МОНГОЛ ХҮН БҮТЭЭЖ БАЙНА | МОНГОЛ МӨРӨӨДӨЛ
5 жил, 1 сар өмнө

Хэрэглэгч биш БҮТЭЭГЧ УЛС болох цаг ирлээ. Хийж чадах бүхнээ өөрсдөө. Түүхий эдийн нөөц, хүний нөөц нь байвал үйлдвэрлэж бүтээж болно.

ENTERTAINMENT & CONTENT

  1. Ханс Зиммерийн “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжмийг Монголын дуучин Б.Уянга шуранхай симфони оркестртой хослон хүний сэтгэлийг гэгэлзүүлсэн гайхамшигт аялгуу одоог хүртэл хөгжмийн ертөнцийнхний анхаарлыг татсаар байна.
  2. Монгол залуус “ажил олдохгүй байна” гээд Солонгост ХАР АЖИЛ хийхээр дугаарлаж байхад Солонгосын Ханъ Иөн Хый Монголын Нууц Товчоогоор Чингис Хаан комик ном зохиож Монгол хүүхдүүдийг хүмүүжүүлэх БИЗНЕС ХИЙХЭЭР Монголын нислэгт зөрж суулаа
  3. Баянхонгорын хүүхдүүдийн Түйн голын хар чулуугаар хийсэн байгалийн хөгжмийн зэмсэг жуулчдын сонирхолыг маш ихээр татаж байна
  4. Ж.Сэнгэдоржийн найруулсан "Бодлын Хулгайч" МУСК анх удаагаа Лос Анжелос хотод зохион байгуулагдсан "Asian World Film Festival"-аас "Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагнал"-ын эзнээр тодорсон байна.
  5. Star Wars киноны продюсерийн бүтээсэн бүргэдчин Н.Айшолпан охины тухай "The Eagle Huntress" баримтат кино Холливүүдэд шуугиан тарьж ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИМТАТ КИНОны 3-р байрт жагслаа. Удахгүй баримтат киноноос сэдэвлэсэн хүүхэлдэйн кино хийнэ гэнэ. Дэлхийн кино урлаг сэдэвгүй болж Монголруу эргэж байгаагийн тод жишээ энэ. “Ингэн тэмээний нулимс”, “Нохойн орон” кинонууд яаж шуугиан тарьж байлаа даа.  Бүргэдчин охин шиг сэдэв Монголд түм бумаараа бий. НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ОНЬСОГО, СЭДЭВ. Гагцхүү монгол уран бүтээлчид түүнийгээ олж мэдэрч бүтээх л үлдээд байна.
  6. https://www.facebook.com/noohonfelt
  7. ARIUNAA SURI ХИЛЭН НЭХИЙ ГАДАГШАА ГАРЧ ЭХЭЛЛЭЭ. Дархан нэхий компанитай хамтарсан загварууд Монголчууд төдийгүй гадаадынхны сонирхолыг татаж чаджээ. Монголчууд бид ноолуураас гадна нэхийгээр гадаад заах зээлд танигдах боломжтой гэдгийг нотоллоо.
  8. Эх дэлхийн мисс тэмцээний шилдэг Үдшийн гоёлын даашинзаар Монгол улс маань тэргүүлж дизайнер Отгонжаргалын урласан тансаг даашинз тодорлоо.
  9. Энд тэндэхийн ёр, утга учиргүй юмаар хүзүүгээ оосорлохын оронд Өвөг дээдсийн андгай шингэсэн билэг ерөөлт монгол сахиус, зүүсгэлээ эрхэмлэцгээе! Монгол хүн Монголоо дэмжинэ!
  10. МАА-н орон, бойтогийг зохиосон МОНГОЛЧУУД БИД Автралийн UGG бойтогтой өрсөлдөх МОНГОЛ БОЙТОГ бүтээж чадна. Монгол хүн нэгнээ дэмжвэл бүтэхгүй зүйл үгүй!
  11. Монголын Үндэсний Циркийн жүжигчид олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдээс 5 цом хүртлээ. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом; Монголын циркчид Нарны цирк, Лас Вегасын усан дээрх шоу, Солонгосын Чэжү арлын нүүрийг тахалж байна. Цагтаа Монголын цирк дэлхийн шилдэг 5 циркийн тоонд орж байлаа.

