of collaboration’ хэсэгт үндсэн ажилчид/гэрээт/туслан гүйцэтгэгч нар Төсөв бүлэгт оруулснаар чинь автоматаар гарч ирэх тул засвар оруулах бол Төсөв бүлэг рүү буцаж засварлах юмуу устгах боломжтойг анхаарна уу.
  3. 3. Бусад мэдээллийг шууд шивээд оруулна.

ҮНДСЭН АЖИЛТАН > Санхүүжилтийн шийдвэр нь төслийн ач холбогдол, техник эдийн засгийн үндэслэл, үзүүлэх үр нөлөөнөөс гадна түүнийг гүйцэтгэж буй багийн, байгууллагын чанар чансаа, ажлын түүх, өрсөлдөх чадвараар тодорхойлогдоно. Төслийн баг доторх хүн бүрийн үүрэг хариуцлагыг маш нарийн тодорхойлох ба тухайн ажлыг гүйцэтгэхэд тэр хүн юугаараа цорын ганц юм бэ, бусад гишүүдээс ялгаатай байдлыг нь гаргаж ирэх нь чухал. Багийн гишүүдийн ур чадварууд бие биенээ хэрхэн харилцан нөхөх вэ? Таны санал болгож буй ажлыг багийн тань гишүүн ямар онцгой ур чадвар, дадлага туршлага, нетворк сүлжээгээрээ бусдаас хамгийн сайн хийж чадах вэ?

Үүрэг хариуцлагын үүднээс, төсөлд шууд холбогдох ажилтан болон Удирдах Зөвлөлийн гишүүд ‘ҮНДСЭН АЖИЛТАН’ хэсэгт багтана.

ГЭРЭЭТ АЖИЛЧИД болон ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ > Гэрээт ажилчид гэдэгт туслан гүйцэтгэгч, зөвлөх, экспертүүдийг хамааруулах ба төсөлд гэрээгээр ажилладаг байнгын бус шууд бус оролцоотой ажилчдыг хэлнэ. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой төлөвлөсөн цагт тодорхой мэргэжлийн үйлчилгээ төлбөртэйгээр үзүүлдэг. Ихэнх тохиолдолд төслийг удирдан явуулж буй хүмүүст бүх мэргэжлийн мэдлэг чадвар дутагддаг тул гадны мэргэжилтнийг хөлсөлж авах хэрэг болдог.

Гүйцэтгэгч нь ихэвчлэн үйлчилгээний гэрээний дагуу төслийн удирдлагад боломжит үйлчилгээг санал болгодог. Туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэгч компанитай үйлчилгээ үзүүлэх тусдаа гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулагч талын ажилтныг туслан гүйцэтгэгч гэж үзэхгүй. Туслан гүйцэтгэгч нь гэрээт гүйцэтгэгчийн хийх боломжгүй ажлыг гүйцэтгэдэг ч энэ тохиолдолд Гэрээт гүйцэтгэгч өөрөө хариуцлага хүлээнэ. Нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч тал зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй бол эксперттэй гэрээ байгуулсан байх ёстой ба зөвлөхүүд өөрийн ноу-хау, мэргэжлийн ур чадвараа бүрэн дайчлах хэрэгтэй. Зөвлөх нь шаардлагатай мэргэжлийн чиглэлээр дагнасан байх албагүй.

Төслийг хэрэгжүүлэхэд оролцсон бүх гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх, шинжээчдийг энэ хүснэгтэд жагсаасан байх ёстой бөгөөд тус бүрийн хувьд дараахь мэдээллийг өгөх ёстой.

Төслийн хэрэгэжилтэд оролцогч бүх талууд буюу гэрээт ажилтан, туслан гүйцэтгэгч, зөвлөхүүд болон экспертүүдийг хүснэгтэд бүгдийг нь жагсааж бичих ба дор дурдсан мэдээллүүдийг бөглөх шаардлагатай:

  • Гэрээт ажилтан/туслан гүйцэтгэгч/ зөвлөх/экспертийн аливаа бизнес ба/буюу байгууллага болон улсад харьяалагдах иргэний харьяаллын бүрэн бүтэн байдал;
  • Ур чадвар/боловсрол/ажлын туршлага;
  • Оролцоо, үүрэг хариуцлага/гаргах үр дүнгийн жагсаалт

Төслийг хариуцагч/удирдлага нь төслөөс гадуурх бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай байгуулсан бүхий л гэрээг байгуулах, зохицуулах асуудлаар хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.

6. ДҮГНЭЛТ

Дүгнэлт нь төслийн бүтцийг тоймлон харуулах зорилготой. Зорилго, үр дүн, үйл ажиллагаа хэсэгт оруулсан мэдээллүүд автоматаар тооцоологдон гарч ирнэ.

Дүгнэлт хэсэг хоёр хуудаснаас бүрдэнэ. Эхнийх нь, зорилго бүрийг бүлэглэж, түүнд хүрэхэд шаардлагатай зорилтот үр дүнгүүдийг нэгтгэнэ. Хоёр дахь нь, зорилтот үр дүн тус бүрийг нэгтгэж түүнийг бүтээхэд шаардлагатай үйл ажиллагааг оруулсан байна.

Дүгнэлтэнд засвар оруулах бол, файлаа хадгалаад дахин нээж үзнэ үү.

Орчуулсан: Баярмагнайн Цэцэгбаяр (Бүтээлч Монгол нэгдэл)

2020 оны 4 сарын 16