Мөнх ногоон тал ХХК- Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, технологи нэвтрүүлэлт
4 жил, 3 сар өмнө

“Мөнх ногоон тал” ХХК нь 2003 онд Хөдөө аж ахуй, Байгаль орчны салбарын сүүлийн үеийн, шинэ шилдэг технологийг танилцуулах, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх зорилготойгоор байгуулагдснаас хойш 13 дахь хавартаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Зорилгынхоо хүрээнд Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг эх орондоо анх удаа танилцуулсан нь дэлхийн дулаарлын улмаас өөрчлөгдөж буй уур амьсгал цаг уурын эрхшээлд захирагдахгүйгээр бизнесээ эрхлэх боломжийн эхлэлийг тавьсан юм. Энэ хугацаанд бид манай орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон бараа материал, багаж, тоног төхөөрөмжүүдийнхээ нэр төрлийг олшруулж БНСУ-аас олон төрлийн хийц загварын өвөл, зуны хүлэмж, түүний дагалдах хэрэгсэл, мананцар болон дуслын усалгааны систем, хүнсний ногооны бага оврын техникийн иж бүрдэл, БНХАУ-аас тракторыг дагалдах хэрэгсэлүүдийн хамтаар, төрөл бүрийн гар багаж, хор шүршигч, усны насос, Шинэ Зеланд улсаас ноос боловсоруулах бага оврын төхөөрөмжүүд, АНУ-с зүлэг арчилгааны тоног төхөөрөмжүүд оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгож байна. Байгаль орчны салбарт, ялангуяа мод үржүүлгийн газруудын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, шинээр мод үржүүлгийн газар байгуулах (Оюу Толгой ХХК-ын 5 га МҮГ) ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Мөн 2008 оноос эхлэн Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөлтэй хамтран Говь цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах 1,000 гаран га ойн зурваст дуслын усалгааны системийг суурилуулан ашиглаж байгаа нь үр дүн сайтай байна. Сүүлийн жилүүдэд гүзээлзгэнэ тариалах аж ахуйнуудыг байгуулах (Наран ферм, Төв аймаг ферм, Долоон буудал ферм), гүзээлзгэнэ тариалах зориулалтын дулаалгатай, усалгаа бордоо, халаалтын бүрэн автомат систем бүхий 1,050м2 - 1,660м2 хүлэмжүүдүүдийг барьж байгуулж байна.

https://www.facebook.com/munkhnogoontal