Нэхээсгүй эдлэл- Ноос, ноосон эдлэл, эсгий үйлдвэрлэл
5 жил, 2 сар өмнө

"Нэхээсгүй Эдлэл”ХК нь 1989 онд Монгол Польшийн засгийн газрын хэлэлцээрээр Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд шаардагдах ноосыг угааж 100% чанарын шаардалага хангасан түүхий эдээр үйлдвэрлэлээ хангаж ирсэн. “Нэхээсгүй эдлэл” ХК үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн туршид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. "Нэхээсгүй эдлэл" ХК-ийн үйлдвэр нь зүүгээр шивэх технологи (needle punched nonwoven)-оор хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврөн түүхий эдийг боловсруулж, дотоод гадаадын хэрэглэгчдийн гэр ахуйн хэрэгцээг ханган цагаан, бор эсгий болон ус чийг даах чадвартай эко барилгын дулаалгын материал, гуталны дотор болон ул нимгэн фетро, шивмэл гэрийн эсгий, ноосон дүүргэгчтэй оёмол хонь, тэмээний ноосон хөнжил, оёмол зулхай, эсгий гудас зэрэг үйлдвэрлэгч Монгол улсын тэргүүлэгч үйлдвэрлэгч юм.

https://www.facebook.com/%D0%9...

БҮТЭЭГДЭХҮҮН

1. Цагаан эсгий2. Бор эсгий 3. Алаг фетр 4. Бор фетр 5. Цагаан фетр 6 Хөнжил 7. Эсгий гудас 8. Зулхай болон бусад бүтээгдэхүүнээ үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээр худалдаална.

Цагийн хуваарь: Даваа - Баасан: 08:30 - 17:30

Бямба, Ням: амарна 

Хаяг: Хан-уул дүүрэг, Нэхээсгүй эдлэл ХК өөрийн байр (АПУ, Capital House-н урд талд)

Утас: 11-342674, 9910-6476