ORGANIC FOOD & PRODUCT

  1. НООЛУУР Дэлхийн ноолуурын бизнес $6 тэрбүм орчим доллар бдгаас Монгол $200 сая, Хятад $1 тбм хүртдэг. Үлдсэн $4.8 тэрбмыг ченж, оёж зардаг ко авдаг
  2. Элдэв янзийн гоё чамин нэртэй, будагч бодис, сахар ихээр агуулсан ундаа нэрт хороор өлгийтэй хүүхдээ хүртэл угжих юм!!! Өөрийнхөө сайхан сайн бүхнийг бид мэдэхээ байж элдэв со, хятад эрээн мяраан хогонд хууртахаа хэзээ болих вэ? Ядаж зуны дэлгэр цагт айраг таргаа ууж гэдэс дотроо цэвэрлэхсэн дээ. Бидний идээ ундаа бол дэлхийд хамгийн сайн чанартай юм. Одоо тараг уудаг хүүхэд ховор болсон байгааг нэг анзаараарай!!!
  3. Монгол Улсад жилд 1,000,000 гаруй гүүний эхэс хаягддаг байсан бол одоо Япон улсад гаргаж эхэсээр гоо сайхан, цус төлжилтийн бүтээгдэхүүн, спортын үе мөчний супламент үйлдвэрлэж эхэллээ. Японууд уг үйлдвэрлэлийг Монголд явуулах талаар судалж байна.
  4. Өөрсдийнхөө юмыг хуучин баба хоцрогдсон муухай гэж муулж суухын оронд арчилж тордоод дэлхийд гаргаж зарж чадаж байгаа тод жишээ бол Солонгосын дарсан байцаа- КИМЧИ. КИМЧИгээ дэлхийн хоол болгож, айл бүрийн ширээн дээр авчирж чадлаа. Их сургууль бүрийнхээ хажууд КИМЧИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ГЭЭД Л БОДЧИХ. Зөвхөн КИМЧИ хэдэн арван хүн ДОКТОРоо хамгаалж байна. Гэтэл бид сургууль бүрийнхээ хажууд байтугай ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД Цагаан идээ судлалын хүрээлэнгүй байгаадаа ИЧИЦГЭЭЕ!! Бидний ингэж дэлхийд таниулах зүйл бол таргалалт, зүрх судасны өвчиндөө дарлагдаж, цатгалдаж, калциар дутагдаж үхэж буй ДЭЛХИЙГ АВРАХ- МОНГОЛ ЦАГААН ИДЭЭ ЮМ. Сүүгээр 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг үндэстэн дэлхийн өөр хаана ч байхгүй.
  5. Хаан жимс чацарганы эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн 12 зах зээлд амжилттай нэвтэрч салбараа нээгээд байна. Монгол чацарганы байгалийн гайхалтай чанарт дэлхийн олон орон анхаарч эхэллээ.  #ОРГАНИК МОНГОЛ
  6. "Грийн пинус" ХХК нь тусгай зориулалтын машинаар цөмж ариутган савласан самар худалдаанд гаргажээ. Доорх дэрнүүдийг үйлдвэрийн самар цөмөх процессоос сайн чанарын 1-р сортын зөвхөн 2 хуваагдалтай самарны яс болон шар хальсыг ялгаж авч хийсэн ба өөр бусад гадны зүйл ороогүй гэнэ.
  7. Хонины ноос нь эрүүл эко амьдралийг эрхэмлэгч улсуудад хамгийн үнэтэй дулаалгын материал болоод байна.
  8. Ноос, ноолуурынхаа үнийг Хятадуудаар тогтоолгож, тэдний түүхий эдийг нь хангагч улс байсаар байх уу?! Дэлхийд трэнд болж буй органик эко бүрэн Монголд байна.
  9. Англи дизайнер Nancy Johnston Монгол сарлагийн хөөврөөр TENGRI брэнд бүтээх санаагаа www.kickstarter.com хуудаст танилцуулан олон нийтээс санхүүжилт босгосноор Английн зах зээлд амжилттай танилцуулаад байна.
  10. Өвөр Монголын эрдэмтэн Гэрэлт айргийг боловсруулж хуурай айраг гарган авч иддэг таблет болгон үйлдвэрлэжээ. Мөн монгол хунчир- монгол эмийг судалж холистрин бууруулж элэг хамгаалдаг ЭМ БҮТЭЭСЭН нь дэлхийд АНХДАГЧ НЭЭЛТ болжээ. МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДЭЛХИЙД ЯМАР ТҮВШИНД ГАРЧ ИРЖ БАЙГААГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЛАЖЭЭ. Монгол юм гэхээр л паа, пүү, муухай, хуучин, элэрсэн, баларсан ГЭДЭГ ХҮМҮҮС ҮЗЭЭРЭЙ! Тэгээд паа, пүү гээд байгаа ЮМАН ДОТОР ЮУ БАЙГААГ ХАРААРАЙ

INNOVATION & HiTECH & IT

  1. БИД өөрсдөө бүтээх биш зөвхөн ухсан баялагаа л зарж байна. Харин ТЭД биднээс авсан түүхий эддээ мэдлэг, технологи, шинжлэх ухаан, соёлоо шингээгээд бидэнд 10,000 дахин  өндөр үнэтэй зарж байна. 1:10,000 харьцаатай наймаа хийж байхад байгалийн баялагаар ашигтай наймаа хийнэ гэсэн ойлголт байх уу? Бид хөгжих үү? Гэтэл МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД зэсээрээ микроэлетроник БҮТЭЭХ ЧАДВАРТАЙ, үйлдвэрлэх БОЛОМЖтой! 1кг зэс 3$ 1кг автомашин 30$ 1кг онгоц 3,000$ 1кг микроэлектроник 30,000$
  2. 1тн зэсийн хүдэр 4000$. Зарж болох бүх түүхий эдээ зараад дууслаа. Бугын эврээс эхлээд, үнэт чулуу, ноос, ноолуур, арьс, шир, нүүр, зэс. Зарж болох бүхнээ зараад юу хожсон бэ!!! 1тн зэсээр РСВ үйлдвэрлэвэл 18сая$. Зэсээ боловсруулж электроникийн түүхий эд хийж экспорлох боломж байна.
  3. #МонЧиргүүлийн залуус адуу, ATV мотоцикл тээвэрлэх болон аялалын бүх төрлийн чиргүүл, эвхдэг зөөврийн тайзийг БАХАРХАЛТАЙГААР МОНГОЛДОО БҮТЭЭВ
  4. Д.ЭНХ-АМГАЛАН APPLE-Д IPAD-НЫ ДЭЛГЭЦИЙН БАТАРЕЙ ИДДЭГ ХУВИЙГ БАГАСГАСАН Цахиурын хөндийд арваад монгол инженер байна. Фэйсбүүкт гурав, Гүүглд гурван инженер байна. Бид эх орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан гэж боддог. Монголынхоо авьяаслаг залуучуудад туслах, тэдэнтэй шинэ технологийн талаар санал бодлоо хуваалцахад бэлэн байна.
  5. Электроникийн инженер Д.Содномжамц автомашины холын гэрлийг 100м-т мэдэрч автоматаар өөрийн машины гэрлийг ойр дээр шилжүүлэгч төхөөрөмж бүтээлээ
  6. Монгол залуус ухаалаг зар сурталчилгаа, судалгааны Dream Rewards APP бүтээж Энэтхэгийн тэрбумтан Паван Бакеригаас 1,9 ТЭРБУМ ₮ хөрөнгө оруулалт босгож чадлаа. Энэхүү APP- аа Монголын маш олон бизнесменүүдэд үзүүлсэн боловч нэг ч хүн дэмжээгүй ажээ.
  7. ХҮНГҮЙ ОНГОЦНЫ ҮЙЛДВЭР СССР ХХК нь хүнгүй онгоц үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн. Судалгаа, шинжилгээний ажлыг дууссан бөгөөд удахгүй үйлдвэрлэл эхэлнэ. 70 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай хүнгүй автомат онгоц үйлдэрлэх юм.
  8. Цахилгаан халаалт https://www.facebook.com/%D0%A6%D0%B0%D1%85%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82-1521009198119076/timeline
  9. Монгол залуусын бүтээсэн “Ухаалаг гэрэл”. Тэдний хийсэн бүтээлээр интернэт, "Wi-Fi", bluetooth ашиглаж гар утаснаасаа гэрлээ асааж, унтраах, хүссэнгээ өнгөөр өөрчлөх, сэрүүлгээ гэрэлтэй холбох боломжтой юм. Японруу экспортлоод байна Бидний хийсэн гол төхөөрөмж бол гэрэл доторх удирдлагын төхөөрөмжийг зохион бүтээсэн. Интэрнэт ашиглаад удирдаж болж байгаа тохиолдолд үүнтэй ижилхэн төхөөрөмжийг нийлүүлвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж гарч байгаа юм.
  10. Эрдэнэт үйлдвэрийн электроникийн инженерүүд Монголд анхны LED гэрлийн үйлдвэр байгууллаа. LED гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал бага, галын аюулгүй
  11. “Эрдмин” ХХК-ний хамт олонд Монголдоо уртасгагч залгуур үйлдвэрлэж байна
  12. Монголдоо үйлдвэрлэж байгаа резинэн хавтанг та бүхэнд танилцуулж байна. Хүүхдийн тоглоомын талбай болон гаднах тохижилтондоо ашиглаж болох энэхүү бүтээгдэхүүн нь импортыг 100 хувь орлоно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе! Инахис ХХК, Холбоо барих: 99115097
  13. https://www.facebook.com/Xphone.Mongolia/
  14. Экологбус компани Монгол Улсад машин үйлдвэрлэлийн шинэ салбар үүсгэн хөгжүүлж, импортыг орлох, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн багц бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох зорилгоор 2013 онд байгуулагджээ. Энэ үйлдвэр нь 2000м2 ашигтай талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай. Дизель автобусны утааны хамгийн хортой нэгдэл болох азотын ислийг хоргүй, агаарын ихэнхийг бүрдүүлдэг азот N2 ба ус H2O болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий экологийн Евро IV стандартын дизель хөдөлгүүртэй, одоо манай нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа DAEWOO BS-106 маркын автобустай харьцуулахад 2.3-18 дахин бага хорт бодис ялгаруулах тул “ЭКО АВТОБУС” гэж нэрлэсэн. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй 41 хүний суудалтай "Экобус-800" автобус нь Монгол орны уур амьсгалын онцлогт тохирсон, агаарын бохирдлыг бууруулах, Евро-4 стандартын, хэрэглээнд бүрэн нийцсэн, тохилог, Солонгосын “Дайвүү” автобуснаас давуу талтай.
  15. “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүдийн бүтээсэн 12 хүний суудалтай цахилгаан машин Yндэсний цэцэрлэгт хүрээлэн болон задгай талбайн олон нийтийн үйлчилгээнд ашиглаж байна. Цаашлаад Гольфийн талбай болон жуулчидад хотыг танилцуулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой.
  16. Монголын үйлдвэрлэгч Канад руу оймсоо экспортлохоор 3000 долларын гэрээ байгуулжээ. Үйлдвэрлэгч бүр баруунд тэр тусмаа АНУ,Канад руу бүтээгдэхүүнээ экспортлохыг мөрөөддөг. Харин энэ бол эхлэл. Монгол ямаа, тэмээний ноосоор урласан чанартай, хөлд эвтэйхэн дулаахан оймс алс холын Канадад худалдаалагдах нь.
  17. Green 3D” гэх хаягтай жижигхэн байшинд том үйлийн эхлэл тавигджээ. Энд бүх төрлийн автомашины гупер, кузов гэхчлэн хуванцар эд ангийг хамгийн сүүлийн үеийн 3d төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна гэвэл та лав итгэхгүй байх. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд жижиг дунд бизнесийн зээлд олгохоор батлагдсан 500 сая төгрөгөөр 12 төсөл дэмжсэний нэг нь эднийх аж. Б.Алтансүх гэх залуу “BBCEO” ХХК-ийг байгуулж, үйлдвэрлэл нь байгальд хоргүй тул байшингийнхаа гадна “Green3D” гэх хаяг хаджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. Авто машины гупер, хормой болон бусад хуванцар эд ангийг хийнэ. Утас: 88803100, 99215227 altansukh_0106@yahoo.com
  18. 99 хувь эрдэмтэй гэгддэг БАЙГАЛИЙН ХУЖИР нь даралт бууруулж, цус харвахаас сэргийлнэ, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө, ядаргаа тайлна
  19. Ханиадны зэхмэл Уушиг, гуурсан хоолойн үрэвсэл, амьсгалын дээд замын бусад өвчнүүдийн үед цэр ховхлох, нян устгах, уушиг, цээжин биеийн халуун болон хоолойн халуун бууруулах, хордлого тайлах, ханиалга намдаах үйлчилгээтэй.
  20. Монголчууд чацарганы навчны маск үйлдвэрлэжээ. Хөгшрөлтөөс хамгаалах, нөсөө толбо, сэвх арилгах, арсыг нөхөн төлжүүлэх, Стресс тайлж арьсыг тайвшруулна. Чацарганы навч нь А, С, Е, К, Р витаминуудаар баялаг тул бүх төрлийн арьсанд тохиромжтой
  21. Монгол инженерүүд 70кг ачаа тээвэрлэх алсын удирдлагатай, нисгэгчгүй онгоц зохион бүтээж үйлдвэрлэхээр ажиллаж байна.
  22. Монгол инженерүүдийн бүтээсэн DOBU гэрийн автоматжуулалтын ухаалаг систем АНУ-ын зах зээлд гарч эхэллээ. Уг системийн утасгүй мэдрэгчүүд нэг ширхэг энгийн хуруу зайгаар 2 жил ажилладаг.

CREATIVE  ART INDUSTRY

  1. Т.Эрдэнэбаяр ноолуур, ноосоор байгальд шингэх хүндэтгэлийн хадаг бүтээлээ. Хятадаас 2 тэрбум төгрөгөөр авдаг хадаг мододыг боомилж байгальд хог болдог асуудлыг хамтдаа шийдэж Монгол уламжлалаа дээдэлье!
  2. МОНГОЛын урчууд НЭГДЭЖ Монголын нууц товчоог 100 метр урт эсгий ширмэлээр бүтээж байна. Монголын өв соёл эсгий ширмэлийг зээг, ширэх оёдлоор урлаж хойч үедээ өвлүүлж дэлхийд таниулах зорилготой эхлүүлсэн ажлыг дэмжиж нутаг нутгийн урчууд очиж үйл нэмэрлэж байна. Энэхүү эсгий ширмэлээ 24 ханатай гэртээ татаад жуулчдад Монголын түүх, өв соёл гар урлалаа таниулан сурталчлах юм.
  3. Монгол залуус монгол өв соёлоо шингээсэн аргалын үнэртэй хүүхэлдэй урлаж олон улсад таниулахаар ажиллаж байна. Улс, үндэстэн бүхэн өөрийн үндэсний хэв шинжийг агуулсан брэнд хүүхэлдэйтэй байдаг. Нүүдэлчин ахуйн соёлоо хүүхэлдэйгээр илэрхийлж бусад оронд сурталчлах зорилгоор энэ брэндийг бүтээжээ. Монголчуудын хүүхэлдэй урлах соёл нэн эртнээс улбаатай бөгөөд Хүннүгийн үеийн булшнаас 100 гаруй модон хүүхэлдэй олдож байжээ.
  4. Тоохуу гутал нь ноосыг гараар боловсруулан эсгийрүүлж, үхрийн ширээр уллаж, сураар баглаж хийдэг монголчуудын нэгэн өв соёл юм. Тоохуу нь хөнгөн дулаан, хальтрахгүй, норсон ч хурдан хатдаг учир ямар ч уулын гуталнаас хавь илүү төдийгүй гоёлын зориулалтаар өмсөх боломжтой.
  5. Баянхонгор аймгийн сийлбэрч Давгадоржийн Мөнхбат чулуун сийлбэрт шатар бүтээлээ. Сарлагийн нуруун дээр дүрсэлсэн энэхүү шатрыг мод, чулуу, сарлагийн эврээр бүтээжээ.
  6. Хятадад хэдэн саяар нь үйлдвэрлэж буй шавар гахай, монгол урчууд гар, сэтгэлийн ухаанаараа урлан бүтээж буй гар урлалын бүтээл болох адвар 2-ийн хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа шүү дээ. Хятад шаазан нэг унаад л хагарна. Тэгээд хог болно. Монгол авдар тос даан хуучирч, хуучирах тусмаа өвөг дээдсийнхээ ухаан, дурсамжийг шингээн үеийн үед өвлөгдөнө. Цор ганц хувь бүтээгддэг гар урлалын бүтээгдэхүүн хэдэн сая ширхэгээр нь үйлдвэрлэж буй масс үйлдвэрлэл 2-оо сайн ялгаж салгаарай, Монголчуудаа. МОНГОЛ МОНГОЛОО ДЭМЖИХ ЦАГ ИРЭЭД БАЙНА!!!
  7. Цаашид хүнд үзүүлэх юмтай байя гэвэл Монгол архитектурыг бүтээх хэрэгтэй. Одоо манай хотын архитектур ч гэж Солонгос, Дубай, Хятадын 1 хот шиг л холион бантан болсон доо!!!!
  8. Өвөр Монголд урлагийн бүтээлүүдээ МОНГОЛ УРЧУУДыг хямдаар хөлслөн хийлгэж, аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Баримал, байшин, хөөмий, морин хуур, дээл оёхийг хүртэл Монгол урчуудаар заалгаж Монгол соёлыг сайн арилжиж чадаж байна.

МОНГОЛДОО БҮТЭЭВ

  1. Шорлогны нүүрс буюу модны нүүрсыг солонгос технологоор МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ.  MCPT ХХК. 
  2. Лес металл ХХК хадаас үйлдвэрлэж байна
  3. Монгол наклад

Жамсранжавын ЛУВСАНДОРЖ